Амттанаас бүр мөсөн татгалзсан Австрали охин модель шиг биетэй болжээ

2021-06-17, 12:29
25,349

Бид бүгд инстаграм дээрээс хичээл зүтгэлийнхээ хүчээр галбирлаг биеийг бүтээж чадсан хүмүүсийн зургийг хараад дасгал хөдөлгөөн хийж, нарийхан гуалиг биетэй болохыг хүсдэг нь нууц биш. Гэвч бидний олонх тэдгээр хүмүүс шиг тууштай байж чадалгүй элдэв шалтаг тоочиж, өөрсдийгөө өмгөөлж явсаар жин хасаж, эрүүл чанга биетэй болох төлөвлөгөө нэг хэсэгтээ л замхардаг. Яг энэ замналаар хэд хэдэн удаа бүтэлгүйтсэн Жосефин Дегранд (Josephine Degrand) хэмээх охин амьдралаа өөрчлөхийн тулд эргэж буцалгүйгээр зориг шулуудаж, юун түрүүнд сахарын хэрэглээгээ хорьж эхэлсэн бөгөөд өдгөө тууштай хөдөлмөр юунд хүргэж болдгийг өөрийн биеэр батлан харуулж яваа юм. 

Амттанаас бүр мөсөн татгалзсан Австрали охин модель шиг биетэй болжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Жосефин бага байхын чихэр, шоколад зэрэг амттанаас татгалзаж чаддаггүй хүүхэд байсан бөгөөд энэ хэмнэлээр олон жил амьдарч хэвшсэн тул бүр мөсөн өөрчилнө гэдэг бараг л байж боломгүй хэрэг мэт санагддаг байсан гэнэ. Бага, дунд ангидаа ч үеийн хүүхдүүдээсээ тарган байсан тэрээр ахлах сургуульд орохдоо хэдийнээ 120 кг хүрсэн байв. Өсвөр насанд хүрсэн Жосефин хэд хэдэн удаа шинэ дэглэмд орох оролдлого хийсэн ч дорвитой үр дүн үздэггүй байжээ.

Тэрээр ахлах ангийн төгсөлтийн үдэшлэгтээ бусад охидын адил өөртөө итгэлтэй, харц дээгүүр оролцохыг хүссэн ч жингийн илүүдлээс болж энэ хүсэл нь бараг холын мөрөөдөл болж байсан аж. Тиймээс энэ удаа байдаг бүх хүч чадлаа шавхаж, гадаа төрхөөрөө дамжуулан амьдралаа бүхлээр нь өөрчлөхөөр шийдсэн байна. 

Ийнхүү Жосефин амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг байсан амтат жигнэмэг, зайрмаг, шоколаднаас татгалзаж, амин дэмтэй эрүүл хооллолтыг сонгосны зэрэгцээ зорилгодоо үнэнч байхыг урамшуулах инстаграм хаягуудыг дагаж эхэлсэн байна. Түүний хуваалцсанаар цоо шинэ амьдралыг эхлүүлэхийн тулд бууж өгөлгүй, хүчтэй байхад нь инстаграм хамгийн том нөлөө үзүүлсэн гэнэ. 

Тэрээр эрүүл хооллолтын хатуу чанга дэглэмтэйгээ хавсарч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн бөгөөд бүх үйл явцыг үр дүнтэй, системтэй байлгахын тулд хувийн дасгалжуулагчийн удирдлага дор тууштай хөдөлмөрлөсний эцэст 60 гаруй кг хаяж чадсан байна. 

Тэрээр хоёр жилийн хугацаанд хүссэн үр дүндээ хүрсэн бөгөөд өөрчлөлт гэдэг зөвхөн таны өөртөө итгэх итгэл, хичээл зүтгэлийн хүчээр бий болдог гэдгийг өөрийн биеэр батлан харуулж, олон зуун хүнд урам зориг өгч байгаа юм. 

Өнгөрсөн дөрвөн сарын 20-нд 21 нас хүрсэн Жосефин өөртөө итгэлтэй, аз жаргалтай эмэгтэй болж чадсанаар зогсохгүй өдгөө хоёр дахь хүүхдээ хүлээн авах гэж байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()