“Дэлхийн топ циркчин” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэгээр А.Уранбилэг шалгараад байна

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн шилдэг наймд шалгарч байсан Нийслэлийн Улаанбаатар чуулгын дэргэдэх “Улаанбаатар цирк”-ийн жүжигчин, мэргэжлийн уран нугараач А.Уранбилэг Канадын “Circus Life” Youtube сувгаас олон улсын мэргэжлийн циркийн жүжигчдийн дунд анх удаа зохион байгуулагдаж байгаа “Дэлхийн топ циркчин” тэмцээнд амжилттай оролцон шилдэг 6 оролцогчдын нэгээр шалгараад байна.

“Дэлхийн топ циркчин” тэмцээний шилдэг зургаан оролцогчийн нэгээр А.Уранбилэг шалгараад байна
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

А.Уранбилэг нь 6 настайгаасаа хойш 20 гаруй жил мэргэжлийн уран нугараачаар ажиллаж, Монголдоо төдийгүй дэлхийд уран нугаралтын гайхамшгийг таниулж яваа авьяаслаг, чадварлаг бүсгүй юм.

Уг тэмцээн нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор онлайн хэлбэрээр 2020 оны 6 дугаар сараас эхлэн 3 үе шаттайгаар зохион байгуулагдаж 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр  эцсийн шатны шалгаруулалт дуусах бөгөөд тэмцээний шүүгчдээр орон орны мэргэжлийн циркийн жүжигчид ажиллаж байна.

Монгол улсаас оролцож буй уран нугараач А.Уранбилэг одоогийн байдлаар шүүгчдээс хамгийн их санал авч 1 дүгээрт бичигдэн шилдэг 6 оролцогчдын нэг болсон.

Шилдгийн шилдэг оролцогчийн үзүүлбэрийг 6 сарын 28 хүртэл тэмцээний албан ёсны суваг болох Youtube/cirqueLIFE channel дээрх Like-н тоогоор шалгаруулах тул Монгол улсын нэрийг олон улсад мандуулж буй уран нугараач А.Уранбилэгийн үзүүлбэрт Youtube сувгаар нэвтэрч like дарж дэмжихийг нийт Монголчууддаа уриалж байна.

 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()