Жинхэнэ язгууртны амьдралаар амьдардаг Брунейн ханхүү Абдулын тухай сонирхолтой баримтууд

2021-07-15, 17:03
37,174

Бруней улс хэдийгээр газар нутаг жижиг, хүн ам цөөн ч газрын тосны нөөц баялагийнхаа тусламжтайгаар дэлхийн хамгийн баян орнуудын нэгт тооцогдох болсон юм. Тус улсын Султаны хүү, 29 настай хунтайж Абдул Матин (Abdul Mateen) нь олон сая хүний мөрөөдөл болсон язгууртны амьдралтай бөгөөд тэрээр хүссэн зүйлдээ хэзээ ч гар татаж байгаагүй юм. Өнөөдөр та бүхэнд Ханхүү Абдул өдгөө хэрхэн амьдарч байгаа талаар сонирхуулахаар бэлтгэлээ. 

Жинхэнэ язгууртны амьдралаар амьдардаг Брунейн ханхүү Абдулын тухай сонирхолтой баримтууд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Барсын эцэг

Тэрээр цагаан барын бамбар болон Өмнөд Америкийн оцелот ирвэс тэжээдэг бөгөөд тэдгээр хайртай амьтдынхаа зургийг өөрийн инстаграм хуудсандаа байрлуулж, интернет хэрэглэгчдийн нүдийг баясгадаг. Иймдээ ч тэр үү, Абдул өөрийгөө барсын эцэг гэж нэрлэх дуртай гэнэ.

Барсын эцэг

2 Нисгэгч

Ханхүү саяхан нисдэг тэрэгний нисгэгчийн болзол хангаж, RAF-ын одонгоор шагнуулжээ. Тэрээр Их Британийн RAF Shawbury хотын Батлан хамгаалахад боловсрол эзэмшсэн юм. Түүний аав өөрийн эзэмшлийн нисдэг тэрэгтэй тул хувьтай хүүд дадлага хийх боломж их байгаа нь гарцаагүй. Ханхүү үргэлжлүүлэн суралцсаар байгаа бөгөөд дараагийн зорилго нь "Black Hawk" нисдэг тэрэгний нисгэгч болох юм.

Нисгэгч

3 Дайчин

Ханхүү 2011 онд Их Британийн Хааны цэргийн академийн Сандхурст дахь офицерын албанд элсэж, дэслэгч цол авчээ. Курс нийтдээ 44 долоо хоног үргэлжилдэг бөгөөд сонсогчдодоо маш хүнд шалгуур тавьдаг гэдгээрээ алдартай. Нэг удаа түүнийг гурван өдөр тасралтгүй нуувч ухах даалгавар өгсөн ба хэрэв даалгаврыг биелүүлж чадалгүй нойрондоо дийлдвэл командлагч нар түүнийг өшиглөж сэрээдэг байсан талаар хуваалцаж байсан удаатай. Тэрбээр мөн 74 км зайг 24 цагийн дотор туулах уралдаанд хүртэл орсон гэнэ. Ийм хүнд сургуулилтийг даван туулж чадсан ханхүү өөрөөрөө бахархдаг нь эргэлзээгүй. 

Дайчин

4 Энгийн залуу

Тэрээр чөлөөт цагаа найз нөхөдтэйгөө хамт өнгөрөөж, кино үзэх дуртай гэнэ. Мөн ханхүү 2016 онд GQ сэтгүүлд ярилцлага өгөхдөө өгүүлбэр бүрээ “баярлалаа” гэж төгсгөж байсныг олон улсын хэвлэл мэдээллийнхэн онцолдог. Өндөр хэргэм зэрэг, дээдсийн тансаг амьдралтай Абдулын "буурь суурьтай, төлөв даруу" байдлыг үнэлэн хүндлэх хүмүүс олон бий. 

Энгийн залуу

5 Тамирчин

Ханхүүгийн хүүхэд насны шүтээн нь хөлбөмбөгийн од Дэвид Бекхэм юм. Тиймээс тэрээр усанд шумбах, шүхрээр үсрэх, гольф тоглох, цанаар гулгах, сэлүүрт завь, бокс, агаарын теннис, поло зэрэг төрөл бүрийн спортоор хичээллэж өөрийгөө хөгжүүлэхээр шийдсэн байна. Ялангуяа язгууртнуудын спорт гэгддэг поло нь ханхүүгийн хамгийн дуртай зүйлсийн нэг. Тэр ч байтугай ханхүү 2017 онд Малайзад болсон Зүүн Өмнөд Азийн наадамд улсаа төлөөлөн өөрийн эгч буюу Брунейн гүнж Аземах Ни’матул Болкиахтай хамт оролцож байв.

Тамирчин

Өнөөдрийн байдлаар тэрээр онлайн нэрийн хуудас болсон инстаграм сүлжээн дээр 1.2 сая гаруй дагагчтай болсон байна. 2016 онд энэ тоо ердөө 240 мянга байсан гэдгээс харвал тэрээр дэлхий даяар ямар хурдацтай алдаршиж гарч байгаа нь тодорхой болно. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()