"Хайзенберг бодит хүн байсан уу?" - Алдарт Breaking Bad цувралын тухай сонирхолтой баримтууд

2021-06-18, 12:14
1,960

2008 оны нэгдүгээр сард эхний анги нь цацагдсанаас хойш дэлхийг байлдан дагуулж, өдгөө түүхэн дэх хамгийн шилдэг телевизийн цувралуудын нэгт тооцогдох болсон "Breaking Bad"-ыг үзэгчид нэг л эхлүүлчихвэл нойр, хоолоо мартан заавал дуусгаж байж санаа нь амардаг гэхэд хилсдэхгүй. Хорт хавдартай гэдгээ мэдээд гэр бүлийнхээ төлөө бүхнийг золиослохоор шийдсэн даруухан химийн багшийн түүх шинэ анги нь гарах болгонд "яван чангарч", улам түгшүүртэй, улам ээдрээтэй болсоор байдаг. Ингээд олон үг нуршилгүйгээр энэхүү агуу цуврал киног тойрсон сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

"Хайзенберг бодит хүн байсан уу?" - Алдарт Breaking Bad цувралын тухай сонирхолтой баримтууд

1 Уолтер Уайт гэж бодит хүн байсан

Хар тамхины наймааг жигшүүлэх зорилготой найруулагч Винс Гиллиганы мессеж багш нарт яг эсрэгээрээ тусчээ. 

Цуврал гарч эхэлсний дараа Техасын химийн багш Уилльям Данкэн гэгч гэртээ хийсэн "мөс"-өө сургууль дээр зарж байгаад баригдсан, 2011 онд 74 настай математикийн багш Бостон дахь гэртээ хар тамхины лаборатори ажиллуулж байсан нь илчлэгдсэн гэх мэт хэргүүд олон гарчээ. Тэр ч байтугай Бостон хотын өөр нэгэн багш, хорт хавдар нь 3-р шатандаа орсон Стефен Доран нь 2013 онд "мөс" зарж байгаад баригджээ.

Гэхдээ "урлаг, бодит амьдрал хоршсон" хамгийн том үйл явдал Breaking Bad гарч эхлэхээс ч өмнө болж байжээ. 2008 онд Алабама мужийн зартай хар тамхины наймаачин нэгэн эр Америк даяар эрэн сурвалжлагдсаны эцэст баривчлагджээ. Түүний нэрийг Уолтер Уайт гэдэг байв.

Харин бидний танил Уолтер Уайтын нууц нэр "Хайзенберг" нь 20-р зууны хамгийн агуу физикчдийн нэг, квантын механикийн онолоор Нобелийн шагнал хүртсэн Вернер Хайзенбергээс улбаатай аж.

Уолтер Уайт гэж бодит хүн байсан

2 Жесси Пинкман нэгдүгээр улиралд үхэх байв

Уолтер, Жесси нарын ээдрээтэй харилцаа цувралын гол сэдэв нь боловч найруулагч Гиллиган эхэндээ Жесси Пинкманыг тийм ч чухал дүр болгох бодолгүй байжээ. Зохиолын дагуу эхний улирлын 9-р ангид тэрээр алуулах байсан ч 2008 оны Writers Guild наадамд нэлээн олон шагнал авсны дараа Жесси бол цувралын салшгүй нэг хэсэг гэдгийг ойлгосон байна.

Жесси Пинкман нэгдүгээр улиралд үхэх байв

3 Тэр чигтээ хошин урлагийн жүжигчид

Уг цуврал төрөл жанрын хувьд гэмт хэргийн драм шинжтэй ч инээдтэй үйл явдал, хөгжилтэй дүрүүд олон. Жишээлбэл өмгөөлөгч Сол Гүүдманы дүрд алдарт комеди жүжигчин Боб Оденкирк, бие хамгаалагч Куби, Хьюэлл нарын дүрд стэнд-ап комедиан Билл Барр, Лэвелл Кроуфорд нар, агент Гомигийн дүрд мөн комедиан Стивен Квезада нар тоглосон. 

Түүнчлэн гол дүрийн жүжигчин Брайн Кранстон амжилтанд хүрэхийнхээ өмнө хэдэн сарын турш хошин цувралуудад тоглосон байдаг.

