Мөнхийн үнэт эрдэнэ - Алтны тухай сонирхолтой баримтууд

“Алт” гэдэг үгийг сонсоход танд юу төсөөлөгддөг вэ? Магадгүй уул уурхай, эсвэл асар их хэмжээний мөнгө, үнэт эдлэлүүд бодогддог байх. Гэвч энэхүү байгалийн хосгүй үнэт эрдэнэ нь зөвхөн тансаглал, эрх мэдлийн илэрхийлэл бус хүн төрөлхтний түүхэн цаг үед хэзээд хамгийн хэрэгтэй, нандин чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ. Энэ үүднээс та бүхэнд алтны тухай бидний мэддэггүй сонирхолтой баримтуудыг бэлтгэн хүргэж байна.

Мөнхийн үнэт эрдэнэ - Алтны тухай сонирхолтой баримтууд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

  • Алт бол маш хүнд металл юм. Нягтрал ихтэй учраас төмрөөс бараг гурав дахин хүнд гээд боддоо. Харьцуулвал төмрийн нягтрал 7.874 г/сc бол алтных 19.32 г/сс байна. 
  • Хааш хаашаагаа 3.7 см-ийн хэмжээтэй алтан шоо 1 кг жинтэй гээд төсөөлөөд үз дээ. 3.7 см бол шүдэнзний хайрцагны өргөн юм. Харин 37 см-ийн хэмжээтэй алтан шоо нэг тонн жинтэй юм. 

  • Дубай хотод 300 гаруй алтан эдлэлийн дэлгүүр байдаг. Тус дэлгүүрүүд дунджаар өдөрт 10 тонн алт зардаг аж. Энэ нь их хэмжээний алт санагдаж байж болох ч өмнө нь дурдсанчлан алт нягтрал өндөртэй учраас ийм хэмжээний "бараа" борлуулах нь тийм ч хэцүү биш. 

  • Хүн төрөлхтөн түүхэндээ нийт 200 мянган тонн алт олборлосон гэх тооцоо бий. Үүний талаар нь үнэт эдлэл хийсэн юм. Хэрвээ бүгдийг нь хайлуулж шоо хэлбэртэй болговол 22 м өндөр болно. 
  • Хэрэв алтны судалтай нэг тонн чулуунаас нэг грамм алт гаргаж авах боломжтой бол тухайн чулуу олдсон ордыг маш их нөөцтэй гэж тооцдог. Гэхдээ 2-3 грамм, тэр ч байтугай 10 грамм авах боломжтой газрууд байдаг. Ганц тонн чулуу нь 14 грамм алт агуулдаг орд Африкт ганц л бий. 

  • Ердийн алтан бөгж дунджаар 2 гр жинтэй. Тэгэхээр ийм бөгжийг хийхийн тулд дунджаар 2 тонн чулуу боловсруулах шаардлага гарна. 

  • Дашрамд дурдахад далайн усанд асар их хэмжээний алт (дэлхийн бүх далайд 8-10 тэрбум тонн) агуулагддаг гэсэн баримт нь буруу юм. Үгүй бол бүгд эрт дээр үеэс далайн уснаас алт олборлож эхлэх байсан. Үнэн хэрэгтээ дэлхийн далай тэр чигтээ 15 мянга орчим тонн алт агуулдаг.

  • Сонирхолтой нь алт бол маш уян хатан материал юм. Шүдэнзний хайрцаг шиг хэмжээтэй алтыг теннисний талбайн хэмжээтэй нимгэн тугалган цаас болгон хувиргаж болно. Тиймээс алтаар төрөл бүрийн зүйлийг бүр чимэглэх болжээ. Үнэн алдартны сүм хийдийн бөмбөгөр оройг бүрхэхэд ашигладаг алт нь 0.1-0.4 микрон зузаантай байдаг.

  • Микрон гэдэг нь маш нарийн зүйлийг хэмждэг нэгж юм. Жишээ нь хүний үсний зузаан 40-120 микрон хүртэл байдаг. Тиймээс хамгийн зузаан сүмийн оройны бүрхүүл нь хүний хамгийн нимгэн үснээс 100 дахин нимгэн гэсэн үг юм. 

  • Цааш нь үргэлжлүүлбэл хүний цусны улаан эс 7 микрон хэмжээтэй. Тэгэхээр дундаж алтан бүрхүүл нь улаан эснээс 5 дахин нимгэн аж. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()