Хүн төрөлхтөнгүй дэлхий 1000 жилийн дараа гэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ?

ДНХ-ын судалгаагаар орчин үеийн хүн нь ойролцоогоор 200 мянган жилийн өмнө үүссэн гэдэг. Гэвч хүн төрөлхтөн хэзээ нэгэн цагт дэлхийн хөрсөн дээрээс арчигдаж, үгүй болох нь тодорхой. Харин түүний дараа дэлхий ертөнц яаж өөрчлөгдөх вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл эрдэмтэд хүн төрөлхтөн үгүй болсноос 1000 жилийн дараа дэлхий гараг хэрхэн өөрчлөгдөх талаар таамаглал дэвшүүлжээ. 

Хүн төрөлхтөнгүй дэлхий 1000 жилийн дараа гэхэд хэрхэн өөрчлөгдөх вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Ой мод сэргэнэ

Бүрэн сүйдсэн ой нөхөн сэргэх гэж ойролцоогоор 4000 орчим жил болдог. Гэхдээ хүн төрөлхтний нөлөөнөөс үүдэн тэрхүү нөхөн төлжих хугацаа уртасдаг байна. Харин хүн огт байхгүй бол ой мод илүү шим тэжээл олж авах бөгөөд үүний ачаар 160 жилийн дотор эргэн ургаж гүйцэх гэнэ. 

Ой мод сэргэнэ

2 Ихэнх барилгууд нурж унана

Ихэнх барилгын дээвэр 20-30 жилийн настай байдаг. Энэ хугацаа өнгөрсний дараа заавал сэргээн засах шаардлага гардаг. Дээвэр нурсан бол барилгын бусад хэсгүүд ч дагаад муудна. Ялангуяа модон барилгууд хамгийн түрүүнд нурна. Төмөр болон шилэн байгууламжууд мөн маш богино настай байдаг. Тиймээс тэнгэр баганадсан шилэн барилгууд 100 жил ч болохгүй. 1000 жилийн дараа чулуун барилгууд л одоогийн хэлбэрээ хадгалж үлдсэн байх болно. 

Ихэнх барилгууд нурж унана

3 Манай гарагийг түнэр харанхуй нөмөрнө

Мэдээж хэрэг хүмүүс алга болохтой зэрэгцэн бүх цахилгаан тасарна. Зөвхөн Нью-Йорк, Лас Вегас хотод л хэдэн өдөр гэрэл асаалттай байх болно. Хөргөгчинд байсан бидний бүх хоол хүнс жоом, хулганы эзэмшилд шилжинэ.

Нэмж дурдахад ус хангамжийн төвлөрсөн системүүд доголдож эхлэх тул 36 цагийн дотор хонгилууд үерт автана. Аляскад газрын тосны агуулахууд ирмэг хүртэл дүүрч, дараа нь дэлбэрэх болно. Газрын тос асгарч эхлэх бөгөөд олон мянган литр нефть далайд уусах болно.

Манай гарагийг түнэр харанхуй нөмөрнө

4 Тэжээвэр амьтад үгүй болно

Жижиг нохой, муур зэрэг тэжээвэр амьтад шууд аюулд орно. Хэдийгээр тэд байшин дотор үлдсэн байлаа ч эцэст нь хоолгүй болж, гадагш гарч хайхаас өөр аргагүйд хүрнэ. Харин немц овчарк шиг том үүлдрийн ноход байгальд дасан зохицож, өөрийгөө хамгаалах чадвартай болно. Ер нь хүний гаршуулсан амьтад эргээд зэрлэгшинэ. 

Тэжээвэр амьтад үгүй болно

5 Хүний гараар бүтсэн гайхимшгууд сөнөнө

Зэврэлт бол аварга байгууламжуудыг босгоход ашигласан бүх материалын хамгийн том дайснуудын нэг. Харин төмрийн элэгдэл буюу зэврэлтийн гол эх үүсвэр нь хүчил төрөгч юм. Үүний нөлөөгөөр эрт орой хэзээ нэгэн цагт металл элемент оролцсон байгууламжууд нурж үгүй болно. 

Хүний гараар бүтсэн гайхимшгууд сөнөнө

6 Бүх хот ногоон болно

Хүн байхгүй болвол таван жилийн дотор барилгууд ургамал ногоонд баригдана. Үүний жишээ гэвэл Хотуван хэмээх хятад тосгон юм. Тус суурин 2002 онд ямар ч оршин суугчгүй болсон бөгөөд өдгөө бүхэлдээ ургамлаар хучигдсан байна. Тэгэхээр 1000 жилийн дараа дэлхий ямар болох нь ойлгомжтой. 

Бүх хот ногоон болно

7 Олон хот усан доор орно

Амстердам шиг хотууд далайн дэргэд аюулгүй оршин тогтносоор байгаа шалтгаан бол ус зайлуулах систем, далан, гүүр юм. Эдгээр нь хотуудыг үер, цунами зэрэг гамшиг ослын аюулаас хамгаалж байдаг. Гэхдээ эдгээр системийг ажиллуулах хүмүүс байхгүй бол асар их усны хүчийг тогтоох аргагүй болно. Үүний дараа тэдгээр хотууд далайн усан доор орно. Ялангуяа Нью-Йорк, Майами, Нью Орлеан зэрэг хотууд хамгийн түрүүнд усан доор орох гэнэ. 

Олон хот усан доор орно

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()