Та найз бүсгүйдээ "базуулсны" 6 шинж тэмдэг

2021-06-15, 16:07
6,574

Найз охинтой болох үед мэдээж залуучууд амьдралын хэв маягаа тодорхой хэмжээнд өөрчлөх шаардлагатай болдог. Гэхдээ зарим эрчүүд найз нөхөд, хобби, бүр аав ээждээ ч өөрийн хүслээрээ цагаа зарцуулах эрхгүй болох нь бий. Энэ тохиолдолд та найз бүсгүйдээ бүрэн базуулсны илрэл гэж ойлгож болох аж. Бид та бүхэнд эмэгтэй хүн найз залуугаа бүрэн хяналтандаа оруулсан болохыг илтгэх шинж тэмдгүүдийг хүргэж байна. 

Та найз бүсгүйдээ "базуулсны" 6 шинж тэмдэг
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Таны өдрийн хэмнэл алдагдсан

Өглөө босоод нүүр гараа угаагаад сургууль юм уу, ажилдаа явахаар бэлдэнэ гэх мэт хүн бүрт өдрийн тогтсон хэмнэл байдаг. Харин базуулсан эрчүүд өглөө сэрмэгцээ найз бүсгүйнхээ хүслийг биелүүлэхээр яаравчилдаг. Та бүтэн өдөржин өөрийнхөө биш, зөвхөн түүний хүслийг гүйцэлдүүлсээр таардаг. Энэ тохиолдол өөртөө цаг гаргана гэдэг ердөө мөрөөдөл болж хувирна. Мэдээж хэрэг найз бүсгүйдээ зориулж цаг гаргах хэрэгтэй нь үнэн ч энэ нь түүний хамгаалагч эсвэл цэрэг шиг байна гэсэн үг биш. Юм бүр хязгаартай гэдгийг санаж яваарай. 

Таны өдрийн хэмнэл алдагдсан

2 Найзуудтайгаа уулзахаа больсон

Хэрвээ та сайн хүнтэй учирсан бол найз нөхөдтэйгөө байнга биш ч хангалттай уулзах цаг гаргаж чадна. Харин таны бүсгүй таныг хяналтандаа байлгахыг хүсдэг бол найз нөхөдтэйгөө уулзана гэх үед шууд уцаарлах эсвэл тоо томшгүй шалтаг тоочих зэргээр таныг явуулахгүй байх арга сэдэж эхэлнэ. Ерөнхийдөө ийм бүсгүйчүүд өөрөө л таны цор ганц ойр дотны хүн байхыг хүсдэг гэхэд хилсдэхгүй. 

Найзуудтайгаа уулзахаа больсон

3 Хоббигоо хаяхаас өөр аргагүй болно

Та хөлбөмбөг тоглодог эсвэл зураг зурах дуртай байж болно. Тэр бүгдтэйгээ салах ёс хийхдээ бэлэн байгаарай. Учир нь баздаг найз бүсгүй зөвхөн өөрийнхөө дуртай зүйлсээ танд тулгаж, өөрт тань илүү хобби хэрэггүй мэт сэтгэгдэл төрүүлж тархийг тань угаана. 

Та хоёрын хэн хэн нь ижил хоббитой бол сайн хэрэг. Гэхдээ танд тэдгээр зүйлс нь таалагддаггүй бол хүсэхгүй зүйлээ хүчээр хийх шаардлагагүй. Хэрвээ таны найз бүсгүй зориудаар танд бодлоо тулгаж байвал тэр таны хүсэл зоргийг удирдах гэж оролдож байна гэсэн үг. 

Хоббигоо хаяхаас өөр аргагүй болно

4 Та арай өөрөөр хооллодог болсон

Та сайхан тостой цуйван идэх дуртай гэж бодъё. Харин найз бүсгүйтэй болсноос хойш дэглэм барьж, түүний хяналт дор өдрийн 24 цагийг өнгөрүүлдэг болсон бол шударга бус хэрэг болно. Мэдээж найз залуугаа эрүүл хооллоход санаа тавих нь сайхан ч түүний ходоодыг удирдана гэдэг арай л хэтэрсэн хэрэг болно гэдгийг бараг бүх залуус хүлээн зөвшөөрнө. 

Та арай өөрөөр хооллодог болсон

5 Өөрийн тань буруу биш байсан ч та уучлал гуйдаг болсон

Хэрүүл маргаангүй харилцаа гэж юу байх вэ? Үнэндээ хосууд маргалдаж байж зарим асуудлын учрыг олдог шүү дээ. Гэхдээ та түүнийг уурлуулахаас үргэлж айж, түүний буруу байсан ч өөрөө гэм хийсэн юм шиг гэлбэлзэн, уучлалт гуйдаг болсон бол та жинхнээсээ базуулжээ. Мэдээж хэрэг буулт хийх үе харилцаанд олон гарна. Харин үргэлж таны буруу, та л болж бүтэхгүй гэсэн хэв маяг тогтох юм бол харилцаагаа эргэж харах цаг болсон байна гэсэн үг. 

Өөрийн тань буруу биш байсан ч та уучлал гуйдаг болсон

6 Түүнээс салахгүйн тулд чадах бүхнээ хийдэг

Базуулсан найз залуугийн гол шинж нь найз бүсгүйгээ салаад явах вий гэж үргэлж айдаг, үүнээс зайлсхийхийн тулд чадах бүхнээ хийдэг байдал юм. Та түүний хэлсэн ямар ч зүйлийг хийхэд бэлэн байвал өөрийгөө жинхнээсээ базуулсанд тооц.

Амин чухал зүйл дээр өөрийгөө гаргуунд нь гаргах хэрэгтэй ч өөртөө итгэх итгэлийг тань үгүй хийж, найз залуу биш жинхэнэ боол болгож хувиргаж байгаа бүсгүйтэй цаашдын ирээдүйгээ хамтдаа төлөвлөх хэрэгтэй эсэхээ дахин нэг нягтлах хэрэгтэй болов уу.

Түүнээс салахгүйн тулд чадах бүхнээ хийдэг

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()