"Ус уух хувьтай эр" - Аварга халим загасчин эрийг залгиад, буцааж нулимж гаргажээ

2021-06-13, 15:24
4,141

56 настай АНУ-ын иргэн, 40 жил далайгаас загас, хавч барьсан туршлагатай Майкл Пакард хэрхэн бөгтөр халимын аманд ороод, гайхамшигтай тохиолдлоор мултарч гарсан түүхээ хуваалцжээ.

"Ус уух хувьтай эр" - Аварга халим загасчин эрийг залгиад, буцааж нулимж гаргажээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Өнгөрсөн 6-р сарын 11-ний өдөр Майкл Пакард Массачусетс мужийн Кэйп Кодын ойролцоо, Атлантын далайн усанд хавч барихаар шумбалт хийжээ. Усан доорх үзэгдэх орчин маш бага байсан тул тэрээр хавчнуудыг зовлонгүй барьж байв.

Гэнэтхэн Пакард хүчтэй цохилт мэдэрч, эргэн тойрон нь тас харанхуй болжээ. Эхлээд тэрээр аварга загасанд залгиулчихлаа гэж бодсон ч хурц соёо харагдаагүй, өвдөлт мэдрээгүй тул залуу бөгтөр халимны аманд байгаагаа ухаарсан байна.

"Бурхан минь, тэр намайг залгих гэж оролдож байсан. За ингээд л үхдэг юм байж гэж бодсон" хэмээн Пакард өгүүлжээ. Тэрхэн мөчид түүнд эхнэр нь, 12, 15 настай хоёр хүү нь бодогдсон тул амьд үлдэхийн төлөө тэмцэхээр шулуудаж, чадахаараа тийчлэн зүтгэж, халиманд аль болох тухгүй байдал мэдрүүлэхийг оролджээ. Азаар түүний төлөвлөгөө амжилттай болж халим усны мандалд гарч ирээд "олз"-оо нулиман хаясан байна.

"Гэнэтхэн би агаарт хөөрч, буцаад ус руу унасан. Халимны амнаас мултарч, сэлж болохоор болсон гэдгээ ойлгосон. Ийм зүйл болсонд би одоо ч итгэж чадахгүй" байна гэжээ. Өөрийнх нь тооцоолсноор Пакард халимны аманд 30-40 секунд болсон бөгөөд шумбалтын хэрэгсэл нь гэмтээгүй учир амьсгалж чадаж байжээ.

Пакардыг найз нь уснаас гаргаж, завинд суулган эмнэлэгт хүргэжээ. Хэд хэдэн хөхрөлт, шалбархайг эс тооцвол бараг зүгээр байсан тул Пакард тэр өдрөө эмнэлгээс гарсан байна.

Судлаачдын үзсэнээр ийм тохиолдол нь асар ховор буюу 1 их наяд тутамд нэг тохиолдох бололцоотой аж. Шумбагчийг залгисан халим нь залуу учраас туршлага багатай, дээр нь маш өлсгөлөн байсан байж таарчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()