2000-аад онд байлдан дагуулж байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв?

2021-06-14, 16:11
10,467

Та бүгдийн зарим нэгэнд саяхан мэт санагдаж байж болох ч 2000-аад оны үе дуусаад хэдийнээ арван хэдэн жил ард хоцорчээ. Яг энэ үед бага, залуу насаа өнгөрөөсөн хүмүүс энэ үетэй холбоотой дурсаж явдаг олон сайхан зүйл байдгийн нэг нь яах аргагүй дуу хөгжим юм. Тэгвэл 2000-аад онд бут авч байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бол?

2000-аад онд байлдан дагуулж байсан уран бүтээлчид өдгөө хэрхэн өөрчлөгдөв?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 INNA

INNA бол Румын дуучин, бүжигчин 34 настай Елена Александра Апостолянугийн тайзны нэр юм. Тэрээр 2009 онд анхны "Hot" цомгоо гаргасны дараа дэлхийд алдартай болсон байна. Ялангуяа "Amazing", "Deja Vu" зэрэг нь олон улсын хит дуу болсон билээ. 

INNA дэлхийг тойрон аялан тоглолтоо үргэлжлүүлж, Румыны хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан хэвээр байна. 

INNA

2 Бенни Бенасси (Benny Benassi)

Италийн DJ Марко "Бенни" Бенасси 2002 онд "Satisfaction" дуугаа гаргаснаар дэлхий дахинд нэр хүндтэй болсон. Тэрээр цааш нь "Illusion", "Hit My Heart", "Every Single Day" дуунуудаа гаргасан нь мөн асар их амжилт байгуулсан юм.

Одоогийн байдлаар Бенни Бенасси хөгжмөө үргэлжлүүлэн гаргасаар байгаа боловч урьдынх шигээ алдартай байхаа больжээ. 

Бенни Бенасси (Benny Benassi)

3 Боб Синклар (Bob Sinclair)

Францын продюсер, DJ Кристоф Ле Фриант нь Боб Синклар гэсэн тайзны нэрээр алдаршсан юм. Боб Синклар карьераа 1986 онд буюу 17 настайгаасаа эхэлсэн хэдий ч  2005 онд "Love Generation" синглийг гаргасны дараа л алдар нэртэй болсон байна. Тус дуу нь 2006 онд Германд болсон ДАШТ-ий албан ёсны сүлд дууны нэг болсон юм.

Түүний өөр нэг дуу болох "World, Hold On" нь Billboard-ийн 2006 оны хамгийн шилдэг бүжгийн хит дуугаар шалгарч байжээ. Одоо 52 настай Боб Синклэйр карьераа үргэлжлүүлсээр буй. 

Боб Синклар (Bob Sinclair)

4 Николь Шерзингер (Nicole Scherzinger)

Николь Прасковья Эликолани Валиенте Шерзингер буюу Николь Шерзингер гэдгээрээ алдартай энэхүү бүсгүй Америкийн поп, R&B дуучин, ая зохиогч, жүжигчин мэргэжилтэй бөгөөд Филиппин-Хавай-Самоа-Украйн гаралтай юм. Хөгжим сонирхогчид түүнийг The Pussycat Dolls-ийн гоцлол дуучин гэдгээр нь санаж байгаа байх.

1995 онд байгуулагдсан энэхүү хөгжмийн хамтлаг нь 2005 онд анхны "PCD" цомгоо гаргасны дараа л алдартай болсон байна. Ялангуяа "Don't Cha" ба "Buttons" дууг нь 2000-аад оны үед хүн бүр сонсож байв.

Одоо Шерзингер "Pussycat Dolls"-ын хамт уран бүтээлээ үргэлжлүүлэн гаргасаар байна.

