Бүсгүйчүүд царай муутай эртэй илүү жаргалтай амьдардгийг судалгаагаар тогтоожээ

Ихэнх эмэгтэйчүүд царайлаг, нуруулаг, сэтгэл татам, өв тэгш залуутай учирвал хайр сэтгэлээс хүсдэг бүх зүйл нь бүрдэж, юунд ч санаа зовохгүй, ямар ч бэрхшээл гарахгүй, аз жаргалтай амар сайхандаа жаргах мэт төсөөлдөг. Гэвч бодит байдал эмэгтэйчүүдийн хүслээс урвуу хамааралтай болохыг судалгаагаар баталсан байна. Сонирхолтой нь, уг судалгааны үр дүнд царай муутай найз залуу эсвэл нөхөртэй эмэгтэйчүүд царайлаг, дур булаам нөхөртэй бүсгүйчүүдээс илүү амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг нь тогтоогджээ. 

Бүсгүйчүүд царай муутай эртэй илүү жаргалтай амьдардгийг судалгаагаар тогтоожээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Судалгаагаар дур булаам эрэгтэйчүүдийн дэргэдэх бүсгүйчүүд өөрсдийн гадаад төрх, байгаа байдалдаа их цаг зарцуулдгаар барахгүй, дийлэнхдээ хоолны дэглэм барих, турах төлөвлөгөөтэй байдаг гэсэн үр дүн гарсан байна. 

Үүнд тэдгээр бүсгүйчүүдийн найз залуу эсвэл нөхрүүд нь тэднээс илүү сайхан харагддагт асуудлын гол учир бий гэжээ. Ийм тохиолдолд бүсгүйчүүдийн жин хасах төлөвлөгөө, хоолны дэглэм барихын үндсэн шалтгаан нь ихэнхдээ гоо зүйн шинж чанартай байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэ нь голдуу эмэгтэйчүүдийн өөртөө итгэлгүй байдал, өөрийнхөө гадаад төрхөнд сэтгэл дундуур байх зэргээс үүдэлтэй гэнэ.

Нөгөө талаар хүмүүсийн анхаарлыг нэг их татаад байхааргүй эгэл жирийн, эсвэл бүр царай муутай эрэгтэйчүүд дэргэдээ байгаа бүсгүйгээ сэтгэл хангалуун байлгахын тулд илүү их хичээл зүтгэл гаргадаг аж.  Тэд найз бүсгүйгээ дор хаяж сард нэг удаа романтик болзоонд урьдаг бөгөөд өөр бусад бэлэг сэлт, сюрприз барих санаачилга нь царайлаг эрчүүдээс илүү байжээ.

Мөн хаа явсан газраа хүмүүсийн харцыг булааж, анхааралд нь өртөөд байдаггүй царай муутай залуус өөр эмэгтэйтэй түр зуурын харилцаа тогтоох, нууц амрагийн харилцаа үүсгэх зэргээр хамтрагчаасаа урвах үйлдэл гаргадаггүй. 

Үүнээс гадна, ийм хосуудын эргэн тойрон дахь бүхий л хүмүүсийн анхаарал, харц зөвхөн бүсгүйд төвлөрдөг учраас эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэлийг өдөөж өгдөг гэнэ. Учир нь хүн бүхэн найз залуу эсвэл нөхрийнх нь царай зүс, бие бялдрын гоё сайхныг гайхаж магтах нь далдуураа эмэгтэйчүүдэд бага багаар нөхрийнхөө сүүдэрт далдлагдаж буй мэт таагүй мэдрэмж төрүүлсээр үл ойлголцол, хардалт зэрэг янз бүрийн явган хэрүүл үүсэхэд хүргэдэг байна. 

Гадаад төрх, байгаа байдлаа онцолж, өөрийгөө хэт "мэдэрсэн" эрэгтэйчүүдийн нийтлэг тал ихэнх харилцаандаа сэтгэл дундуур байдгаас гадна дэргэдээ байгаа бүсгүйгээ үнэ цэнтэйд тооцож нандигнадаггүй, түүнийг сонсож буулт хийдэггүй зэргээр илэрдэг аж. Харин эсрэгээрээ царай муутай залуус найз бүсгүй, эхнэртээ илүү их анхаарал халамж, хайр энхрийлэл, сэтгэлзүйн дэмжлэг өгч, эмэгтэйгээ "чухал хүн" гэдгийг нь бүрэн мэдрүүлдэг.

Энэ мэтчилэн эдгээр залуусын жижиг үйлдлүүд нь дэргэдэх эмэгтэйчүүдээ харилцаандаа сэтгэл хангалуун байхад нь нөлөөлдөг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()