Хүнд хамгийн ач тустай шувуу

2021-06-17, 14:34
1,919

Өнөөгийн дижитал эрин үед хүмүүсийн ухаалаг утаснаасаа хийж болох зүйлс өдөр тутам нэмэгдэж, тэр хэрээр аппуудыг улам хүртээлтэй, улам илүү чадвартай болгох өрсөлдөөн ширүүсэж байна. Үүнийг дагаад хэрэглэгчид утсан дээрээ аль болох цөөн апп суулгаж, тэдгээрийг ашиглан олон үйлдэл хийхийг эрмэлзэх болжээ. Тэгвэл яг энэхүү хэрэгцээнд нийцсэн "элдэвтэй шувуухай" болох "Toki"-гийн 5 ач тусыг хүргэе.

Хүнд хамгийн ач тустай шувуу

1 Уйдаа гаргана

Гадаад, дотоодын ямар ч чаатанд байхгүй эрх чөлөөг Toki мэдрүүлдэг. Зураг, бичлэг, файл, мөнгө гээд дотны хүмүүстэйгээ хуваалцах юу л байна бүгдийг нь хүссэнээрээ илгээж, дураараа ярьж, видео дуудлага хийж, өвөрмөц бөгөөд өхөөрдөм стикер, GIF, эможинуудыг ашиглаж, тэр ч байтугай сторидох боломжтой. 

Чаатнаас гадна караокедах, найз нөхөдтэйгөө "Мааз дуудлага" хийх зэрэг боломжууд бий болохоор Toki таныг хэзээ ч уйдаахгүй. 

Уйдаа гаргана

2 Ажил амжуулна

Toki нь 10'000 гаруй байгууллагын үйлчилгээг нэг дор багтаасан болохоор цахимаар амжуулж болох ихэнх ажлыг хамгийн шуурхай, найдвартайгаар гүйцэтгэдэг. Гэртээ ус хүргүүлэхээс эхлээд сантехник, засвар, цэвэрлэгээ, тээвэр, нүүлгэлт, асрах сувилах гээд өөрөө "хөөцөлдөхөд" цаг их авдаг ажлуудыг Toki-д даатгахад асуудалгүй.

Түүнчлэн тус аппын хэрэглэгч бүр цахим "хэтэвч"-тэй болох тул дээрх үйлчилгээнүүд, гар утас, Юнивишн, Гэр интернетийнхээ төлбөрийг төлж, ямар ч шимтгэлгүйгээр хүмүүст мөнгө, бэлэг илгээж, нэгж дуусчихвал заавал дэлгүүр гаралгүйгээр шууд Toki-оос авч болох юм билээ. 

Хамгийн таатай боломж гэвэл Toki-оор Юнителийн нэгж авах бүрд хоёр дахин үржигдэж таны дансанд орно. Мөн Toki-оор анх удаа нэгж авахдаа нэмээд 5000 бонус нэгжтэй болох юм. Үнэхээр cool байгаа биз. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ аваарай.

Ажил амжуулна

3 Таныг хөгжүүлнэ

Бүхий л насныханд өөрийгөө хөгжүүлэхэд дэм болох шинэлэг үйлчилгээнүүд Toki-ийн хийж чадах зүйлсийн нэг. Англи хэлний шинэ үг цээжилж, хичээл үзэж, сургалтын төвүүдтэй холбогдож бүртгүүлж болно. Мөн цаг агаарын мэдээ, COVID19-ийн талаарх өдөр тутмын статистик, дотоод гадаадын үйл явдал гээд бид бүхний анхаарууштай, нэн тэргүүний мэдээ мэдээллүүдийг шуурхай авна.

Үүгээр ч зогсохгүй, Toki апп дотор бяцхан үрсдээ зориулсан сонсдог үлгэр төрөл бүрээрээ бий.

Таныг хөгжүүлнэ

4 Хэрэглээг ойртуулна

Гадуур гарч дэлгүүр орж, хэрэгтэй бараагаа сонирхмоор байгаа ч гэр холдоод, цар тахал саад болоод байвал Toki-доо хандаарай. Онлайн дэлгүүрээр хэсэж хялбараар худалдан авалт хийх, цахилгаан бараа, гоо сайхны гээд төрөл бүрийн дэлгүүрийн барааг сонирхож, төлбөр хийхэд хамгийн амархан.

Дээр нь цаг сайхан болж, бизнесүүд нээгдэхээр үзвэр үйлчилгээ, киноны билет захиалж, кафе, паб, ресторануудад Toki-оор захиалга өгөөрэй. 

Хэрэглээг ойртуулна

5 Таныг дайлна

Хоол хийхээс, гадагшаа гарч идэхээс залхуурах, эсвэл зочид ирээд яаралтай дайлах хэрэгтэй болох үе бидэнд гардаг шүү дээ. Тэгвэл Toki-д хамгийн өргөн сонголттой хоол хүргэлтийн үйлчилгээ бий. Монгол, ази, энэтхэг хоол, амтлаг тахиа, пицца, түүнчлэн дэглэм барьж буй хүмүүст зориулсан кэто хоолны сонголтууд ч бий. Тэгэхээр цайны цаг, оройн хоолоороо газрууд хайж цаг алдалгүй шууд л Toki-г нээхэд болох юм.

Бусад аппаас олж хараагүй өөр нэгэн ухаалаг боломж бол Toki-ийн "тооцоогоо хуваах" үйлдэл. Төлбөрийг олуулаа хувааж төлөх шаардлага гарах болгонд тооны машин гаргаж ирж, тархиа гашилгадаг байсан бол Toki тэр дор нь энэ үйлдлийг хийгээд, хүнийх нь тоонд хуваагаад төлчихдөг юм билээ.

Таныг дайлна

Toki аппыг ЭНД ДАРЖ татаарай.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.