Гэр бүлээрээ Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдийн түүх

Эрдэмтэн Альфред Нобелийн гэрээслэлийн дагуу 1901 оноос олгож эхлэн жил бүр олгодог олон улсын нэр хүндтэй шагнал анагаах ухаан, химийн ухаан, физикийн ухаан, утга зохиолын салбар, энх тайван зэргээр ангилан хүн төрөлхтөнд хувь нэмэр оруулсан эрхмүүдийн гавьяаг үнэлж "Нобелийн шагнал" олгодог билээ. Ямарваа нэг хүн амьдралдаа ганцхан удаа энэ шагналыг хүртэхэд хэмжээлшгүй их нэр хүндийн бэлгэдэл болдог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл хэн нэгэн хувь хүн бус, бүр гэр бүлээрээ энэ шагналыг хүртсэн тохиолдол байдаг гэдгийг та мэдэх үү?

Гэр бүлээрээ Нобелийн шагнал хүртсэн эрхмүүдийн түүх

Энэхүү гэр бүлийн гурван гишүүн дэлхийн хамгийн агуу эрдэмтдэд зүй ёсоор тооцогддог Пьер (Pierre Curie), Мари Кюри (Marie Curie), Ирен Жолио-Кюри (Irène Joliot-Curie) нар юм. 

Эмч мэргэжилтэй Южен Кюри хоёр эрдэмтэн хөвгүүнтэй байжээ. Ууган хүүг нь Жак, отгон хүүг нь Пьер хэмээх бөгөөд хөвгүүд өсөж том болоод хамтдаа ашигт малтмал, эрдэс бодисын судлаач болжээ. 

Южен Кюригийн гэр бүл

Тэд 1881 онд пьезоэлектрикийн үзэгдлийг нээсэн байна. Энэ нь аливаа зүйлд даралт үзүүлсний хүчинд цахилгаан цэнэг хуримтлагддаг үзэгдлийн нэр юм. Өнөөгийн бидний хэрэглэж байгаа зай гэх мэт төхөөрөмжүүд үүний тусламжтай ажилладаг. Жакийн гавьяаг үнэлж нэгэн хотын томоохон их сургууль ажлын санал тавьсан тул тийш нүүж, профессор болсон бөгөөд тэрээр 1941 онд нас барах хүртлээ тэндээ амьдарсан байна. Харин Пьер Минералоги буюу эрдэс судлалын салбарыг өөрчлөх хэмжээний судалгаанууд хийсээр байжээ. 1895 онд Пьер ба цахилгаан соронзон орон байгалийн эрдэстэй ямар харилцаатай вэ гэсэн сэдвээр докторын диссертаци бичсэн байна. 

Үүнээс жилийн өмнө тэрээр Польш гаралтай Францын физикч бүсгүй Мария Склодовскатай танилцжээ. Эмэгтэй тухайн үед өөрийгөө Франц маягаар Мари гэж нэрлэдэг байв. Пьер, Мари нарын гэр бүл олон талаараа адил.

Мария Склодовскагийн хувьд Францын их сургуульд элсэхэд маш хэцүү байсан юм. Түүний элсдэг жил ердөө 2 бүсгүй л элсэлтийн шалгалтандаа тэнцсэн байв. Мария бүх чадлаараа хичээсний эцэст 1893 онд физикчээр мэргэшсэн бөгөөд дараа жил нь математикийн шинжлэх ухааны чиглэлээр диплом авсан байна.

Тэрээр Варшав дахь гэр бүл рүүгээ эргэн очихыг хүсэж байсан ч Пьер Кюритэй танилцаад тэрхүү бодлоо ор тас орхисон аж. Пьер хожим Мариятай амьдралаа холбосон сонголт нь амьдралдаа ямар ч эргэлзээгүй гаргасан цорын ганц шийдвэр байсан гэж тайлбарласан байдаг. Тэрээр эхнэрийн хамт Польш руу нүүхээр төлөвлөсөн ч Варшавын их сургууль эмэгтэй багш ажилд авахаас татгалзсан байна. Азаар Францын шинжлэх ухааны ертөнц хүйсээр ялгаварлаагүй тул Мариа тэндээ үлдэхээр болов. 1895 онд гэрлэлтээ батлуулсан Мари, Пьер Кюри нар эхнэр нөхрөөс гадна шинжлэх ухааны хамтрагчид болсон байна. Учир нь Пьер эрдэс судлалаас холдож эхнэрийнхээ судалгааг сонирхож эхэлсэн аж. 

