Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлжээ

2021-07-06, 14:29
30,062

Алдартнуудын хайр дурлалын амьдрал тогтворгүй байдаг гэдэг ярианаас болоод тэдний салж, нийлэх асуудал олныг нэг их цочирдуулахаа больсон гэхэд хилсдэхгүй байх. АНУ-ын жүжигчин Бен Аффлек (Ben Affleck) залуухан хайртаасаа салаад хэсэг хугацаанд ганцаараа байсан ч сүүлийн саруудад хуучны амрагтайгаа эргэн нийлсэн тухай шар хэвлэлүүдээр шуугиж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт дуучин Женнифер Лопез (Jennifer Lopez)-той хамт хүүхдүүдээ тоглуулж яваад папарацийн дуранд өртжээ. 

Жүжигчин Бен Аффлек, Женнифер Лопез нар 17 жилийн дараа эргэн нийлжээ

Жүжигчин Бен Аффлек хүүхдүүдийнхээ ээж, жүжигчин Женнифер Гарнераас салаад, "Blade Runner 2049" киноны од жүжигчин Ана де Армастай романтик харилцаа үүсгэж эхэлсэн ч төд удалгүй тус тусын замаа хөөхөөр болсон тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ удаад тэрээр цоо шинэ холбоо үүсгэхээс илүү хуучин харилцаагаа сэргээхийг чухалчилсан байна. 

Бен Аффлек, Женнифер Лопез нар 2003 онд бараг гэрлэх дөхсөн хэдий ч хурим болохоос хэдхэн өдрийн өмнө салсан болохоо зарлаж байв. Бен Женнифер нарын хэн хэн нь тэр цагаас хойш олон хүмүүстэй учир ургуулсан ч урт удаан үргэлжлэх тогтвортой амьдрал зохиож чадаагүй. Тэрхүү гунигт өдрөөс 17 жилийн дараа хосууд эргэн нийлжээ.

Хосууд 2003 онд

Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Universal Studios-ийн парк дотор, Симпсоны тоглоомын ойролцоо явж байгаад папарациудтай таарсан байна. Дуучин бүсгүй 13 настай Макс, Эмме ихрээ дагуулан явж байсан бол Бен 9 настай Самуэл хүүгээ авч ирсэн байв. "Беннифер" гэр бүлийнхэн өдрийг хөгжилтэй өнгөрүүлсэн бололтой. 

Эргэн нийлсэн хос гар гараасаа хөтлөөд их л романтик явж байсныг тэдний шүтэн бишрэгчид онцолж байлаа.

Universal-ын паркт өдрийг өнгөрүүлснийхээ маргааш тэр хоёул Лос-Анжелесийн гудамжаар өнгө ижилссэн хувцас өмсөж, их л дотно алхаж байгаад мөн л папараци нарт "баригджээ".

Жүжигчин Бен Аффлекийн найзууд түүнийг ганц бие явах тангараг өргөсөн хэмээн хошигнодог нь үнэний ортойг түүний өмнөх бүтэлгүй дурлалууд батлана. 

Ана де Армасын хамт

Тэрээр Ана де Армасаас салснаас хойш ганцаараа нэлээн зүдэрч байгаа нь папарацийн зургуудаас илэрхий харагдаж байв.

Алтан бөмбөрцгийн гурван удаагийн эзэн тэрээр Самуэл хэмээх хүү, Серафина, Виолет хэмээх хоёр охины аав юм. Тэрээр өмнөх эхнэр болох Женнифер Гарнераас 2018 онд салсан байна. 

Өдгөө 52 нас хүрч буй үзэсгэлэнт Жей-Логийн хувьд өмнө нь харилцаатай байсан бүхий л залуус түүнд сэтгэл гутрал, нулимс авчирч байсан гэгддэг. Рестораны зөөгч Ожани Ноагаас авхуулаад рэппер Шон Комбс, Дрейк, бүжигчин Крис Жадд, Каспер Смарт, дуучин Марк Энтони зэрэг эрчүүдтэй гал халуун дурлалын романс үүсгэж, заримтай нь хуримын бөгж солилцож байсан ч бүгд л сүүлдээ гашуун салалтаар төгссөн юм.

Хамгийн сүүлд Америкийн бэйсболын дээд лигийн "New York Yankees" багт тоглож байсан тамирчин Алекс Родригестой 2017 оноос эхлэн үерхэж, 2019 оны гуравдугаар сард гэрлэхэд хүмүүс түүнийг эцэст нь насны хайраа оллоо гэцгээж байв. Гэтэл энэ оны 4-р сард хосууд салж буйгаа зарласан байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()