Дугуйтай, цээж нүцгэн бүсгүйчүүдийн жагсаал Берлин хотод болжээ

Дэлхийн дийлэнх улсын нийгэмд хүнийг хүйс, угсаа гарал, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, үзэл бодол, байр суурь гээд ямар ч байдлаар ялгаварлах аливаа үйлдэл хийх хориотой байдаг. Харамсалтай нь улс төр, эрх зүй, эдийн засаг, нийгэм, соёлын ба гэр бүлийн харилцаанд болон аливаа бусад салбарт эрэгтэй, эмэгтэй хүйсээр ил, далд ялгаварласаар буй. Үүний нэгэн жишээ болж хүйсийн тэгш эрх шаардсан эмэгтэйчүүд Герман улсын Берлин хотод цугласан байна. Энэхүү нийтлэл жагсаалд ирсэн цээж нүцгэн эмэгтэйчүүдийн зургийг харуулах тул зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан болохыг анхааруулъя!

Дугуйтай, цээж нүцгэн бүсгүйчүүдийн жагсаал Берлин хотод болжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Сүүлийн үед жендерийн ялгаварлан гадуурхалтыг эсэргүүцэж, дуу хоолойгоо өргөх хүмүүс олширсны нэгэн жишээ болсон үйл явдал өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Герман улсын Берлин хотод болж өнгөрчээ. 

Үйл явдлыг тодруулбал, Францын иргэншилтэй Габриел Лебретон хэмээх эмэгтэй усан паркт хүүхэдтэйгээ хамт амарч, наранд биеэ шарж байхдаа "цээжээ далдлаагүй" гэх шалтгаанаар паркаас хөөгдсөн аж.

Өнгөрсөн сард болсон энэ явдлаас үүдэж эмэгтэй хүний хөхийг бэлгийн нүдээр харахгүй байхыг шаардсан эмэгтэйчүүд цээж нүцгэн цуваанд оролцсон байна. Жагсаалд зөвхөн эмэгтэйчүүд оролцсон төдийгүй, эрэгтэйчүүд ч мөн тэдний дуу хоолойг дэмжсэн байгаа харагдав. 

Эмэгтэйчүүд цээжээ ил гаргаж, биедээ "Миний бие, миний сонголт" гэхчлэн хөхийг нууж хаах, ичиж санаа зовох зүйл биш гэж үзсэн байна. 

Цувааг Hedonist олон улсын байгууллагын жендерийн тэгш эрхийн төлөөх идэвхтнүүд зохион байгуулж, ижил үзэл бодолтой хүмүүсийг нэг дор цуглуулжээ.

Тэд Герман улсын хууль тогтоомжид тодорхой албан газар, төрийн байгууллагын орчимд хагас нүцгэн байхыг хориглодгоос бусдаар олон нийтийн амралтын хүрээлэн, наран шарлагын газарт хориглох заалт байдаггүйг сануулж, хүмүүсийн дунд тогтсон ойлголтыг өөрчлөх ёстой гэж шаардсан гэнэ.

Ингээд та бүхэнд уг үйл явдлын зургуудаас хүргэж байна.(ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОХЫГ АНХААРНА УУ!)

Ингээд та бүхэнд уг үйл явдлын зургуудаас хүргэж байна.(ЗӨВХӨН НАСАНД ХҮРЭГЧДЭД ЗОРИУЛСАН БОЛОХЫГ АНХААРНА УУ!)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()