Алга болсон Энэтхэг охин 11 жилийн турш гэрийнхээ хажууд амьдарч байсныг илрүүлжээ

2021-06-15, 12:04
78,495

Энэтхэг улсын Керала мужийн Аялур тосгоноос 2011 онд сураггүй алга болсон 18 настай охин санаанд оромгүй байдлаар эргэн олдсон байна. Охиноо алдсан гэр бүлийнхэн нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд түүнийг хайж, эцэстээ бүр итгэл алдраад байсан ч төрөлх гэрийнхээ дэргэд амьдарч байна чинээ төсөөлөөгүй аж. Тэрээр Алинчуваттил Рахман (Alinchuvattil Rahman) гэгч найз залуугийнхаа хамтаар ийнхүү гэрийнхээ ойролцоох байшинг түрээслэн амьдарч байсан нь илчлэгдсэн байна. 

Алга болсон Энэтхэг охин 11 жилийн турш гэрийнхээ хажууд амьдарч байсныг илрүүлжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

2011 онд сураггүй алга болсон 18 настай Сажита охиноо гэрийнхээ ойролцоо амьдарч байсныг түүний гэр бүлийнхэн Алинчуваттил Рахманаар дамжуулан мэдэж авсан байна. Рахман бол сураггүй болсон охины найз залуу бөгөөд өнгөрсөн арваад жилийн хугацаанд найз бүсгүйгээ гэрийнхэндээ ч мэдэгдэлгүй өрөөндөө амьдруулж байсан болж таарчээ.

Охиныг алга болох үед 24 настай байсан Рахман байшингийн будагчнаар ажиллаж байхдаа түүнтэй танилцаж, улмаар гэртээ аваачсан байна. Энэ бүх хугацаанд түүний гэр бүлийнхэн өөр нэгэн эмэгтэй байшинд нь байгаа гэдгийг мэдэлгүй өнөөг хүрсэн байсан аж.

Харин одоогоос гурван сарын өмнө Рахман гэрээсээ сураггүй алга болсон тул түүний гэр бүлийнхэн цагдаад мэдэгдсэн байв. Гэвч өнгөрсөн долоо хоногт Рахманы төрсөн ах Башер сураггүй болсон дүүгээ зах дээр явж байхад нь санамсаргүй олж харсан бөгөөд түүнийг сэм дагаж хаана, хэнтэй амьдарч байсныг нь олж мэджээ.

Рахман, Сажита нар гурван сарын өмнө Рахманы гэрээс явж, тосгоны ойролцоох байшинг түрээслэн хамтдаа амьдарч байсан гэнэ.

Энэ хэргийн талаар Ненмара хотын цагдаагийн газрын ажилтан Дипа Кумар тэднийг өөр өөр шашны үзэлтэй гэр бүлүүдээс гаралтай тул хайр сэтгэлийг нь эсэргүүцнэ гэж айсандаа ийм үйлдэл хийсэн гэж мэдэгджээ. Нууцлаг хосын тайлбарласнаар тэд Рахманы өрөөнд арваад жил нууцаар амьдарсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

Харин 2011 онд гэрээсээ гарсан Сажита гар утасгүй явсан тул байршлыг нь тогтоох ямар ч боломжгүй байсан бөгөөд өдгөө 28 настай Сажитагийн гэр бүлийнхэн сураггүй болсон охинтойгоо нэг тосгонд, бүр ойролцоо байшинд амьдарч байна гэж төсөөлөөөгүй аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()