Арнольд Шварценеггерийн "бондгор" хүү жин ихээр хаяж, хоёр ахаасаа дутахгүй сайхан залуу болжээ

2021-07-11, 12:32
54,065

Арнольд Шварценеггерийн бага хүү Кристофер гэр бүлийн бусад гишүүдээсээ ялгаатай нь олны нүдэнд тэр бүр үзэгдээд байдаггүй юм. Өдгөө 22 настай тэрээр Мичиганы их сургуулийн оюутан бөгөөд гадуур ховорхон гардаш, сошиал хаяг ч байдаггүй гэнэ. Магадгүй шар хэвлэлүүд түүнийг цагтаа "Ертөнцийн мистер" болж байсан аавтай нь харьцуулж, гадаад төрх, бие галбирыг нь шүүмжилдэг болохоор ингэж нуугддаг байх.

Арнольд Шварценеггерийн "бондгор" хүү жин ихээр хаяж, хоёр ахаасаа дутахгүй сайхан залуу болжээ

"Терминатор"-ыг бага хүү аль болох нууцлаг амьдралыг эрхэмлэдэг ч папарациуд түүнийг үргэлж тайван байлгадаггүй. 

Кристоферын зургуудыг шар хэвлэлүүд дуртайяа худалдаж авдаг бөгөөд дэлхийн бодибилдингийн аварга хүний хүүхэд ийм биетэй байгааг шүүмжилж, наргиан хийдэг байна. 

Кристофер 13 наснаасаа эхлээд жин нэмж эхэлжээ.

Түүнийг ямар нэг өвчин эмгэгийн улмаас ийнхүү таргалах болсон гэж зарим нь таамагласан ч үүнийг нотлох баримт байхгүй.

Ямартаа ч Кристофер 20 нас хүрэхээсээ өмнө дэндүү "том" биетэй болсон байна.

Харин Арнольдын том хүү 27 настай Патрик нь эцгийнхээ шийрийг хатааж жүжигчний карьераа эхлүүлсэн байна.

Эцгийнхээ цэнхэр нүд, хар үсийг өвлөн төрсөн сайхан залуу тэрээр Тейлор Свифт, Майли Сайрус зэрэг алдартнуудтай учир ургуулж байжээ. 

Харин хоёр дахь хүү Жозеф Баена нь Арнольдын гэрийн үйлчлэгчээс төрсөн "нууц" хүү нь юм. Хөвгүүд дундаас тэрээр аавтайгаа хамгийн адилхан нь аж.

Өдгөө 22 настай Жозеф Арнольдын царай төдийгүй түүний гайхалтай бие галбирыг өвлөж авчээ. Дашрамд хэлэхэд Жозеф ааваараа заалгаж бодибилдингийн спортоор хичээллэдэг гэнэ. 

Тэгвэл саяхан отгон хүү Кристофер нь Бевирли Хиллс дэх нэгэн зоогийн газраас гарч яваа харагджээ. Сонирхолтой нь тэрээр нэлээд жин хасч, бараг танигдахааргүй болсон байв.

Өндөр нуруулаг, ханхар өргөн цээжтэй тэрээр энэ эрчээрээ биедээ анхаарвал 2 ах шигээ сайхан залуу болох нь тодорхой.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()