"Токио 2020" олимпийн тамирчдыг байрлуулах тосгоны зургууд дэлгэгджээ

Коронавирусийн цар тахлаас болж  Токио-2020 зуны Олимп тэргүүтэй 2020 онд зохион байгуулагдах ёстой байсан хэд хэдэн томоохон арга хэмжээ цуцлагдсан билээ. Гэвч энэ онд Токио-2020 зуны Олимпийн наадмыг зохиох эсэх нь эргэлзээтэй хэвээр байсан ч Япон улс цар тахлын үеэр дэлхийн хамгийн том спортын арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэлээ базааж байна. Олимпийг олон сая хүнд вирус тараах томоохон голомт болохоос эмээсэн хүмүүс өдгөө ч байсаар байгаа ч арга хэмжээ зохион байгуулагчид нөхцөл байдлыг гартаа авахаар ажиллаж байгаа аж.

"Токио 2020" олимпийн тамирчдыг байрлуулах тосгоны зургууд дэлгэгджээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Арга хэмжээ 7-р сарын 7-нд эхлэх бөгөөд Олимп тосгон үүнээс тав хоногийн өмнө тамирчдыг хүлээн авах гэнэ. Япончуудын дунд явуулсан санал асуулгаар иргэд энэ жил Олимп зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байсан хэдий ч сүүлийн хэдэн долоо хоногт тус улсын вакцинжуулалтын ажил эрчимжсэнтэй холбогдуулан энэ байр суурь тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байна.

Олимпийн тосгоны орон сууцны хорооллын доторх нийтийн хэсэгт тамирчид хооллох, бэлтгэл хийх, тэмцээнд оролцох, унтахаас бусад үед маск зүүх ёстой аж.

3800 өрөө, тасалгаа бүхий Олимп тосгоны орон сууцны барилгад тус бүрт хоёроос найман тамирчин багтах боломжтой. Олимпийн наадам дуусмагц уг тосгоныг орон нутгийн оршин суугчдын суурьшлын бүс болгон өөрчлөх төлөвлөгөөтэй.

Олимпийг байгальд ээлтэй зохиох үүднээс тосгонд 18000 ширхэг картон ор, дахин боловсруулж ашиглах боломжтой гудас байрлуулжээ. 

Тамирчдын ариун цэврийн өрөө. Олимпийн наадамд оролцохоор ирсэн олон улсын тамирчид тэмцээн дууссанаас 48 цагийн дотор хорооллыг орхих ёстой.

Тамирчдын хооллох танхимын үзэмж. Үүнээс гадна тэд өрөөнийхөө цонхоор далай харах боломжтой гэнэ.

Хооллох танхим 4300 хүний багтаамжтай ч цар тахлаас урьдчилан сэргийлэх журмын дагуу 3000 хүн хүлээж авах аж.

Хүнсийг Японы бусад бүс нутгуудаас тээвэрлэн авчрах боломжтой ч 2011 оны газар хөдлөлт, цунами, цөмийн гамшигт нэрвэгдсэн Тохоку мужийн төсвийг дэмжих үүднээс зөвхөн Тохоку мужаас ирсэн хүнсээр үйлчлэхээр болжээ.

Тамирчид 30 минутад багтааж тунгалаг хавтангаар тусгаарлагдсан суудал дээр хоолоо ганцаараа идэх журамтай. Зохион байгуулагчид өглөөний цайны үеэр танхим хамгийн их ачаалалтай байна гэж таамаглаж байгаа бөгөөд 9 дэх өдөр нь хамгийн дээд хэмжээндээ хүрч магадгүй гэж үзэж байна.

Гар ариутгагчийг Олимп тосгоны өнцөг, булан бүрт байрлуулсан байх аж. 

Дасгалын төхөөрөмж бүрийг тунгалаг хавтангаас тусгаарласан байна.

Олимпийн тосгон нь дэлхийн хамгийн олон хүн амтай метрополис хотын зүүн өмнөд хэсэгт байрладаг.

Тоёота Мотор Корпорацийн e-Palette тээврийн хэрэгслээр  5-20 минут тутамд явах тамирчдыг тээвэрлэх гэнэ.

Олимпийн тосгонд эрүүл мэндийн үйлчилгээ, хоол, фитнес тэргүүтэй олон төрлийн үйлчилгээ үзүүлэх цогцолбор байгуулсан бөгөөд наадмын дараа худалдааны төв болгон хувиргахаар төлөвлөжээ. 

Олимпийн тосгоны хэвлэл мэдээллийнхэнд зориулсан хэсэг. Олон улсын сэтгүүлчид маск зүүж, коронавирусийн шинжилгээ өгөх ба наадмын бүх дүрэм журмыг мөрдөх үүрэгтэй.

Тосгон дахь өөр нэгэн барилгад вирусын шинжилгээ хийх бөгөөд сэжигтэй тохиолдол гарвал эмнэлгийн тусламж үзүүлж, шилэн хананы цаанаас PCR шинжилгээ авна.

Шинжилгээний хариу эерэг гарсан тамирчдыг зураг дээрх карантин зочид буудалд байрлуулж, эмчилгээ шаардлагатай бол эмнэлэгт хэвтүүлнэ. Бүх тамирчид өдөр бүр шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд зохион байгуулагчид өдөрт 80,000 орчим шинжилгээ авна гэж тооцоолж байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()