40-өөд оны Монголын удирдагчдын ховор зургууд (30 фото)

Өнгөрсөн зуунд Х.Чойбалсангийн засгийн эрх барих үе болон Ю.Цэдэнбал түүний залгамжлагчаар бэлтгэгдэж байх үед Монголын улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд томоохон үйл явдлууд болсон юм. Дотооддоо тусгаар тогтнолоо санал асуулгаар баталгаажуулж, гадааддаа энэхүү байр сууриа бэхжүүлж, хоёр хөрштэйгээ хамтран ажиллахын зэрэгцээ аж үйлдвэржилт, дэд бүтэц, боловсрол соёлын салбарт үсрэлт хийх гэх мэтээр орчин үеийн улсын "төрхийг олж" эхэлсэн билээ. Чухам энэ үеийг жолоодон авч явсан хүмүүсийн сонирхолтой бөгөөд ховор зургуудаас хүргэж байна.

40-өөд оны Монголын удирдагчдын ховор зургууд (30 фото)
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Монгол орныг бүрэн эрхт тусгаар тогтносон улсын замд чиглүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг хангах, гадны түрэмгийллээс хамгаалах, хүн ардын соёл боловсрол, улсын эдийн засгийн хөгжлийг сайжруулах зэрэг олон чухал нөхцөлд онцгой гавьяа байгуулсан Ардын журамт цэргийн дэд жанжин Х.Чойбалсан урьд Монгол орны түүхэн их үйл хэргийг долоон нөхдийн хамт сэдэлцэж байв. 

Тэрээр 1936 онд Дотоод яамны сайд, 1939 оноос Засгийн газрын тэргүүнээр ажиллах болсон бөгөөд улмаар насан эцэс болох хүртлээ БНМАУ-ыг удирдсан билээ.

Харин Улсын баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбал нь төрд 44 жил тасралтгүй зүтгэж, монгол орныг аж үйлдвэржүүлж, хөдөө аж ахуй, газар тариаланг хөгжүүлж, хүн амаа шинэ бичиг үсэгт хамруулж, эрүүл мэнд, боловсрол, шинжлэх, ухаан, соёлын салбарыг хөгжүүлэхэд онцгой анхаарсан гавьяатай. 

Ю.Цэдэнбал нь 1940 оноос Сангийн сайд, мөн оноос МАХН-ын дарга, 1945-1952 онд БНМАУ-ын Ерөнхий сайдын орлогч, 1952 оноос БНМАУ-ын Ерөнхий сайд, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга буюу БНМАУ-ын төрийн тэргүүнээр ажилласан юм.

Дараах зургуудыг ихэвчлэн 40-өөд оны сүүлчээр буюу Х.Чойбалсан Ерөнхий сайд, Ю.Цэдэнбал Ерөнхий сайдын орлогч хийж байх үед, гадны зочид төлөөлөгчид ирсэн үеэр даржээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()