"Forbes" сэтгүүлээс тодруулсан 2021 оны хамгийн чинээлэг 10 эмэгтэй

2021-06-16, 17:14
8,116

Forbes сэтгүүл нь жил бүр дэлхийн чинээлэг эмэгтэйчүүдийг эрэмбэлэхдээ тэдгээрийн цэвэр хөрөнгийг хувьцааны үнэ болон валютын ханшийг харгалзан тооцоолдог. 2021 оны дэлхийн эмэгтэй тэрбумтнуудын жагсаалтад орон орны, олон салбарыг төлөөлж нийт 234 эмэгтэй шалгаруулсан байна. Энэ үүднээс та бүхэнд манай гарагийн хамгийн чинээлэг эмэгтэйчүүдийн талаар хүргэхээр бэлтгэлээ. 

"Forbes" сэтгүүлээс тодруулсан 2021 оны хамгийн чинээлэг 10 эмэгтэй
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

10 Айрис Фонтбона (Iris Fontbona)

Нийт хөрөнгө: 23.3 тэрбум ам.доллар

Айрис Фонтбона бол Чилийн Антофагаста дахь уул уурхайн компанийн эзэн юм. Тэрээр энэ албан тушаал, хөрөнгөө өөрийн нөхөр тэрбумтан Андронико Люксисийг нас барсны дараа өвлөн авчээ. Өдгөө  79 настай Айрис Чилийн хамгийн баян эмэгтэйд тооцогддог бөгөөд нийт хөрөнгө нь 23.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Айрис Фонтбона (Iris Fontbona)

9 Жинэ Райнхарт (Gina Reinhart)

Нийт хөрөнгө:  23.6 тэрбум

Төмрийн хүдрийн Hancock Prospecting компанийн эзэн нь Форбсын жагсаалтын 9-р байранд бичигдэж байна. 67 настай Жина 23.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Австралийн хамгийн баян эмэгтэй болжээ.

Жинэ Райнхарт (Gina Reinhart)

8 Сьюзан Клаттен (Susan Klatten)

Нийт хөрөнгө:  28.7 тэрбум

58 настай Сюзан Клаттены хөрөнгө 28.7 тэрбум ам.доллараар үнэлэгддэг учраас түүнийг Германы хамгийн баян эмэгтэй гэж нэрлэж болно. Тэрээр Altana эмийн компанийн эзэн бөгөөд эцгээ нас барсны дараа BMW автомашины концернийн томоохон хувьцаа эзэмшигч болсон байна. Гэхдээ Сюзан гайхалтай мэдлэг, чадварынхаа үр шимээр гэр бүлийнхээ бизнесийн орлогыг нэмэгдүүлж чадсан аж.

Сьюзан Клаттен (Susan Klatten)

7 Ян Хуэйянь (Yang Huiyan)

Нийт хөрөнгө:  29.7 тэрбум

Ян Хуйян бол Country Garden барилгын компанийн гол хувьцаа эзэмшигч юм. 39 настай тэрээр Форбсын жагсаалтад багтсан хамгийн залуу тэрбумтан бөгөөд Хятадын хамгийн баян эмэгтэй юм. Тэрээр нийт 29.6 тэрбум ам.долларын хөрөнгөө ааваасаа "бэлэг" болгон авсан гэдэг.

Ян Хуэйянь (Yang Huiyan)

6 Жаклин Марс (Jacqueline Mars)

Нийт хөрөнгө:  31.1 тэрбум

81 настай Жаклин Марсын хөрөнгө нь 31.1 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Овгийг нь харахад л түүнийг чихэр шоколадны акул Mars Incorporated компанийн хувьцааны эзэн гэж таамаглаж болохоор байгаа биз? 

Жаклин Марс (Jacqueline Mars)

5 Мириам Адельсон (Miriam Adelson)

Нийт хөрөнгө:  38.2 тэрбум

Мириам Аделсон 75 настай бөгөөд тэрээр АНУ-ын мөрийтэй тоглоомын салбарын хаан гэгддэг Шелдон Аделсоны бэлэвсэн эхнэр юм. Нөхрөө нас барсны дараа тэрээр Las Vegas Sands хэмээх томоохон сүлжээ зочид буудал, казино компанийн өв залгамжлагч болсон бөгөөд Мириам нийт 38.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй болжээ.

Мириам Адельсон (Miriam Adelson)

4 Жулиа Кох (Julia Koch)

Нийт хөрөнгө:  46.6 тэрбум

58 настай Koch Industries-ийн өв залгамжлагч Жулиа Кох 46.6 тэрбум долларын хөрөнгөтэй. Тэрээр өөрийн нөхөр, дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг асан Дэвид Кохыг нас барсны дараа энэ их хөрөнгийг өвлөн авсан байна. Дашрамд хэлэхэд, 80-аад онд нөхөртэйгээ уулзахаасаа өмнө Жулиа АНУ-ын тэргүүн хатагтай Нэнси Рейганы хувийн стилистийн туслах байсан аж.

Жулиа Кох (Julia Koch)

3 Маккензи Безос (Mackenzie Bezos)

Нийт хөрөнгө:  53 тэрбум

50 настай Маккензи Безос нь ойролцоогоор 53 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд Амазоныг үндэслэгч Жефф Безосын экс эхнэр юм. Тэрээр Amazon.com-ийн томоохон хувьцаа эзэмшигч бөгөөд нөхрөөсөө салахдаа хөрөнгөөс нь тасалж авсан байна. 

Маккензи Безос (Mackenzie Bezos)

2 Элис Уолтон (Alice Walton)

Нийт хөрөнгө:  61.8 тэрбум

71 настай Алис Уолтон бол дэлхийн хамгийн том жижиглэнгийн худалдаа эрхэлдэг Walmart-ийг эзэмшдэг гэр бүлийн гишүүн юм. Тэрээр Walmart корпорацийн хамтран эзэмшигч учраас хөрөнгө нь 61.8 тэрбум доллараар үнэлэгддэг.

Элис Уолтон (Alice Walton)

1 Франсуаз Бетанкур Майерс (Françoise Bettencourt Myers)

Нийт хөрөнгө:  73.6 тэрбум

67 настай Францын бизнес эрхлэгч, L'Oreal-ийг үндэслэгчийн ач охин нь Форбсын жагсаалтад анх 2018 онд багтаж байсан бөгөөд өдгөө дэлхийн хамгийн чинээлэг эмэгтэй болжээ. Чухамдаа Франсуаз гэр бүлийн бизнесийн жинхэнэ залгамжлагч болж чадсан юм. Түүний удирдлага дор компанийн орлого тасралтгүй өссөөр байгаа ба өнөөдөр Франсуаз Беттанкурт Майерсийн хөрөнгө нийтдээ 73.6 тэрбум ам.доллар хүрчээ.

Франсуаз Бетанкур Майерс (Françoise Bettencourt Myers)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()