14-р Далай ламын бага залуу насны амьдрал гэрэл зурагт...

2021-06-15, 15:45
7,765

Хүн төрөлхтний энх тайванд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн үнэлэгдэж, Нобелийн Энх Тайвны Шагнал хүртэж байсан XIV Далай лам 1935 онд Андуу нутгийн (өнөөгийн Хөхнуур муж) Тагцэр суурингийн ядуу тариачны гэр бүлд төрсөн байна. Цойхон Цэрэн, Соном Цом нарын ес дэх хүүхэд болж хорвоод мэндэлсэн түүнийг эцэг эх нь Лхамдондов хэмээн нэрлэсэн гэдэг. Тэрээр эцэг эхээс 16-уулаа төрсөн ч амьдралын эрхээр ес нь бага насандаа хорвоогоос хальжээ. Ингээд бүгдээрээ хамтдаа XIV дүрийн Далай лам Дээрхийн Гэгээнтэн Данзанжамц буюу Төвөд, Монгол, Буриад, Халимаг, Тува дахь Буддын шашны сүсэгтнүүдийн тэргүүний амьдралын мөчлөгөөр аялцгаая!

14-р Далай ламын бага залуу насны амьдрал гэрэл зурагт...
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1933 онд XIII Далай ламыг таалал төгссөнөөс зургаан жилийн дараа хэсэг лам нар Тагцэр сууринд ирж 2 настай Лхам хүүг XIII Далай ламын хойд дүрээр тодруулсан байна.

Дөрвөн настай XIV Далай лам, 1939 он.

Далай ламаар тодорсныхоо дараа Гүмбум хийдэд

Төвөдийн нийслэл Лхас дахь Потала ордонд 1940 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Дээрхийн гэгээн XIV Далай лам Жавзанжамбал Наваан-Иш Данзанжамц  нэртэй болж, албан ёсоор Буддын шашны тэргүүнээр заларчээ.

Таван настай XIV Далай лам, 1940 он.

1949 онд БНХАУ байгуулагдсанаар Төвд, Хятадын зөрчил хурцдав. 1950 оны 10 дугаар сарын 19-нд  БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Арми Төвөдийн зүүн хэсгээр “чөлөөлөх” нэрийн дор нэвтрэн орж, зэвсэг муутай Төвөдийн армийг төвөггүй ялсан байдаг.

Энэ хүнд нөхцөлд буюу 1950 оны 11 дүгээр сарын 17-нд Төвөдийн Үндэсний Ассамблей залуухан Далай ламыг тус улсын Төр засгийн тэргүүнээр томилсон. Тэрээр 50-иад оныг Хятадын төртэй энх тайван тогтоохыг хичээн өнгөрүүлсэн бөгөөд 1954 онд Мао Зедунтай ч уулзаж байв.

14 настай XIV Далай лам, 1950 он.

Тэрээр үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалж Х Панчин ламын нөлөөгөөр Төвөдийн Засгийн газрын төлөөлөгчдийг Бээжинд илгээж БНХАУ-тай “17 зүйлтэй Төвөд-Хятадын гэрээ”-г 1951 оны 5 дугаар сарын 23-нд байгуулж, Төвөд улс бие даасан буюу автономит Засаг захиргааны эрхтэйгээр БНХАУ-ын бүрэлдэхүүнд орсон түүхтэй юм.

Улмаар энэ байдалтай эвлэрээгүй Төвөдийн ард иргэд Хятадын эрх баригчидтай тэмцсээр 1959 онтой золгосон байна.

21 настай XIV Далай лам, 1956 он.

Хятадууд Далай ламыг хулгайлж, алах санаатай байгаа гэсэн айдас ард олны дунд түгэж, улмаар Төвдүүд сайн дураараа түүний суудаг Норовлин ордныг бүслэн хамгаалж байжээ.

22 настай XIV Далай лам, 1957 он.

1959 онд Лхаст Хятадын эсрэг хэд хэдэн томоохон бослого болж байх үеэр Далай лам цэргийн хувцас өмсөж, нэгэн албатынхаа хамт Энэтхэг рүү зугтан гарчээ.

Энэтхэг рүү дүрвэхдээ тэрээр 23 настай байв

Дүрвэх замдаа, 1959

Тэр ондоо Хятадын эрх баригчид Төвөдийн босогчдын үймээнийг дарсан юм. Далай ламын араас Энэтхэг рүү 80 мянга гаруй төвөд иргэн Хятадын засгаас зугтан дүрвэсэн байдаг. 

1956 онд

Энэ үеэс Далай лам хилийн чанд дахь Төвөдийн Засгийн газрыг 2011 оны 4 дүгээр сар хүртэл тэргүүлсэн юм.

 

24 настай XIV Далай лам, 1959 он.

Банарас Хиндү их сургуульд докторын зэрэг хамгаалав. 1956

XIV Далай лам 1989 онд хүн төрөлхтний энх тайванд онцгой хувь нэмэр оруулсан хэмээн Нобелийн Энх Тайвны Шагнал хүртэж байсан билээ. Дээрхийн Гэгээнтэн энэ оны 7-р сарын 6-нд 86 нас хүрэх аж.

Үе үеийн Далай лам нарыг түмэн олон шавь нар нь энэрэл нигүүлслийн бодисадва бөгөөд Төвөдийн дээрхийн гэгээн ба Авалогитешвара (Жанрайсиг) бурханы хувилгаан хэмээн сүсэглэдэг юм. Бодисадва хэмээх нь шашин амьд амьтны тусыг бүтээхийн тулд нирваан бололгүйгээр орчлонд төрөл авахаар сонгосон төрөлхтнүүд мөн гэж үздэг ажээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()