Үзэсгэлэнт Скарлетт Иоханссоны азгүй дурлалуудын түүх

2021-06-19, 16:10
4,622

Скарлетт Иоханссон бол дэлхийн хамгийн халуухан жүжүигчдийн нэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Тэрээр олон эрчүүдийг өөртөө татаж, тэдний зүрхийг шархлуулж байсан түүх бий. Бас Скарлеттыг өөрийг нь хаяж байсан тохиолдлууд ч бас байдаг аж. 

Үзэсгэлэнт Скарлетт Иоханссоны азгүй дурлалуудын түүх
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Жаред Лето

Дуучин, жүжигчин Жаред Лето Скарлеттэй 2004 танилцаж байжээ. Хүүхэмсэг гэдгээрээ Жаред алдартай ч энэ удаад үнэхээр гоо сайхны өмнө өвдөг сөгдсөн байна. Тэд хэсэгхэн хугацааг хамтдаа жаргалтай өнгрөөсөн боловч нэг л мэдэхэд Лето "сураггүй" болов. Хосууд жил хүрэхгүй хугацаанд үерхсэн боловч Лето Скарлеттээс салахдаа маш төвөгтэй хүн учраас ахиж харьцмааргүй байна хэмээн мэдэгдсэн юм. Түүнтэй байх цаг мөч бүрт Лето уран бүтээлч хүн шиг байх ёстой байсан нь тамирыг нь жинхэнэ барсан байна. 

Жаред Лето

2 Бенисио дель Торо

Скарлетт өөрөөсөө ахимаг эрчүүдэд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрч байсан. Учир нь амьдралын туршлага түүний хувьд маш чухал санагддаг гэжээ. Тиймээс жүжигчин Бенисио дель Торотой үерхсэнд нь гайхах зүйл байхгүй. Хосууд бүр зочид буудлын цахилгаан шат дотор загас наадуулсан гэдэг цуурхал ч бий. Гэвч удалгүй Бенисио найз бүсгүйгээсээ салахаар шийдсэн юм. Яагаад гэдгээ тэрээр хэнд ч хэлээгүй. 

Бенисио дель Торо

3 Жош Харнетт

"Black Orchid" киноны зураг авалтын үеэр жүжигчин Жош Харнетт Скарлеттай танилцсан байна. Хэдхэн сарын дараа Жош найз бүсгүйнхээ гэрт нүүж ирэв.

Жош өмнөх найз залуучуудыг нь бодвол Скарлеттийг үнэхээр жинхэнээсээ хайрлаж байсан юм. Гэвч Холивудынхан удахгүй Скарлетт ердийнх шигээ найз залуугаа инээж байгаад хаяна хэмээн таамаглаж байв. Гэвч эсрэгээр нь Жош тэрхүү үзэсгэлэнт бүсгүй найз залуугийнхаа хүслийг огт ойшоодоггүй болохыг ойлгосон бөгөөд салсан нь дээр хэмээн үзжээ. Тиймээс энэ удаад найз залуу нь Скарлеттаас эхэлж салсан байна. 

Жош Харнетт

4 Райан Рэйнолдс

2007 оны хавар Скарлетт жүжигчин Райан Рэйнолдстай танилцжээ. Райан тэр үед Холивудын хамгийн царайлаг эрчүүдийн нэгт тооцогдож эхлэж байв. Тэд жилийн дараа хуримаа хийсэн нь олон хүнийг гайхшруулсан бөгөөд одоо л нэг юм Скарлетт заяаны ханиа оллоо хэмээн бодож байсан юм. Райан ч бас хүүхдүүдтэй болж сайхан амьдрал зохионо хэмээн эндүүрсэн билээ.

Мэдээж удалгүй гэр бүлийн амьдрал Скарлеттад таалагдахаа больсон аж. Үргэлж бусад эрчүүдийн анхаарлын төвд байх дуртай тэрээр хуучин амьдралаа үгүйлж эхэлсэн гэдгийг анзаарсан Райан өөрөө салах өргөдлөө өгчээ. Гэхдээ хосууд одоо ч гэсэн найзууд хэвээрээ гэнэ. 

Райан Рэйнолдс

5 Ромен Дориак

Франц сэтгүүлч Ромен Дориактай гэр бүл болсоноор Скарлетт аз жаргалыг мэдэрч бүр охин Роуз Доротигоо төрүүлжээ. Хүмүүс түүнийг одоо л гэр бүлдээ анхаарал хандуулж эхлэх нь гэж бодож байсан биз.

Гэвч Скарлетт өөрийн гэр бүлийн амьдралаа хоёрдугаарт тавьсан хэвээр байв. Франц эр үүнийг гэрлэлтийн 2 дахь жилдээ анзаарсан тул яаравчлан салах өргөдлөө өгөв. Ромен охиноо ганцаараа өсгөхийн шаардсан шүүхийн шийдвэрийн дагуу Скарлетт хүүхдээ өөр дээрээ авчээ. 

Ромен Дориак

6 Колин Жаст

Өнгөрсөн оны 10-р сард Скарлетт 3 дахь удаагаа гэрлэв. Түүний шинэ нөхрийг Колин Жаст гэдэг. Скарлетт өөрөө түүнийг амьдралынхаа түшиг тулгуур гэж нэрлэсэн юм. Цаг хугацаа л тэдний хайр хэр бат бөх вэ гэдгийг хэлэх байх. Гэхдээ Скарлетт Иоханссон сая сая эрчүүдийн хүсэмжит бүсгүй хэвээр байгаа цагт юуг ч тааварлаж болохгүй.

Колин Жаст

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()