Николь Шерзингер (Nicole Scherzinger)

5 Марлон Рудетт (Marlon Rudette)

Mattafix хамтлагийн гишүүн Марлон Рудетт нь 2005 онд гаргасан "Big City Life" хэмээх хип хоп дуугаараа нэрд гарсан юм. Тус дуу нь мөн 2006 оны хөлбөмбөгийн ДАШТ-ын дуунуудын нэг болсон байдаг. 

Mattafix 2010 онд тарснаас хойш Марлон Рудетт ганцаарчлан бүтээлээ гаргах болжээ. 

Марлон Рудетт (Marlon Rudette)

6 Таркан (Tarkan)

Туркийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг Таркан нутагтаа Попын хунтайж хэмээн хүндлэгддэг. Гэхдээ дэлхийн хэмжээнд түүнийг 2003 оны "Dudu" хэмээх дуугаар хамгийн сайн мэднэ. Таркан өнөөг хүртэл эх орондоо карьераа амжилттай үргэжлүүлсээр байна. 

Таркан (Tarkan)

7 Shaggy

Ямайк гаралтай регги дуучин Орвилл Ричард Буррелл нь Shaggy хэмээх нэрээрээ алдарттай. Тэрээр хөгжмийн гараагаа 1993 оноос эхэлж байсан бөгөөд 1995 онд "Oh Carolina" хэмээх дуугаараа нэрд гарсан юм. Гэхдээ тэрээр 2000-аад оны үед хамгийн алдартай дуу болох "Hey Sexy Lady"-ээ гаргасан аж. 

Shaggy 7 удаа Грэммийн шагналд нэр дэвшиж, 2 удаа хүртсэн. Одоо тэрээр карьераа амжилттай үргэлжлүүлж, Стинг болон бусад уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, буяны үйлст оролцдог.

Shaggy

8 In-Grid

Италийн дуучин Ингрид Алберини нь In-Grid нэрээрээ алдаршсан юм. Тэрээр сурагч байхаасаа л хөгжим зохиох болсон бөгөөд 16 настайдаа "Сан-Ремогийн дуу хоолой" бүсийн тэмцээнд түрүүлж байв. 2002 онд түүний гаргасан "Ту es Foutu" дэлхий дахинд нэрд гархад нөлөөлсөн байна.  Хоёр жилийн дараа "In-tango" хэмээх In-Grid-ийн өөр нэг бүтээл мөн амжилт олж байсан аж. 

Одоо In-Grid шинэ дуу, цомгоо гаргасаар байна.

In-Grid

9 Morandi

Morandi бол Румын хамтлаг бөгөөд энэхүү нэр нь 2 дуучны нэрийг нэгтгэсэн үг ажээ. Мо бол Мариус Могагийн овгийн нэг хэсэг (дээрх зураг), Ранди нь Андрей Ропч (доорх зураг) -ын хоч юм. Тэдний гаргасан "Love Me" дуу Бухарестийн шөнийн цэнгээний газруудад алдаршсаны дараахан энэ хамтлаг 2004 онд албан ёсоор байгуулагджээ.

Morandi

Дараа нь "Angels", "Save Me" гэсэн дуунууд нь тэднийг дэлхий даяар алдаршуулсан юм.  Тэд өнөөг хүртэл уран бүтээлээ хийсээр байгаа бөгөөд олон улсад алдартай хэвээр байгаа. 

10 Крейг Дэвид (Craig David)

Британийн дуучин, ая зохиогч Крейг Дэвид 2000 онд "Born To Do It" цомгоо бие даан гаргасан юм. "7 days", "Walking Away" зэрэг бүтээлүүд нь Крейг Дэвидийг дэлхий дахинд алдаршуулсан аж. 2003 онд тэрээр мөн Стингтэй хамтран гаргасан "Rise & Fall" дуу нь мөн хит болсон билээ. 

Крейг Дэвид нийт 8 цомог гаргасан бөгөөд Грэммийн шагналд хоёр удаа нэр дэвшиж байжээ. Тэрээр одоо ч гэсэн үргэлжлүүлэн уран бүтээлээ туурвисаар байна.

