"Apple удахгүй үгүй болно..." - Оросын тэргүүн баячуудын нэг Павел Дуровын 5 таамаглал

Павел Дуров бол "ВКонтакте" ба "Телеграм" зэрэг томоохон олон нийтийн сүлжээний үүсгэн байгуулагч, хойд хөршид хөрөнгийн хэмжээгээр 9-т бичигддэг баян бизнесмэн юм. Тэрээр саяхан ирээдүйд манай дэлхий хэрхэн өөрчлөгдөх вэ гэдэг асуултанд хариулахдаа хэд хэдэн таамаглал хэлжээ. Дуров тэрхүү таамаглалдаа мэдээллийн технологийн компаниуд, хүрээлэн буй орчны ирээдүйг онцолсон байна.

"Apple удахгүй үгүй болно..." - Оросын тэргүүн баячуудын нэг Павел Дуровын 5 таамаглал
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

1 "Apple"-ын эрин үе дуусч байна

Apple компани одоогийн бодлогоо хадгалсаар байвал тэр нь 7-10 жилийн дараа "үхэлд" хүргэх болно гэдэгт Дуров итгэлтэй байна. "Хэрэв энэ компани шинэ санаа гаргахын оронд Стив Жобсын санаг үргэлжлүүлэн "шимэгчилж", хэрэглэгчдийн эрх чөлөөг хязгаарласаар байвал маш түргэн сүйрэх болно. Корпорациуд ашиг орлогыг эрх чөлөөнөөс илүүд үздэг" гэж тэрээр хэлсэн байна. 

Apple компани хэрэглэгчийн хяналт, засгийн газрын цензурыг сурталчлах зорилгоор Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэх шүүмжлэлд өртсөөр байгаа. Дуровын хэлснээр Apple компани Хятадын тоталитар чиг хандлагыг баримталдаг тул Хятадын Коммунист Намын бодлогыг дэмжиж байгаа нь гайхах зүйл биш гэнэ. Тэрбээр iPhone хэрэглэгчдийг "дижитал боолууд" гэж нэрлээд Андройд руу шилжихийг зөвлөжээ.

"Apple"-ын эрин үе дуусч байна

2 WhatsApp-ын хэрэглэгчид Telegram руу шилжинэ

Дуров зөвхөн Apple төдийгүй WhatsApp аппликэйшн мартагдах болно гэж таамаглаж байна. Хувийн нууцыг үл тоомсорлодог учраас WhatsApp хэрэглэгчдээ удахгүй алдана гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. 

Дуровын хэлснээр WhatsApp-ийн гол асуудал бол хаалттай эх код, засгийн газруудтай хамтран ажиллах явдал аж. Нэмж дурдахад WhatsApp-аас мэдээлэл алдагдах тохиолдол олон гардаг бол "Telegram нэг ч ийм явдал гарч байгаагүй" гэжээ.

Мөн хэрэглэгчдийн хувийн мэдээлэлд хандах хандлагаасаа болж WhatsApp нь дарангуйллын засгийн газрууд болон луйварчдад маш их таалагддаг гэж үзжээ.

Нууцлалын бодлогоо өөрчлөн мэдээллийг илүү нээлттэй болгож байгаа мөн халдагад амархан өртөх болсон тул хэрэглэгчид илүү аюулгүй Telegram-руу олноороо хошуурна гэдэгт Дурав итгэлтэй байгаа аж.

Одоо Telegram дэлхийн өнцөг булан бүрт 500 сая орчим хэрэглэгчтэй болсон бол WhatsApp нь 2 тэрбум хэрэглэгчтэйгээр хамгийн алдартай гар утасны аппуудын жагсаалтыг тэргүүлж байна. Гэсэн хэдий ч 2020 онд WhatsApp-ийн нэр хүнд унасны дараа ОХУ-д Telegram хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнийг Mediascope тэмдэглэжээ. Дуровын хэлсэн үг үнэн болохыг Ройтерс агентлаг бас баталж байна. 2021 оны эхээр WhatsApp-ийн татаж авч суулгасан хүмүүсийн тоо 11 хувиар буурчээ.

