Хаягдсан хуучин сүмийг сэргээж, тансаг харш болгосон Британи хос

Хичээл зүтгэл, бүтээлч сэтгэлгээ байхад ямар ч балгасыг мөрөөдлийн байшин болгон өөрчлөх боломжтой. Их Британийн нэгэн хос хуучны сүмийг дуудлага худалдаагаар 85 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 340 орчим сая төгрөгөөр худалдан авч, өөрсдийн гараар засвар шинэчлэл хийсэн байна. Нурах дөхсөн байсан хуучны сүм шаргуу хосын хичээл зүтгэлийн үр дүнд орчин цагийн гайхамшиг болтлоо өнгө засаж чадсан аж.

Хаягдсан хуучин сүмийг сэргээж, тансаг харш болгосон Британи хос
БЭЛЭГ АВАХ УУ?
Хаах
Сурталчилгаа

Баруун Йоркширийн Денхолм дахь Гэгээн Паулын сүмийг 2017 онд Шон, Дебс Кени-Таллис нар худалдан авах үед уг барилга бараг л балгас болсон байв. Улмаар тэд хуучны сүмийг бүхэлд нь өөрчлөхөөр шийдэж, тохь тухтай гэр болгон хувиргахаар зорьжээ.

Энэхүү сүмийг 1846 онд барьсан бөгөөд 1999 онд сүм өмхөрч эхэлснээс болж үүдээ барьсан байна. Тэр цагаас хойш Шон, Дебс Кени-Таллис нар барилгыг сэргээх хүртэл хаалттай хэвээр байсан гэнэ.

Тэд хуучин сүмийг сэргээн засварлах ихэнх ажлыг өөрсдөө бие даан хийсэн ба барилга ашиглалтанд ортол машины бүхээгт амьдарсан байна. 

Харин зарим засал чимэглэл, өрлөг, дээврийн угсралтын ажлыг хийхэд мэргэжлийн хүмүүсийн тусламжийг авчээ.

Шон, Дебс Кени-Таллис нарт хуучин сүм анхнаасаа их таалагдсан гэнэ.

Шаргуу хосын хөдөлмөрийн үр дүнд хуучин барилга дөрвөн унтлагын өрөө, тагт, модерн гал тогоо болон зочны өрөө бүхий хосгүй сууц болж өөрчлөгдсөн аж.

Тэд хуучны сүмийг дуудлага худалдаагаар 85 мянган фунт стерлинг буюу ойролцоогоор 340 орчим сая төгрөгөөр худалдан авч, засварт нэг сая гаруй фунт стерлинг (ойролцоогоор дөрвөн тэрбум төгрөг) зарцуулсан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()