Дүрдээ бүрэн орохын тулд өөрийн сэтгэл зүйгээ золиослох хэрэгтэй болсон жүжигчид

2021-06-10, 13:26
8,302

Зарим жүжигчдэд уран бүтээлийнхээ дүрд орохын тулд өөр хүн болж хувирах хэрэг гардаг. Үүний тулд жин хасах, нэмэх зэргээр дан ганц гадаад төрх ч биш, бүр сэтгэл зүйгээ хүртэл бүрэн өөрчлөх хэрэгтэй болдог аж. Ингэх нь үнэхээр хэцүү ч хийж чадсан тохиолдолд тун гайхалтай жүжиглэлт гарч, бүтээлийг чанартай болоход томоохон нөлөө үзүүлдэг байна. Өнөөдөр та бүхэнд үүний жишээ болсон жүжигчдийн талаар хүргэе!

Дүрдээ бүрэн орохын тулд өөрийн сэтгэл зүйгээ золиослох хэрэгтэй болсон жүжигчид
БЭЛЭГ AВ!
Хаах
Сурталчилгаа

1 Боб Хоскинс (Bob Hoskins) - "Who Framed Roger Rabbit"

Энэхүү кино нь хүүхэлдэйн дүрүүдийг амьд үзэгдэлтэй хослуулж чадсанаараа өндөр амжилт байгуулж байсан билээ. Ялангуяа Боб Хоскинс хий хоосон дүрүүдтэй жүжиглэж сурахын тулд хагас жилийг зарцуулсан байна. Гэвч хий зүйлсийг бодит мэтээр "төсөөлөн" харж сурсан Хоскинсын ухаан санаанд асуудал үүссэн учраас сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн байна. 

Боб Хоскинс (Bob Hoskins) - "Who Framed Roger Rabbit"

2 Хит Лежер ( Heath Ledger) - "The Dark Knight"

Жүжигчин Хит Лежерийг уг жагсаалтад заавал оруулах ёстой. Австрали гаралтай уран бүтээлч Хит Бэтмэний үүрдийн дайсан Жокерын дүрийг бүтээх хэрэгтэй болсон юм. Тэрээр дүрдээ орохын тулд өөрийгөө галзуу, анархист алуурчин хэмээн итгүүлэх ёстой болсон байна. 

Жүжигчин эр зочид буудалд хэдэн сарыг ганцаараа өнгөрөөсөн бөгөөд Жокерын дүрд орсон чигээрээ аймшигт өдрийн тэмдэглэл хөтлөхийн зэрэгцээ сэтгэцийн эмгэгийн талаар маш их судалсан байна. Эцэст нь жүжигчин маань дүрдээ хэт автсан тул зураг авалтын багийнхан яваандаа түүнээс айж эхэлсэн юм. Учир нь зураг авалтад ороогүй байхдаа ч тэрээр дүрээсээ гарахгүй байсан гэдэг.

Зураг авалтын үеэр Лежер янз  бүрийн тайвшруулах үйлчилгээтэй нойрны эм хэрэглэж эхэлсэн бөгөөд харамсалтай нь тэдгээрийг хэтрүүлснээс болж амиа алдсан билээ. 

Хит Лежер ( Heath Ledger) - "The Dark Knight"

3 Шели Дувалл (Shelley Duvall) - "Shining"

"Shining" киноны найруулагч Стэнли Кубрик хэдий суут ухаантан гэдгээрээ алдартай ч зураг авалтын талбайд жинхэнэ дарангуйлагч байв. Жишээ нь тэрээр жүжигчдээсээ бодит сэтгэл хөдлөл гаргаж авахын тулд хүний санаанд оромгүй арга хэрэглэдэг байсан аж. 

Стэнлигийн хохирогчдын нэг нь Шели Дувалл юм. "Shining" аймшгийн кино байсан учраас Стэнли хөөрхий Шелиг жинхнээсээ айлгахын тулд байнга дарамталдаг байсан бөгөөд жүжигчин бүсгүй зураг авалтын дараа хэдэн цагийн турш уйлдаг байсан гэнэ. Үүний нөлөөгөөр Шели сэтгэл гутралд орсон бөгөөд архи хэтрүүлэн хэрэглэж эмчилгээнд хүртэл явсан байна. 

Шели Дувалл (Shelley Duvall) - "Shining"

4 Вал Килмер (Val Kilmer) - "Doors"

Вал Килмер хэдий өдгөө бараг мартагдсан ч цагтаа хэнээс ч илүү жүжигчин байсан юм. Тэрээр дүрдээ орохын тулд маш шаргуу хөдөлмөрлөдөг байсныг "Doors" кинон дээрээс тодорхой харж болно. 

Алдарт "Doors" хамтлагийн тухай өгүүлэх энэ бүтээл дээр Вал гоцлол дуучин Жим Морисоны дүрийг бүтээжээ. Тэрээр дүрдээ орохын тулд дуучны бүхий л тоглолт болоод ярилцлагуудыг хэдэн зуун удаа давтаж үзсэн бөгөөд 50 гаруй дууг нь дуулж сурсан аж. Үүний үр дүнд Вал Килмер яг Жим Морисон шиг ярьж, хөдөлж бүр дуулж чаддаг болжээ. 

Мэдээж хэрэг өөрийгөө бүрэн өөрчилсөн учраас Вал дүрээсээ гарч чадалгүй сэтгэцийн эмнэлэгт хэвтсэн гэнэ.

Вал Килмер (Val Kilmer) - "Doors"

5 Адриан Броди (Adrian Brody) - "Pianist"

"Pianist" кино Дэлхийн 2-р дайны үед еврей хүн байна гэдэг ямар аймшигтай болохыг харуулсан. Гол дүр Адриан Бродигийн жүжиглэлт тус бүтээлийн гол цөм нь байсан гэдэгтэй бүгд санал нийлдэг. 

Тэрээр дайны үед арай хийж амь гарч байгаа хоригдлын дүрийг үнэмшилтгэйгээр бүтээх хэрэгтэй болсон  нь түүний хувьд маш хэцүү даваа байв. Адриан үүний тулд бүхий л орчин үеийн хэрэгслээс татгалзсан бөгөөд хэнтэй ч холбоо барилгүй олон сар болжээ. Энэ гэхдээ хангалтгүй санагдсан тул тэрээр хоолоо сойж, өөрөө өөрийгөө өлсгөсөнд нэрвэгдүүлсэн гэдэг. 

Тиймээс тус кинон дээрээс та Адриан Бродигийн гайхалтай жүжиглэлт биш, үнэхээр л дэндүү их ганцаардаж, өлсөж, цөхрөнгөө барсан хүнийг олж харах болно. 

Адриан Броди (Adrian Brody) - "Pianist"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()