WhatsApp-ын хэрэглэгчид Telegram руу шилжинэ

3 Цахиурын хөндий ирээдүйгүй болсон

Дуров Америкийн эдийн засаг, Цахиурын хөндийн чадавхи бүрэн шавхагдсан гэдэгт итгэлтэй байна. "Бизнес эрхлэгчийн хувьд АНУ руу нүүх нь аливаа барааг хамгийн өндөр үнэтэй байхад нь худалдаж авахтай адил болсон" гэж тэрээр хэлжээ.

АНУ дахь гол бэрхшээл нь технологийн бизнес эрхлэгчдэд өндөр татвар ногдуулж, хэт их дарамт учруулдаг гэж үзсэн байна. "Хамгийн чанартай, амжилттай дижитал төслүүд одоо Америкаас бусад орнуудаас гарч ирж байна" гээд үүний жишээ болгон TikTok болон Telegram-ыг дурджээ.

Цахиурын хөндий ирээдүйгүй болсон

4 Хэт хэрэглээний соёл нь эх дэлхийг устгах болно

"Корпорациудын шуналыг гүйцэлдүүлэхэд байгалийн баялаг хангалтгүй" гэж Дуров хэлжээ. Хэрэв бид ашиггүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэсээр байвал энэ нь бохирдол, цаашлаад асар их гамшигт хүргэнэ гэдэгт тэр итгэлтэй байна.

Түүний зөв болохыг цар тахал баталсан билээ. Хүн төрөлхтөн өөрийгөө тусгаарлаж, хэрэглээгээ бууруулсны дараа экологийн байдал богино хугацаанд сэргэж эхэлсэн юм. CREA-ийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятадад хорио цээрийн дэглэм тогтоосон эхний сард агаар дахь CO2-ийн агууламж 25 хувиар буурсан байна. Хожим нь Европ, АНУ-д хөл хорио тогтсоноор ижил үр дүнд хүргэсэн. Гэсэн хэдий ч хязгаарлалтыг цуцалж эхэлсний дараа байдал дахин хүндэрч эхлэв.

Дуров хэт хэрэглээ нь амьдралын чанарт шууд заналхийлэл гэж үздэг. Тэрээр хэлэхдээ: “АНУ бол дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс бөгөөд бас хамгийн таргалалттай орнуудын нэг юм. Корпорациуд хэт их хэрэглээнээс ашиг олдог боловч энэ стратеги нь урт хугацаанд сүйрэлд хүргэх болно. Жинхэнэ үнэ цэнэ нь дарвуулт завь, үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдаж авахад бус юм хийхэд л оршино. " гэжээ. 

Хэт хэрэглээний соёл нь эх дэлхийг устгах болно

5 Цар тахал нь соёл иргэншлийн өөрчлөлтөд хүргэнэ

Павел Дуров ихэнх шинжээчдийн адил цар тахлын эерэг нөлөөг дурджээ. Дуров өөрийн Телеграм хаягаар дамжуулан бид дэлхийг өөрчлөх соёл иргэншлийн шилжилтийг үзэж байна хэмээн мэдэгджээ. 

Түүний хэлснээр өөрийгөө тусгаарлах нь хүмүүст өөрсдийгөө сайжруулах боломжийг олгосон бөгөөд технологи нь хүн төрөлхтөнд ямар үнэ цэнтэй зүйл вэ гэдгээ батлах боломжийг олгожээ. Павел Дуров үүний ачаар хүн төрөлхтөн үнэт зүйлс нь яг юу болохыг ойлгоно гэжээ. 

"Бид хуучин амьдралын хэв маягаа ардаа үлдээж байна. Гэхдээ шинэ ертөнц өмнөхөөсөө илүү байх эсэх нь бидний хүн нэг бүрийн үйл ажиллагаанаас хамаарна. " гэж Дуров хэлэв. 

Цар тахал нь соёл иргэншлийн өөрчлөлтөд хүргэнэ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()