Тэдний охин Ирен 1897 оны 9-р сард төрсөн юм. Шинжлэх ухаанд бүх зүрх сэтгэл, авьяас чадлаа зориулсан эхнэр нөхөр хоёр хүүхдээ өсгөх тал дээр санаагаа чилээгээгүй. Учир нь Пьерийн эцэг Евгений Иренийг төрөхөөс хоёр долоо хоногийн өмнө бэлэвсэрсэн тул хүү, бэртэйгээ хамт амьдрах болжээ. 

Доорх зургийг 1902 онд тэднийг  радио идэвхт бодисын судалгаагаар Физикийн Нобелийн шагнал хүртэхээс нэг жилийн өмнө авсан юм. Мари Нобелийн нэр хүндтэй шагнал хүртсэн дэлхийн анхны эмэгтэй болж чадсан билээ. 

Мөн 1904 оны 12-р сарын 6-нд хоёр дахь охин Эва нь төрсөн байна. Тэрээр гэр бүлээсээ эрдэмтэн-химич-физикч болоогүй цорын ганц хүн гэдэг. Эва төгөлдөр хуурч, зохиолч, дайны сурвалжлагч болсон бөгөөд 102 нас насалсан гэнэ.

Тэрээр 1894 онд Парисын их сургуулийн анхны эмэгтэй профессор болсон ч "эмэгтэй" гэдгээсээ болж шинжлэх ухааны академид элсэж чадаагүй. 

Гэр бүлийн хоёр радио идэвхт бодисыг хамтран судалж, 1898 оны 7 сард хамтдаа Полони хэмээх шинэ радио идэвхт элемент нээжээ. Үүнийг тэд Мари Кюрийн төрөлх нутгийн нэрээр Полони гэж нэрлэсэн байна. Харин 1898 онд тэд өөрсдийнхөө нээсэн радио идэвхт Ради гэх элементийг зарласнаар ийнхүү хоёр шинэ элемент нээсэн түүхтэй. 1903 онд тэд Нобелийн шагналыг Физикийн шинжлэх ухаанаар хүртсэн юм. Мари Кюри 1906 онд 39 насандаа бэлэвсэрч хоцорсон байна.

1911 оны 1-р сард Мари Кюрийг академид элсүүлэхээс дахин татгалзсан байна. Тэр жилийн эцсээр Мари Химийн шинжлэх ухаанаар Нобелийн шагнал хүртэж, тус шагналыг хоёр удаа хүртсэн анхны хүн болжээ. Өнөөг хүртэл тэрээр энэ шагналыг хоёр удаа хүртсэн цорын ганц хүн хэвээр байгаа юм.

Нобелийн шагнал хүртсэн гэр бүлийн дараагийн гишүүн бол тэдний охин Ирен Жолио-Кюри юм. Тэрээр 1935 онд Химийн шинжлэх ухаанд байгуулсан гавьяагаа үнэлүүлж уг нэр хүндтэй шагналын эзэн болсон аж.

Эва Кюри

Ирен Кюри эцэг эхийнхээ нээсэн цацраг идэвхт элементүүдийн судалгааг үргэлжлүүлжээ.

Хачирхалтай нь Ирен аав ээжтэйгээ адилхан амьдралын замнал туулжээ. Тэрээр 1926 онд эрдэмтэн залуутай гэр бүл болсон бөгөөд Хелен, Пьер хэмээх хүүхдүүд нь өсөж том болоод цөмийн физикч, биологич болсон байна.

Ирен нөхөр Фредерик Жолиогийн хамт шинэ цацраг идэвхт элементүүдийг нэгтгэж чадсан учраас Нобелийн шагнал хүртсэн юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()