Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин өөрийн "төөрсөн ихэр"-ээ шүүхэд өгсөн шалтгаан

2021-06-18, 18:29
35,100

Азийн алдарт жүжигчин Фан Бинбин кино урлагийн ертөнцөд хүчин зүтгэхээс гадна загвар, хөгжмийн салбарт хүчээ сорьдог, олон талын авьяас чадвартай уран бүтээлч бөгөөд Хятадын хамгийн өндөр орлоготой жүжигчин юм. Тэрээр саяхан өөртэйгөө ижилхэн царайтай блоггер бүсгүйн эсрэг гомдол гаргаж, томоохон шуугиан дэгдээсэн байна. Гадаад байдлаараа Бинбинтэй төстэй блоггер эмэгтэй жүжигчний нэрийг ашиглан олон нийтийн сүлжээгээр гоо сайхны бүтээгдэхүүн сурталчилж, худалдан борлуулсан хэрэгт ийнхүү буруутгагдсан аж. Та бүхэн энэхүү нийтлэлээс шуугиан тарьсан явдлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүлээн авч уншаарай.

Хятадын алдарт жүжигчин Фан Бинбин өөрийн "төөрсөн ихэр"-ээ шүүхэд өгсөн шалтгаан
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Алдартнуудтай адилхан царайтай хүмүүс тэдэнтэй ижил төстэй байдлаа ашиглан орлогоо нэмэгдүүлдэг нь нууц биш. Гэвч Чен Шинлинг хэмээх 32 настай блоггер бүсгүй алдартай жүжигчинтэй адилхан төрх өөрт нь ямар уршиг авч ирж болохыг төсөөлөө ч үгүй бололтой.

Чен Шинлинг

Тэрээр Хятадын алдартай олон нийтийн сүлжээнд влог хөтөлж, Таобао вэбсайт дээр гоо сайхны бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байсан аж.

Харамсалтай нь, Чен Шинлинг хүний нэр хүндэд хохирол учруулахуйц үйлдэл гаргаж хууль зөрчсөн болж таарчээ.

Алдарт жүжигчин Бинбин блоггер эмэгтэйг өөрийн дүр төрх, алдар нэрийг нь зар сурталчилгаа, худалдаа наймааны ажилд хууль бусаар ашигласан хэмээн буруутгаж, нөхөн төлбөр нэхэмжилсэн байна.

Жинхэнэ Бин Бин

Үүнээс гадна Бинбин түүнийг олон нийтээс уучлал гуйж, буруутай гэдгээ хүлээн зөвшөөрөхийг шаардсан аж.

Шинлинг анх олон нийтийн сүлжээнд жүжигчин Фан Бинбинтэй төстэй Фан Ебин гэх хэрэглэгчийн нэрээр гарч ирсэн байна. Улмаар тэрээр гадаад төрх, стиль имиж, интернет дэх хэрэглэгчийн нэр зэргээсээ болж алдарт жүжигчний нэр хүндийг хууль бусаар ашигласан хэрэгт унаад байгаа юм.

Хэдийгээр интернет сүлжээнд өөрсдийгөө Фан Бинбин гэж нэрлэдэг хэд хэдэн стример байдаг ч Шинлинг шиг бизнес хийж, ашиг олж буй хүн байгаагүй гэнэ.

Харин Шинлинг өөрийн борлуулж буй бүтээгдэхүүнүүдээ сурталчилж, интернет хэрэглэгчдэд таниулдаг байсан нь үнэн ч орлого олохдоо жүжигчний нэрийг ашиглаагүй гэж мэдэгдсэн байна.

Шинлинг үүнээс хойш Фан Бинбинтэй ижилхэн харагдахгүйн тулд нүүрэндээ мэс засал хүртэл хийлгэсний зэрэгцээ Таобао вэбсайт дээрх сая гаруй дагагчаа гагцхүү өөрийн хичээл зүтгэлээр цуглуулж чадсан гэдгээ батлахыг хичээж байгаа юм.

Тэрээр өөрийн худалдаалж буй бүтээгдэхүүнүүдийн чанарыг өөрийн бие дээрээ туршиж үзэгчдэд шууд бичлэг цацдаг бөгөөд өдөрт дор хаяж 10 гаруй цагийг камерын өмнө өнгөрүүлдэг аж.

Олон нийтийг гайхшруулсан хэрэг хараахан эцэслэн шийдэгдээгүй байгаа боловч Фан Бинбин үргэлжлүүлэн заргалдвал Шинлинг хэмээх блоггер бүсгүйн бизнес бүхэлдээ нурах нь тодорхой. Бинбин 2018 онд үүнтэй ижил таван хэргээр зарга үүсгэн ялж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()