Ретүз өмсөхдөө анхаарах ёстой есөн зүйл

Ихэнх бүсгүйчүүд ретүз өмдийг зөвхөн дасгал хийхдээ эсвэл гэртээ байхдаа өмсөх ёстой хувцас гэж эндүүрдэг. Гэвч бодит хэрэг дээр үүнийг ямар ч тохиолдолд өмсөх боломжтой. Хамгийн гол нь юутай хослуулах вэ гэдгээ шийдэж, биеийн онцлогтоо тааруулан зохицуулах нь чухал. Энэ үүднээс та бүхэнд ретүз өмдийг хэзээ юутай хослуулж болох талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Ретүз өмсөхдөө анхаарах ёстой есөн зүйл
БЭЛЭГ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

1 Бэлхүүснээс дээш гардаг загварыг сонго

Бэлхүүснээс доош загвартай ретүз нь таны гэдэс хэсгийг тарган харагдуулдаг. Тиймээс бэлхүүснээс дээш, өндөр суудалтайг сонгох хэрэгтэй. Ингэснээр таны бэлхүүс илүү нарийхан харагдахын зэрэгцээ дасгал хийхэд ч илүү эвтэйхэн байдаг. Мөн үүнийг ямар ч цамцтай хослуулан өмсөж болно. 

Бэлхүүснээс дээш гардаг загварыг сонго

2 Тод өнгийн хээнээс татгалз

Хэт тод хээ хүний анхаарлыг онц гойд татдаг. Мөн хээ нь хэдий чинээ том байна, төдий чинээ таны биеийг өргөн харагдуулна. Хэрвээ та бусдыг бөгсөн бие рүүгээ ширтээд байхыг хүсээгүй л бол элдэв хээнээс татгалзаж, бараан өнгийн ретүз сонгоорой. 

Тод өнгийн хээнээс татгалз

3 Урт загвар

Зарим эмэгтэйчүүд богино ретүз өмсөхийг илүүд үздэг. Энэ загвар нь биенд эвтэйхэн байж болох ч хөлийг илүү бүдүүн, богино харагдуулдаг. Харин урт ретүз хөлийг илүү нарийхан, урт харагдуулдаг учир урт ретүз сонгохыг зөвлөж байна. 

Урт загвар

4 Өнгөний зохицол

Ер нь бусад хувцсаа сонгохдоо ч энэ зөвлөгөөг дагахад илүүдэхгүй. Ретүзний өнгийг үс болон арьсны өнгөтэйгөө зохицуулах нь илүү чамин харагдахад туслах болно. 

Өнгөний зохицол

5 Ганцхан биеийн тамирын өмд гэж бодож болохгүй

Ихэнх хүмүүс ганцхан дасгал хөдөлгөөн хийхдээ л энэ өмдийг өмсдөг. Гэвч үүнийг ямар хувцастай хослуулж өмсөх вэ гэдгээс хамаараад үдэшлэг, уулзалт, болзоо гээд бүхий л үед өмсөх боломжтой.

Ганцхан биеийн тамирын өмд гэж бодож болохгүй

6 Даашинз эсвэл банзалтай хослуулж болохгүй

2000-аад оны үед ретүзийг банзал эсвэл даашинзтай хослуулж өмсөх нь жинхэнэ тренд болж байв. Харин үүнээс хойш 20 жилийн дараа хүмүүсийн загварын мэдрэмж, хандлага өөрчлөгджээ. Хэрэв та ретүз өмсөөд дэгжин харагдахыг хүсвэл дээгүүрээ савхин хүрэм, даруухан өнгөтэй цөөн хэдэн дагалдах хэрэгслийг зүүж болох юм. Харин 2000-аад оны хэв маягаас л хол байгаарай.

Даашинз эсвэл банзалтай хослуулж болохгүй

7 Урт ханцуй

Маш өргөн, урт ханцуйтай цамц хүний биеийн галбирыг далдалж, хэв маягийг бүхэлд нь сүйтгэж чаддаг. Үүний оронд энгийн футболк өмсөх нь илүү тохиромжтой юм. 

Урт ханцуй

8 Дан өнгө сайхан санаа биш

Дасгал хийхээс бусад үед ретүзийг бусад хувцастайгаа нэг өнгөөр ижилсүүлэх нь тийм ч загварлаг харагдахгүй. Хэрэв та хувцсаа шинэчилж, илүү загварлаг харагдуулахыг хүсвэл энгийн ретүзийг өөр материал бүхий ижилхэн биш ч зохицдог өнгийг хувцастай хослуулж өмсөөрэй. 

Дан өнгө сайхан санаа биш

9 Өөрийн арьсны өнгөнд тохирохыг сонго

Арьстай тань ижил өнгөтэй ретүз таныг сайхан харагдуулна гэдэг юу л бол. Энэ бол зөвхөн ретүз төдийгүй, бүх төрлийн хувцаснуудад хамаатай дүрэм юм. Ямар ч тохиолдолд арьстайгаа ижил өнгийн хувцас өмссөн хүний гоо үзэсгэлэн "бүдгэрдэг" гэхэд хилсдэхгүй. Тиймээс арьс, үсний өнгөтэй зохицдог хэрнээ "өөр" өнгө сонгох нь чухал.

Өөрийн арьсны өнгөнд тохирохыг сонго

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()