Салаад эргэж нийлсэн одод

2021-06-12, 13:29
6,647

Салсан хосуудын 23 орчим хувь нь хэзээ нэгэн цагт эргээд харилцаагаа сэргээж, тусдаа байсан цаг хугацаандаа хэн хэнийхээ үнэ цэнийг ойлгож, өмнөх алдаануудаа дахин давтахгүйгээр аз жаргалтай байж чаддаг гэсэн статистик тооцоо бий. Үнэндээ та бидний эргэн тойрон дахь дийлэнх хосууд нэгэнт зам салсан л бол дахин учрахыг хүсэх нь байтугай, нөгөөгийнхөө бараа сургийг нь дуулахгүй амьдрахыг хүсдэг нь олон билээ. Гэвч эхний удаад тулгарсан асуудлуудаасаа суралцаж, хайр сэтгэлийн холбоогоо шинэ түвшинд аваачиж чадсан хосууд үнэхээр аз жаргалтай амьдарч чаддагийг батлах алдартай хосуудтай танилцацгаая!

Салаад эргэж нийлсэн одод
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Жонни Макдэйд (Johnny McDaid) болон Кортни Кокс (Courteney Cox)

АНУ-ын жүжигчин Кортни Кокс болон Иреландын дуучин Жонни Макдэйд нарын гал халуун хайр сэтгэлийн холбоо 2014 оноос эхтэй. Тэд танилцаад удаагүй байхдаа ирээдүйн амьдралаа холбохдоо тулж байсан ч дараа жил нь салж, шүтэн бишрэгчдээ гайхршуулсан. Тулгарсан асуудлуудад хэн нь бие биедээ буулт хийхийг хүсдэггүй зангаасаа болж тэд зүрх сэтгэлийнхээ нөгөө тал болсон хүнээ бүр мөсөн алдах дөхсөн ч хэдхэн сарын дараа эргэн нийлсэн билээ. Одоо энэ хос хамтдаа долоон жилийн нүүрийг үзээд байна.

Жонни Макдэйд (Johnny McDaid) болон Кортни Кокс (Courteney Cox)

2 Кит Харингтон (Kit Harington) болон Роуз Лесли (Rose Leslie)

"Хаан ширээний тоглоом" цувралын Жон Сноу болон Игритт нарын харц зүгээр нэг жүжиглэлт байгаагүй аж. Киноны явцад бие биедээ татагдсан Кит Харингтон, Роуз Лесли хоёр тухайн бүлгийн зураг авалт дуусахад хайр сэтгэлийн харилцаагаа ч мөн дуусгахаар болсноо зарлаж байв. Ойлголцож чадахааргүй тэс өөр ертөнцтэй хүмүүс учраас ийнхүү тус тусынхаа амьдралыг хөөхөөр боллоо гэж мэдэгдсэн энэ хос бие биенээ гэсэн сэтгэлээ барьж чадалгүй эргээд нийлсэн юм. Үүгээр зогсохгүй тэд 2017 онд сүй тавьж, дараа жил нь хуримаа хийсэн билээ. 

Кит Харингтон (Kit Harington) болон Роуз Лесли (Rose Leslie)

3 Зейн Малик (Zayn Malik) болон Жижи Хадид (Gigi Hadid)

Харсан бүхний нүд унагам энэ царайлаг хосын хайрын түүх 2015 онд эхэлж байв. Сая сая шүтэн бишрэгч нь тэднийг хайр сэтгэлийн холбоотой болсныг гадарлаж байсан ч алдарт хос тодорхой мэдээлэл өгөлгүй явсаар 2016 онд ирээдүйн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх чухал шийдвэрийг гаргасан. Гэсэн ч хуримаа хийх гэж яараагүй байсан Зейн, Жижи хоёр 2018 онд салж, олон хүмүүсийг цочирдуулсан. Өмнөх хосуудын адилаар тэд нэг нэгэндээ хоёр дахь боломж олгон эргэж нийлсэн бөгөөд өдгөө Кай хэмээх охины эцэг, эх болжээ.

Зейн Малик (Zayn Malik) болон Жижи Хадид (Gigi Hadid)

4 Кэти Перри (Katy Perry) болон Орландо Блум (Orlando Bloom)

Жүжигчин Орландо Блум, дуучин Кэти Перри нар анх үдэшлэг дээр танилцаж байсан боловч хайр сэтгэлийн харилцаа нь үүнээс хойш гурван жилийн дараа эхэлсэн юм. Тэдний харилцаа тун романтик бөгөөд шахуу хуваарийн хажуугаар заавал бие биетэйгээ хамт байх цагийг тусгайлан гаргаж, хоёр биетэйгээ хэдхэн цаг ч болов хамт байхын тулд нэг улсаас нөгөө улс руу нисэх үе олон байсан гэнэ. Үзэгчдийн нүдэнд жинхэнэ хайраа олсон мэт харагдаж байсан энэ хос үерхлээ зарласнаасаа жил орчмын дараа салсан аж. Үүнээс жил орчмын дараа тэд том алдаа гаргаж байгаагаа ухаарч, бүхнийг дахин эхлүүлсэн бөгөөд одоо Орландо Блум, Кэти Перри нар Дейзи хэмээх охинтой болсон байна. 

Кэти Перри (Katy Perry) болон Орландо Блум (Orlando Bloom)

5 Брайан Танака (Bryan Tanaka) болон Мэрайя Кэри (Mariah Carey)

2017 онд тэрбумтан Жеймс Паркераас салсан дуучин Мэрайя Кэри хэдхэн сарын дараа бүжигчин Брайан Танакатай хайр сэтгэлийн холбоо үүсгэж, ганцаардлаас ангижирч байв. Тэдний харилцааг шүтэн бишрэгчид нь хайр, хардалт дүүрэн "Мексик хайр" гэж тодорхойлж байсан нь ч үнэний ортой аж. Бүжигчин залуу Мэрайя Кэриг хүүхдүүдийнх нь аав, экс нөхөртэй нь хардаж, эцэстээ түүнээс салахаар шийдсэн байна. Гэвч тэрээр хэдхэн сарын дараа алдаагаа ухамсарлаж, дуучин хайрттайгаа эвлэрсэн юм. 

Брайан Танака (Bryan Tanaka) болон Мэрайя Кэри (Mariah Carey)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()