Крейг Дэвид (Craig David)

11 Эдвард Мариан (Edward Marian)

Эдвард Мариан бол Румыны DJ, хөгжмийн зохиолч бөгөөд Edward Maya хэмээх нэрээр илүү олны дунд танил болсон юм. 2009 оны зун Эдвард дуучин Вика Жигулинатай хамтран анхны "Stereo Love" хэмээх дуугаа гаргасан нь олон орны чартыг тэргүүлж байв. Тус дуу нь улмаар "O-Zone" хамтлагийн "Dragostea Din Tei" дууны дараа орох Румынаас төрсөн 2 дахь хит уран бүтээл болсон юм.  

Эдвард Мариан (Edward Marian)

12 Нелли, Келли Роуланд нар (Nelly and Kelly Rowland)

2000-аад оны эхэн үед энэ 2 уран бүтээлчийн хамтран гаргасан "Dilemma" дууг сонсоогүй, дурлаагүй хүн байхгүй байх. Тус дуу нь бүх цаг үеийн хамгийн амжилттай синглүүдийн нэгт тооцогддог билээ. 

Неллиг 2000-аад оны үеийн хамгийн их амжилт олсон репперүүдийн нэг гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг. Тэрээр өдгөө уран бүтээлээ үргэлжлүүлэн гаргасаар байна.

Нелли, Келли Роуланд нар (Nelly and Kelly Rowland)

Келли Роуланд тухайн үед Destiny's Child хамтлагийн гишүүн гэдгээрээ танигдсан байсан ч одоо бие даан төрөл бүрийн төслүүд дээр ажилласаар байгаа аж. 

13 Pitbull

Армандо Кристиан Перес Акоста бол Куб гаралтай Америкийн дуучин, дуучин, ая зохиогч бөгөөд дэлхий даяар Pitbull хэмээх нэрээр алдаршжээ. Тэрээр карьераа 2000-аад оны эхээр эхлүүлсэн боловч 4 дэх цомгийнх нь "I know You want me (Calle Ocho)" дуу нь түүнд жинхэнэ алдар нэрийг авчирсан юм. Энэ дууны клип нь 2009 онд YouTube дээрх хамгийн их үзэлттэй бичлэг болж байв. 

Pitbull жил бүр шинэ цомог, дуу гаргадаг алдартай дуучин хэвээр байна.

Pitbull

14 Melanie C

Мелани Жейн Чисхолм бол Британийн дуучин, ая зохиогч бөгөөд Spice Girls хамтлагийн гишүүн байжээ. Харин дараа нь тэрээр Melanie C хэмээх нэрээр уран бүтээл гаргах болсон. Түүний дангаар гаргасан уран бүтээлүүд нь мөн дэлхий даяар амжилт олсон юм. "Never Be the Same Again", "I Turn to You" синглүүд нь үүнд нь том үүрэг гүйцэтгэсэн билээ.

Melanie C одоо ч уран бүтээл гаргасаар байгаа бөгөөд дэлхий даяар алдартай дуучин хэвээр байна.

Melanie C

15 Райан Теддер (Ryan Tedder)

Райан Теддер бол OneRepublic хамтлагийн дуучин юм. Тус хамтлаг АНУ-д 5 сая хувь борлогдсон "Apologize" синглээрээ алдаршсан билээ. Энэхүү дуу нь мөн дэлхийн хэмжээнд хит болж, 16 орны чартад 1-р байранд бичигдсэн юм.

Райан Теддер эрэлттэй дуучин, ая зохиогч хэвээр байна. Карьерынхаа туршид тэрээр Адель, Бейонсе, Эд Ширан, Женнифер Лопес, Лэди Гага, Тейлор Свифт, Кэти Перри, Пол Маккартни зэрэг олон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж чаджээ.

Райан Теддер (Ryan Tedder)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()