Ямар ч шоронгүй, өмгөөлөгчгүй дэлхийн цорын ганц улс

Пиренейн нуруунд, Испани, Францын хооронд хавчуулагдан орших Андорра хэмээх улсыг газрын зураг дээрээс олж харах тун хэцүү. Бяцхан Андорра нь 1278 оноос хойш тогтнолоо хадгалан үлдэж чадсанаараа хоёр хүчирхэг хөршийнхөө "тэнцвэрийг хангаж" чадсан төдийгүй хэдий жижиг хэмжээтэй ч тусгаар улс оршиж чадна гэдгийг дэлхий дахинд харуулсан юм. Ингээд та бүхэнд энэхүү сонирхолтой улсын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар ч шоронгүй, өмгөөлөгчгүй дэлхийн цорын ганц улс
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Андоррагийн 400 гаруй хавтгай дөрвөлжин км хэмжээ бүхий нутаг дэвсгэрийн 98 хувийг үзэсгэлэнт уулс эзэлдэг. 

Тус улс нийтдээ 7 хоттой гэж үздэг боловч тэдгээр нь хоорондоо бараг хил залгаа, зэргэлдээ оршдог. Зарим хотын захад зам гараад нөгөө хотод хөл тавьж болно.

Нийт хүн ам нь 76,000 бөгөөд тэдний дундаж наслалт 84.4 тул дэлхийд хамгийн өндөрт тооцогддог. Гэхдээ тус улс огт “хөгшрөхгүй” байгааг иргэдийн дундаж нас 39 байгаагаас харж болно. Сонирхолтой нь ихэнх Андоррачууд хүнтэй гэрлэхгүй, ганц бие амьдрахыг илүүд үздэг.

Тус улсын аюулгүй байдлыг зөвхөн 200 цагдаагийн алба хаагч хангадаг. Арми огт байхгүй. Гудамжинд явж байгаад дээрэмдүүлэхийг хүссэн ч хулгайч олдохгүй гэж оршин суугчид хошигнодог байна.

Гэмт хэрэг огт гардаггүй учраас шорон гэдэг үлгэр домгийн зүйл болжээ. Нутгийн иргэд өмгөөлөгчдийг гэмт хэрэгтэнг хамгаалах үүрэгтэй хүн гэж үздэг учраас хуулийн мэргэжилтэй хүн ерөнхийдөө байдаггүй.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бараг мянган евро бөгөөд багш нар хоёр мянган еврогоос дээш цалин авдаг. Үүний зэрэгцээ, Андорра дахь юмны үнэ Европтой харьцуулвал харьцангуй бага байдаг. Жишээлбэл гурван өрөө байрыг сарын 400 гаруй ам.доллараар түрээслэн суух боломжтой.

Дэлгүүрүүд бараагаа франц, испаниас хамаагүй доогуур үнээр зардаг тул хөрш орны хүмүүс Андоррад татваргүй хямд худалдан авалт хийхээр ирдэг. Тээвэрлэлт харьцангуй өндөр өртөгтэй боловч нэг удаа бөөнөөр нь бараа авбал илүү хямд тусдаг гэнэ. 

Тус улсын бараг бүх нутаг дэвсгэрийг задгай музей гэхэд болно. Эртний сүм хийд, цайзууд, орчин үеийн авангард хийцтэй бизнес төвүүд, гудамжны ер бусын барималууд хаа сайгүй бий. 

Амьдралын хэв маяг нь маш тайван. Гэхдээ энд амьдрахад сул талууд бий. Нийгмийн хамгаалал, тэтгэмж бараг байдаггүй, гэхдээ дундаж орлогын түвшин маш өндөр учраас энэ нь тийм ч чухал биш юм.

Аялахаар ирсэн хүмүүс ганцхан телевизийн суваг хангалтгүй байна гэж гомдоллодог. Гэхдээ олон зуун суваг, радио станцтай Испани, Франц улсууд ойрхон байхад Андорра телевизийн салбартаа хөрөнгө оруулах шаардлага байхгүй. Андоррачууд испани хэлний каталон аялгаар ярьдаг боловч ихэнх нь франц хэлийг ойлгодог.

Магадгүй тус улсад газрын тос, байгалийн хий, ховор металл, алмаазны уурхайтай болохоор ийм баян байх гэж та бодож магадгүй. Үнэндээ тус улс нь бараг байгалийн баялаггүй юм.

Андорра нь аялал жуулчлал, хөдөө аж ахуй, банк санхүү гэсэн гурван орлогын эх үүсвэртэй.

Газар нутгийн хэмжээ бага ч гэсэн Андоррачууд маш сайн ургац хурааж авдаг бөгөөд энэ нь улс орноо хангаж гадагш экспорт хийхэд хангалттай байдаг. Нутгийнхан яншуйд их дуртай бөгөөд түүнийг бүр дэлгүүрээс үнэгүй авч болно. 

Амралтын газрууд, цанын бааз, татваргүй дэлгүүрүүд нь олон жуулчдыг татдаг. Андорра нь Шенгений бүсэд ороогүй боловч Испани эсвэл Франц руу нэвтрэх виз байхад л та хилийг нь давж чадна. Гэхдээ цөөн хүн амтай учраас заримдаа хилээр нэвтрэх хүмүүсийн тоог хязгаарлах нь бий. 

Мэдээжийн хэрэг Андорра нь эдийн засгийн оффшор бүст тооцогддог учраас банк санхүүгийн салбар өндөр хөгжжээ. Үүнийг дагаад гадаадын хөрөнгө оруулалт ч ихэссээр байгаа.

Андорра төрийн тэргүүнгүй орон гэдгээрээ онцлог. Сүүлийн 800 жилийн турш Испанийн талаас Ургелийн Хамба лам, Францын талаас Ерөнхийлөгч нь тус орны "хунтайж"-ийн хэргэм авдаг. Гэхдээ тус улсын үндсэн хуулийн дагуу энэ цол нь ердөө ёс төдий зүйл юм. 

Бодит байдал дээр тус улсыг 28 гишүүнтэй парламент, тэдний томилсон ерөнхий сайд удирддаг. Энэ нь улс орны дэг журам, тайван байдлыг хангахад хангалттай юм.

Гэхдээ мэдээж Андорра хоёр хүчирхэг хөрш болох Франц, Испанийн хооронд байр сууриа олж чадсан бөгөөд үүний ачаар шаардлагатай тохиолдолд тэднээс цэргийн туслалцаа, хамгаалалт авч чадна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()