Иргэд нь сэтгэл гутралд хамгийн их автсан дэлхийн 10 орон

Сэтгэл хямралын архаг хэлбэрийг сэтгэлийн гутрал гэж нэрлэдэг бөгөөд энэ нь тухайн хүний ​​мэдрэмж, сэтгэн бодох чадвар, үйл хөдлөлд сөргөөр нөлөөлдөг сэтгэцийн эмгэг юм. Сэтгэлийн гутрал нь нийтлэг өвчин бөгөөд азаар эмчлэгддэг аж. Дэлхий даяар сэтгэл гутралаар жилд 15 насанд хүрэгч тутмын нэг нь өвддөг бөгөөд зургаан хүн тутмын ​​нэг нь амьдралдаа дорж хаяж нэг удаа сэтгэл гутралд ордог гэсэн тооцоо гарчээ.

Иргэд нь сэтгэл гутралд хамгийн их автсан дэлхийн 10 орон
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Сэтгэлийн гутралын шинж тэмдэг нь хөнгөнөөс хүнд хүртэл хэлбэлзэж болно. Үүнд:

  • Байнга гуниглах мэдрэмж төрөх
  • Амьдралаас юм хүлээхээ болих
  • Хоолонд дургүй болох - жин хасах эсвэл нэмэгдэх
  • Хэтэрхий их унтах
  • Ядаргаанд орох, амархан ядрах
  • Зорилгогүй хөдөлгөөн хийх байдал нэмэгдэх
  • Удаан хөдөлж, ярьдаг болох
  • Өөрийгөө ямар нэг зүйлд буруутай гэж мэдрэх эсвэл огт үнэлэхгүй болох
  • Бодох, төвлөрөхөд бэрхшээл гарах
  • Амиа хорлох бодол байнга төрөх зэрэг орно

Дээрх шинж тэмдгүүд дор хаяж хоёр долоо хоног үргэлжилсэн тохиолдолд сэтгэлд гутралд орсон байх магадлалтай. Үүнд бамбай булчирхайн эмгэг, витамины дутагдал зэрэг эрүүл мэндийн зарим эмгэгүүдийг сэтгэл гутралын шинж тэмдгүүд дагалддаг гэдгийг ч бас анхаарах хэрэгтэй. 

Харин энэ эмгэгийг үүсгэж болох эрсдэлт хүчин зүйлд дараах зүйлс багтана.

  • Биохими: Тархи дахь бодисын солилцоо алдагдаж сэтгэл хөдлөлд нөлөөлөх
  • Генетик: Сэтгэлийн гутрал нь удамшлын шинжтэй байж болно
  • Хувь хүн: Ерөнхийдөө гутранги үзэлтэй эсвэл өөрийгөө үнэлдэггүй хүмүүс сэтгэлийн гутралд өртөх магадлал өндөр байдаг
  • Хүрээлэн буй орчин: Хүчирхийлэлд өртөх (бие махбодийн, үг хэллэг, сэтгэл хөдлөлийн гэх мэт), эргэн тойрныхондоо үл тоомсорлогдох, санхүүгийн эх үүсвэрээ алдах зэрэг шалтгаанаар хүмүүс сэтгэл гутралд өртөх магадлал өндөр байдаг.

Дэлхийн орнуудын сэтгэл гутралын түвшин

Сэтгэлийн гутралыг олон аргаар эмчлэх боломжтой.

Тэдгээрийн хамгийн түгээмэл нь тархины бодисын солилцооны тэнцвэржүүлэх эм бэлдмэлүүд юм. Гэхдээ үүнийг заавал эмчийн зөвшөөрлийн дагуу авах ёстой. 

Сэтгэцийн эмчилгээ, зан үйлийн эмчилгээг хувь хүмүүст сэтгэл гутралыг даван туулахад туслах зорилгоор хийдэг бөгөөд ихэвчлэн дунд болон хүнд хэлбэрийн гутралыг анагаах үүднээс ашигладаг.

Цахилгаан эмчилгээ (ECT) нь бусад эмчилгээ нөлөөлөөгүй өвчтөнүүдэд хамгийн түгээмэл хэрэглэгддэг юм. 

ДЭМБ-ийн мэдээлснээр дараах 10 орон сэтгэл гутралд орсон хүмүүсийн тоогоор тэргүүлдэг ажээ. Үүнд:

10 Литва - хүн амын 5.6 хувь

Литва - хүн амын 5.6 хувь

9 Финланд - хүн амын 5.6 хувь

Финланд - хүн амын 5.6 хувь

8 Беларус - хүн амын 5.6 хувь

Беларус - хүн амын 5.6 хувь

7 Португал - хүн амын 5.7 хувь

Португал - хүн амын 5.7 хувь

6 Грек - хүн амын 5.7 хувь

Грек - хүн амын 5.7 хувь

5 Бразил - хүн амын 5.8 хувь

Бразил - хүн амын 5.8 хувь

4 Австрали - хүн амын 5.9 хувь

Австрали - хүн амын 5.9 хувь

3 Эстони - хүн амын 5.9 хувь

Эстони - хүн амын 5.9 хувь

2 АНУ- хүн амын 5.9 хувь

АНУ- хүн амын 5.9 хувь

1 Украйн - хүн амын 6.3 хувь

Украйн - хүн амын 6.3 хувь

Харин сэтгэл гутралын түвшин хамгийн доогуур байгаа арван улс нь:

  1. Соломоны арлууд - хүн амын 2.9 хувь 
  2. Папуа Шинэ Гвиней - хүн амын 3.0 хувь
  3. Зүүн Тимор - хүн амын 3.0 хувь
  4. Вануату - хүн амын 3.1 хувь
  5. Кирибати - хүн амын 3.1 хувь
  6. Тонга - хүн амын 3.2 хувь
  7. Самоа - хүн амын 3.2 хувь
  8. Лаос - хүн амын 3.2 хувь
  9. Непал - хүн амын 3.2 хувь
  10. Филиппин - хүн амын 3.3 хувь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()