Солонгосын алдарт "Big Bang" хамтлаг эргэн ирэх үү?

2021-07-07, 18:50
1,640

Өмнөд Солонгосын “Yg entertainment”-аас төрөн гарсан К-попын хаад гэгддэг “Big bang” хамтлагийн 15 жилийн ой тун удахгүй тохиох гэж байна. Олон жилийн турш улс улсын залуусыг байлдан дагуулсан энэхүү хамтлаг анх 2006 оны 8-р сарын 19-нд үүсгэн байгуулагдаж байсан билээ. Саяхныг хүртэл таван гишүүнтэй байсан “Big bang” хамтлагаас хамгийн отгон гишүүн нь болох Сынри (Seungri) гарснаар Жи-Драгон (G-Dragon), Т.О.П (T.O.P), Тэяан (Taeyang), Дэсон (Daesung) нар үлджээ.

Солонгосын алдарт "Big Bang" хамтлаг эргэн ирэх үү?

Тэд “Flower road” хэмээх дуугаа 2018 оны 3-р сарын 13-нд олны хүртээл болгосноос хойш өнөөдрийг хүртэл шинэ  уран бүтээл гаргаагүй байгаа юм. Сынригээс бусад хамтлагийн бүх гишүүд цэргийн албаа нэр төртэй хааж дуусгасан учир тэдний үнэнч фэнүүд болох “VIP” нар нь хайртай хамтлагаа цоо шинэ уран бүтээлтэйгээр тун удахгүй эргэн ирнэ гэсэн хүлээлттэй байна.

“Big bang” хамтлаг 2021 оны 4-р сард болох төлөвлөөтэй байсан “Coachella” хөгжмийн наадамд оролцож, үнэнч шүтэн бишрэгчдэдээ бэлэг барихаар зэхэж байсан хэдий ч  коронавирусын тархалттай холбоотойгоор “Coachella  2021” цуцлагдсан тул тэд хэзээ эргэн ирэх нь  тодорхойгүй болжээ.

Гэвч "Big bang" албан ёсны Facebook хуудасныхаа нүүр зургийг 2021 оны 04 сарын 28-ны өдөр гэнэт сольсон аж. Хамгийн сүүлд 2013 оны 1-р сарын 31-нд сольсон зургаа 8 жилийн дараа яагаад гэнэт солих болов, магадгүй уран бүтээлээрээ эргэн ирэх дохио юм биш биз гэсэн олон асуултыг VIP нарт төрүүлсэн юм. Энэ явдлаас хойш төд удалгүй Дэсоны Youtube суваг олонд ил болсон байна. Тэрээр уг сувагт дууны ковер хийж, бөмбөр тоглож буй бичлэгээ байршуулдаг байсан болж таарав.

Үүнтэй зэрэгцэн хамтлагийн гишүүд олон нийтийн сүлжээн дэх хаягуудаа идэвхжүүлж эхэлсэн учир маш олон VIP нар тэдний шинэ бүтээлийг сэтгэл догдлон хүлээж байгаа билээ. "Big bang" хамтлаг яг хэзээ шинэ дуугаа цацах вэ? Тэд 2022 онд болох “Coachella”-д оролцох болов уу? Аль эсвэл тэрнээс өмнө эргэн ирэх үү? Энэ талаар “Yg entertaiment” өнөөдрийг хүртэл ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()