Дэлхийн аваргын хүрэл медалт Ё.БАСХҮҮ-д "ЖЕМ Интернэшнл" ХХК шагнал гардууллаа

УНГАР УЛСЫН БУДАПЕШТ ХОТНОО 6-р сарын 6-13-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ЖҮДО БӨХИЙН НАСАНД ХҮРЭГЧДИЙН 2021 ОНЫ ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД эрэгтэйчүүдийн -66 кг-д хүч үзсэн ”ЖЕМ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн бөх, ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медал хүртсэн билээ.

Дэлхийн аваргын хүрэл медалт  Ё.БАСХҮҮ-д "ЖЕМ Интернэшнл" ХХК шагнал гардууллаа
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

“ЖЕМ Интернэшнл” ХХК нь спортод элэгтэй Үндэсний үйлдвэрлэгч бөгөөд  Дэлхийн аваргын тэмцээнээс хүрэл медал хүртсэн Ё.Басхүүд баяр хүргэж 10,000,000₮-ийн мөнгөн шагнал, өргөмжлөл гардууллаа.

“ЖЕМ Интернэшнл” ХХК-ийн захирал Б.Ойгонгэрэл түүнд амжилт хүсэж, цаашдаа олон жил дэлхийн тавцанд эх орноо төлөөлөн барилдаж, Монгол түмнээ баярлуулсан, бахархалт хүү нь болох ерөөлийг өргөлөө.

АВЬЯАС ЧАДВАР, ХУРД ХҮЧЭЭРЭЭ ТЭРГҮҮЛЭН

ОЛИМПИЙН АВАРГА ТАМИРЧИН БОЛОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.