Орчин цагийн гэлэнмаа нарын амьдрал ямар байдаг вэ?

2021-06-21, 18:59
18,382

Бүсгүй хүн нэгэнт шашны зам мөр хөөж, гэлэнмаа болохоор шийдсэн бол тэр цагаас маш хатуу дүрмийн дагуу сахил хүртэж амьдрах ёстой байдаг. Ихэнх хүмүүс гэлэнмаа нарыг Христийн эсвэл Буддын шашинтай холбодог боловч Иудаизм, Даосизм зэрэг бусад шашин шүтлэгтэй эмэгтэйчүүдийг ч үүнтэй ижил төстэй албанд авдаг байна. Насаараа хатуу чанд дүрэм мөрдөж амьдарна гэдэг мэдээж амар зүйл биш боловч одоо ч олон бүсгүй амьдралын уг замыг сонгосоор байгаа юм. Энэ үүднээс та бүхэнд гэлэнмаа нарын амьдралын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Орчин цагийн гэлэнмаа нарын амьдрал ямар байдаг вэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Гэлэнмаа бол амьдралаа шашныхаа төлөө зориулахаар шийдсэн чанд дүрмийн дагуу амьдардаг сахил хүртсэн эмэгтэй санваартан юм. Христ, Буддизм, Иудаизм, Даосизм зэрэг олон шашинд гэлэнмаа нар бий.

Гэлэнмаа нар сүм эсвэл чуулганд нэгддэг. Тэдгээр нь ихэвчлэн шашны доторх урсгалуудаараа ялгарна. Урсгал, шашин бүр өөр өөр дүрмийг баримталдаг бөгөөд үүний дагуу гишүүдээсээ өөр өөр зүйл шаардана. Ерөнхийдөө гэлэнмаа нарын өдөр тутмын үүрэг нь залбирах, сүм хийдийнхээ барилга байгууламжийг арчилж янзлах, буяны үйлс хийх зэрэг орно. 

Ромын сүмийн гэлэнмаа залбирлын үеэр. Гэрэл зурагчин Валериа Луонго

Гэлэнмаа болох нь маш их цаг хугацаа, золиос шаарддаг хүнд үйл явц юм. Мэдээж хэрэг урсгал бүр өөр шалгууртай. Зарим шашин хэн гэлэнмаа болж болох, эс болох талаар маш хатуу шаардлага тавьдаг. Жишээлбэл, Христийн болон Буддын шашны зарим урсгалууд гэлэнмаа, хандмаа нарыг ганц бие, хүүхэдгүй мөн өргүй байхыг шаарддаг.

Элссэнийхээ дараа та тухайн шашны талаар илүү ихийг сурч, бусад гэлэнмаа нартай хамт амьдарч, тангараг өргөж бүрэн гэлэнмаа болох хүртлээ сурах болно. Энэ бүхэн ихэвчлэн олон жил үргэлжилдэг.

Гэрэл зурагчин Валериа Луонго

Маш олон хүмүүс гэлэнмаа нарыг "sister" буюу "эгч" гэсэн нэр томъёогоор дууддаг. Учир нь олон гэлэнмаа нарын жинхэнэ цол нь "Эгч" байдаг. Учир нь эгч болон гэлэнмаа нь хоорондоо маш том ялгаатай.

"Гэлэнмаа" гэдэг нь хийдэд насаараа амьдрах жинхэнэ сахил хүртсэн эмэгтэйчүүдийн нэр томъёо юм. Тэд амьдралаа шашны ухаанд бүрэн зориулдаг. "Эгч" нар харин илүү энгийн тангараг өргөдөг бөгөөд шашин гэхээс илүү сайн үйлст цагаа зарцуулна.

Хэд хэдэн янзын гэлэнмаа байдаг. Нэгдүгээрт, гэлэнмаа нарыг шашнаар нь хуваадаг. Тэр нь Христийн шашин (Католик шашин), Буддын шашин болон бусад шашнууд өөрсдийн гэлэнмаа нартай байж болно.

Хоёрдугаарт: Тухайн шашин дотор хэд хэдэн нийгэмлэг байж болох бөгөөд тус бүр өөрсдийн гэсэн гэлэнмаатай байна. Жишээ нь Христийн шашинд Гэгээн Бенедиктийн чуулган, Гэгээн Клерийн чуулган, Энэрлийн эгч дүүс гэх мэтээр хуваадаг. 

