"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд

Финландын уран бүтээлч Вильма Хурскайнен (Wilma Hurskainen) уран бүтээлчийн авьяас чадвараа хүн, байгалийг хооронд нь уусгахад зориулдаг. Тэрээр зураг авалт хийх орчин тойрныг маш нарийн тооцоолж, эртнээс төлөвлөдөг бөгөөд моделиудыг ч мөн адил урьдчилан бэлтгэдэг байна. Өөрөөр хэлбэл Вильма байгаль дэлхий, хүрээлэн буй орчны өнгө төрхөнд тохируулан хүнийг тэр чигээр нь "уусгаж" орхидог. Энэхүү нийтлэлээр бид та бүхэнд Финландын артист Уильма Хурскайненийн бүтээлч гэрэл зургуудаас онцлон хүргэж байгааг хүлээн авна уу!

"Байгальд уусахуй..." - Финланд бүсгүйн өнгөлөг бөгөөд бүтээлч гэрэл зургууд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Уран бүтээлч Вильма хүн, байгалийн хоорондын холбоог өөрийн гэрэл зургуудаас дамжуулан харуулахыг зорьдог бөгөөд орчин тойрны байр байдал, гэрэлтүүлэг, моделийн пооз, тэр бүү хэл модель болж буй хүмүүсийн хувцаслалтын өнгөнд хүртэл онцгой анхаарал хандуулдаг аж.

Тэрээр 2013 оноос хойш өнөөг хүртэл баяжуулсаар буй Meditations зургийн цомгоороо байгалийн сайхан болоод  тайвшрал, амар амгалан мэдрэмжийг нэгэн зэрэг үзэгчдэд хүргэдэг байна. 

Вильма Финландын нийслэл Хельсинки хот дахь Дүрслэх урлаг, Дизайны их сургуулийг төгссөн аж. Түүний зургууд олон улсын гэрэл зураг сонирхогчдын дунд ихээхэн алдартай болоод амжсан бөгөөд Хельсинкигийн урлагийн музей, Япон дахь Гэрэл Зургийн Киёосато Музей тэргүүтэй хэд хэдэн музей, галлерейн цуглуулгуудад багтжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()