Нисдэг машины туршилт амжилттай болжээ

2021-07-05, 13:33
2,362

Зарим нэг улсын "Агаарын дүүжин тээвэр" нэртэй төсөл цаасан дээрээс цаашилж гавиагүй байх үед дэлхийн бусад улсуудын технологийн хөгжил жинхэнэ утгаараа тэнгэрт тулаад байна. Үүний тод жишээ нь Швейцарь, Хятадын жолоочгүй такси, Саудын Арабын нисдэг таксины туршилт байсан бол хамгийн сүүлд Словак улс нисдэг машины анхны загвараа амжилттай туршсан байна. Тодруулбал, Словак улсын Нитра ба Братислава хотын олон улсын нисэх онгоцны буудлуудын хооронд нисдэг машины анхны загвараар 35 минутын нислэг үйлджээ. 

Нисдэг машины туршилт амжилттай болжээ
ХАМГИЙН ТОМ ХЯМДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Ердийн бензин шахуургын түлшээр ажилладаг, BMW хөдөлгүүрээр тоноглогдсон Hybrid нисдэг машиныг бүтээгч Стефан Клейн уг техникийг 2500 метр өндөрт 1000 км нисэх чадалтай гэж мэдэгджээ. Үүнд машинаас нисэх онгоцонд шилжихэд ердөө хоёр минут 15 секунд шаардлагатай гэнэ.

Нисдэг тээврийн хэрэгслийн бүхээг хоёр хүний багтаамжтай бөгөөд нийт 200 кг ачаа даах аж. Мөн машины хоёр тал дахь нарийн далавч хураагдахад хялбар зориулалттай.

Тээврийн хэрэгслийг Клейн өөрөө жолоодож туршихдаа агаарт 170 км цаг хурдтай нисжээ. Нисдэг машины дрон-таксины загвараас ялгаатай тал нь босоо тэнхлэгт хөөрч, буух боломжгүй тул нисэх буудлын зурвас шаардагдах гэнэ.

Тээврийн хэрэгслийн зах зээлд нисдэг машины хүлээлт бий болоод олон жил болж байгаа билээ. Одоогоос хоёр жилийн Морган Стэнли компаниас 2040 он гэхэд энэ салбар 1.5 триллион доллараар үнэлэгдэх болно гэх таамаг гаргаж байсан юм. 

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт болсон салбарын арга хэмжээн дээр Hyundai Motors Europe-ийн гүйцэтгэх захирал Майкл Коул нисдэг тээврийн хэрэгслийг "Хүн төрөлхтний ирээдүйн чухал хэсэг" хэмээн онцолжээ. 

Энэ төрлийн техник одоогийн тээврийн дэд бүтцийн ачааллыг арилгах хамгийн боломжит шийдэл гэж үзэж байгаа аж. Нисдэг машины захиалга зөвхөн АНУ-д л гэхэд хэдийнээ 40 мянгыг даваад байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()