Тэр чигтээ хошин урлагийн жүжигчид

4 "Цэнхэр мөс" үнэхээр ховор, бас үнэтэй

2008 онд цуврал цацагдаж эхэлсний дараа АНУ-ын өнцөг булан бүр дэх хар тамхи үйлдвэрлэгчид өөрсдийн метамфетаминдаа цэнхэр өнгөтэй хүнсний будаг нэмэн зарж эхэлжээ. "Үйлчлүүлэгч" нар нь үнэхээр Хайзенбергийн хийдэг шиг цэвэр, хүчтэй бодис гэж итгэсэн тул эрэлт нь ч нэмэгдсэн байна. 

Ийм учраас өдгөө тэрхүү цэнхэр өнгөтэй бодис нь жирийн, өнгөгүй "мөс"-нөөс илүү үнэтэй байдаг. Бодит байдал дээр химийн найрлагын хувьд хамгийн цэвэр метамфетамин нь шил шиг тунгалаг байх ёстой аж.

"Цэнхэр мөс" үнэхээр ховор, бас үнэтэй

5 Нью-Мексик мужийнхан Хайзенбергээр бахархдаг

Цувралын үйл явдал Калифорни мужид өрнөх ёстой байсан ч сүүлдээ Нью-Мексик мужийн Альбукерке хот болон өөрчлөгдөж, зураг авалтаа тэнд хийжээ. 

Энэхүү өөрчлөлт нь Нью-Мексик мужийн аялал жуулчлалын салбарт тэсрэлт хийсэн байна. Орон нутгийн бизнесүүд цувралын дэлхий даяарх нэр хүндийг овжин ашиглаж, бүхий л бүтээгдэхүүнээ Breaking Bad-тай холбоотой болгож эхэлжээ. Жишээлбэл, зураг авалт хийгдсэн газруудын аялал, Хайзенбергийн нэртэй шар айраг, тэр ч байтугай "цэнхэр мөс" хэлбэртэй чихэр гарсан байна.

Нью-Мексик мужийнхан Хайзенбергээр бахархдаг

6 Breaking Bad донтолтын эсрэг тэмцэхэд тусладаг

Альбукерке хотод байдаг "Sage" мэдрэлийн эмнэлэг нь тус цувралын нэр хүндийг ашиглан Нью-Мексик муж даяар хар тамхины хэрэглээг багасгах аян эхлүүлжээ. Тус муж нь АНУ-д хар тамхины донтолтоор тэргүүлдэг юм.

Тэрхүү аяны хүрээнд хүмүүс өөрсдийн донтолтын түүхийг хувцаалцаж, олон мянган ам.долларын үнэтэй 12 долоо хоногийн турш үргэлжлэх эмчилгээнд хамрагдах боломжтой юм байна.

Breaking Bad донтолтын эсрэг тэмцэхэд тусладаг

7 Уайтын байшингийн жинхэнэ эзэд

Уолтер Уайтын гэр бүлийнхэн амьдардаг байшинг цувралд зориулж тусгайлан бариагүй, харин Фран хэмээх эмэгтэй 1973 оноос хойш амьдарч байгаа жинхэнэ байшин гэнэ. Тэрээр цувралын найруулагч Гиллиганд гэрийнх нь дотоод заслыг бараг бүхэлд нь өөрчлөхийг зөвшөөрсөн бөгөөд тэр ч байтугай анхандаа байшингийн ард байдаг усан санг бүрэн хучих санаатай байсныг болиулжээ.

Мэдээж Breaking Bad маш алдартай болсон тул сар бүр хэдэн зуун хүмүүс тус байшинг үзэхээр ирдэг болжээ. Гэрийн эзэгтэй үүнд өдгөө дасал болсон гэнэ.

Уайтын байшингийн жинхэнэ эзэд

8 Саламанкагийн ихрүүдэд тоглосон жүжигчид жинхэнээсээ "хүнд гарууд"

Цуврал дээрх хамгийн айдас хүргэм Саламанкагийн үеэлүүдийн дүрийг  Дэниэл болон Луй Монкандо хэмээх ихэр жүжигчид бүтээжээ. Тэд бодит амьдрал дээр жинхнээсээ гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой байсан бөгөөд шоронд хүртэл орсон байна.

Тэр ч байтугай Луй Монкандо нүдний зовхи дотроо Fuck you үгийн товчлол болох F U гэсэн үсгүүд бүхий шивээстэй аж.

Саламанкагийн ихрүүдэд тоглосон жүжигчид жинхэнээсээ "хүнд гарууд"

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()