Гэлэнмаа нар тухайн шашны үнэн дагагч гэдгээрээ ялгагдах хувцас өмсдөг. Эдгээр нь ихэвчлэн урт дээл эсвэл хүрэм, үсийг халхалсан толгойн ороолт малгай, гивлүүр гэх мэт зүйлс байна. Гэлэнмаа нарын дүрэмт хувцас нь янз бүрийн өнгөтэй байж болно. Хар ба цагаан өнгийн хувцаслалт нь хамгийн нийтлэг байдаг боловч "Ариун Сүнсний" чуулганы эгч нар нил ягааныг өмсдөг байна.

Гэрэл зурагчин Валериа Луонго

Хэрвээ та гярхай нүдтэй бол ямар чуулганы гэлэнмаа болохыг нь өмсгөлөөр нь шууд таних боломжтой. 

Зарим гэлэнмаа, ялангуяа хүйтэн цаг агаарт амьдардаг гэлэнмаа нар өмсгөл доороо нэмж хувцас өмсөж болно. Зарим халуун оронд зөвхөн подволк, шорт бүр  дотуур хувцас ч өмсөхийг зөвшөөрдөг. 

Өмнө нь хэлсэнчлэн шашин, урсгал, чуулган зэргээс шалтгаалж дүрэм өөрчлөгддөг тул бүх гэлэнмаа нар дагах ёстой тогтсон журам гэж байхгүй.

Гэхдээ ихэнх гэлэнмаа нарын (ялангуяа Христийн шашны уламжлалын дагуу) дагадаг зарим нэг дүрмүүдээс танилцуулбал:

  • Та цэвэр ариун чанараа хадгалах тангараг өргөх ёстой бөгөөд үүний дагуу хайр дурлалын холбоо үүсгэх эсвэл бэлгийн харилцаанд орж болохгүй.
  • Та ямар ч зүйл өмчлөхгүй гэсэн тангараг өргөнө. Ихэнх тохиолдолд энэ нь хувийн өмчөөсөө татгалзаж, байгаа зүйлээ бусадтай хуваалцана гэсэн үг юм. Гэлэнмаа нар бас цалин авдаггүй. Гэлэнмаа нарын олсон мөнгийг сүм шууд хурааж авна.
  • Та дуулгавартай байх ёстой ба үүний дагуу шашны удирдагчдын хэлсэн үг бүрийг дагах ёстой болно. 
  • Зарим шашнууд гэлэнмаа нарыг үг дуугарч болохгүй гэж заадаг.
  • Гэлэнмаа нар шашны өмсгөлөө өмсөөгүй байхдаа даруухан хувцаслах ёстой. 
  • Пап лам Францисын зарлигаар католик шашны гэлэнмаа нар ухаалаг гар утас, олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглодог.

Тангараг өргөсөн гэлэнмаа нар сүм хийдэд амьдардаг. Ингэснээр тэд нийгмээс тусгаарлагдаж, шашны амьдралдаа бүрэн анхаарал хандуулж чаддаг. 

Гэлэнмаа нар ерөнхийдөө хамба ламдаа бүх амьдралаа зориулдаг. "Тэтгэвэрт гарсан" гэлэнмаа нар гэр бүл дээрээ очих эсвэл өөрсдийнхөө сүмд үлдэхийг сонгож болно (зарим сүмүүдэд зөвхөн ийм зорилгоор тэтгэвэрт гарсан хүмүүсийн байр байдаг).

Сахил хүртсэн гэлэнмаа тангаргаа зөрчиж, эсвэл хүссэн үедээ сүмээ орхиж болно. Ерөнхийдөө гэлэнмаа байхаа болих олон арга бий. 

Харамсалтай нь тангаргаасаа няцах үйл явц нь мөн урт бөгөөд төвөгтэй ажил болдог байна. Хэрэв та энэ үйл явцыг сайн дагаж мөрдөөгүй бол шашнаасаа урвасан нүгэлтэнд тооцогдоно. Гурван үндсэн тангараг буюу ариун явдал, дуулгавартай байдал, өмчөөсөө татгалзах тангаргийг зөрчсөн гэлэнмаа нарыг шууд хөөдөг. 

Гэрэл зурагчин Валериа Луонго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()