Алдартнуудын дуулиантайгаар өргөж авсан хүүхдүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

2021-07-18, 17:00
45,957

Зарим нэг учир шалтгаанаас болж, хосууд хүүхэдтэй болж чадахгүй байх явдал амьдралд тохиолддог билээ. Тэр үед үрийн зулай үнэрлэж, үр хүүхэдтэй байхын жаргалыг мэдрэх үүднээс хүүхэд өргөж авахаас өөр аргагүйд хүрдэг нь бичигдээгүй хууль гэлтэй. Гэхдээ зарим оддын дунд эрүүл мэндийн ямар нэг асуудал байхгүй хэрнээ хүүхэд өргөж авах үзэгдэл гарсаар сүүлдээ бараг оддын тренд болсон байна. Энэ удаад бид та бүхэнд алдартнуудын өргөмөл хүүхдүүдийн талаарх мэдээллийг онцлон хүргэе!

Алдартнуудын дуулиантайгаар өргөж авсан хүүхдүүд өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

1 Маддокс Жоли-Питт (Maddox Jolie-Pitt) - нас 20

Жүжигчин Анжелина Жоли нэг настай Маддоксыг Камбожоос 2002 онд өргөж авсан юм. Жоли тухайн үед жүжигчин Билли Боб Торнтоны эхнэр байсан билээ. Маддокс ахлах сургуулиа төгсөөд шинжлэх ухаанд суралцахаар шийдэж 2019 онд Ёнсей их сургуулийн биохимийн тэнхимд элссэн байна. Гэвч удалгүй коронавирусын тахлын улмаас Маддокс Лос Анжелест эргэн ирж ээжтэйгээ дахин хамт амьдрах болжээ. 

Маддокс Жоли-Питт (Maddox Jolie-Pitt) - нас 20

2 Изабелла, Коннор Круз (Isabella and Connor Cruise) - нас 29, 26

Николь Кидман, Том Круз нар Изабелла, Коннор нарыг 90-ээд онд өргөж авсан юм. 2001 онд хосууд салсны дараа хүүхдүүд аавтайгаа хамт амьдрах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Хэвлэлийнхэн тухайн үед Белла, Коннор нарыг Том Крузын шинэ эхнэр Кэтитэй Николиос илүү эв найртай байдаг хэмээн мэдээлж байв. Үүний дараа гэр бүлийн харилцаа улам дордож Кидман хүүхдүүдтэй харьцахаа больсон юм. 

Одоо нөхцөл байдал сайжирч Белла аажмаар эхтэйгээ холбоо тогтоожээ. Охин гэрлэж, дизайнер болж, Лондон руу нүүсэн аж. Харин Коннор DJ хийхийнхээ хажуугаар загасчлах хоббитой болсон гэнэ.

Изабелла, Коннор Круз (Isabella and Connor Cruise) - нас 29, 26

Коннор Круз

Изабелла Круз

3 Дэвид Банда (David Banda) - нас 15

Дуучин Мадонна анх Малави гаралтай хүү Дэвид Бандаг үрчилж авснаар томоохон шуугиан дэгдээж байсан юм. 2006 онд хүүг  Африкаас авч явах нь тодорхой болох үед урьд өмнө нь Бандаг огт тоодоггүй байсан хамаатан садан гэх хүмүүс гарч ирж, элдэв яриа үүсгэж байсан гэнэ. Өнөөх "гэр бүл" нь Дэвидийг өгч явуулахгүй гэж маргалдсан ч тэрээр шинэ ээжтэйгээ амьдрахыг хүссэн байна.

Дэвид Банда (David Banda) - нас 15

4 Клаудиа-Роза Пфайфер (Claudia-Rosa Pfeiffer) - нас 28

Жүжигчин Мишель Пфайфер анхны хүүхэд болох охин Клаудио Розаг 1993 онд өргөж авсан бөгөөд хэдэн сарын дараа Мишель продюсер Дэвид Келлитэй танилцжээ. Тэр жилдээ хосууд хуримаа хийж, дараа жил нь Жон Хенри хэмээх хүүгээ төрүүлсэн аж. Өдгөө Клаудиа-Роза загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаа юм. 

Клаудиа-Роза Пфайфер (Claudia-Rosa Pfeiffer) - нас 28

5 Жамъян - нас 20

2006 онд жүжигчин Эван МакГрегор болон түүний гэргий Ив Мавракис нар Монголоос дөрвөн настай Жамъянг өргөж авчээ. Дараа нь 2011 онд хосууд Анук хэмээх өөр нэг хүүхдийг мөн өргөж авсан байна. Жамъян охин 2021 оны 7-р сарын эхээр албан ёсоор АНУ-ын иргэн болсон аж.

Жамъян - нас 20

6 Дэйзи Трү (Daisy True) - нас 17

Мег Райан жүжигчин Деннис Куэйдээс салсныхаа дараа 2006 онд Дэйзи хэмээх охиноо Хятадаас өргөж авсан юм. Өдгөө Дэйзи охин 17 настай бөгөөд олон нийтийн томоохон арга хэмжээнүүд дээр үе үе ээжтэйгээ хамт ирдгээс бусдаар олны өмнө нэг их гарч ирдэггүй. 

Дэйзи Трү (Daisy True) - нас 17

7 Хүү Оскар, охин Ава (Oscar, Ava) - нас 21 ба 16

46 настай Хью Жекман, 59 настай Деборра-Ли Фурнесс нар 20 жилийн турш хамт амьдарч байгаа юм. Жүжигчид 1996 онд гэрлэсэн бөгөөд харамсалтайгаар хоёр удаа үр зулбасны дараа хосууд Оскар болон Ава хэмээх хүү, охин хоёрыг өргөж авсан байна.

Хүү Оскар, охин Ава (Oscar, Ava) - нас 21 ба 16

8 Охин Декстер, хүү Дьюк (Dexter, Duke) - нас 24 ба 20

Жүжигчин Дайна Кийтон 50 насандаа хүүхэд үрчилж авахаар шийдэж, төрөөд удаагүй байсан Декстер охиныг өргөн авч гэр бүлийнхээ гишүүн болгожээ. Харин 6 жилийн дараа Дьюк хүүгээ өргөж авсан байна. Түүний хүүхдүүд ээжтэйгээ улаан хивсний ёслол зэрэг бараг бүхий л томоохон арга хэмжээнүүд дээр хамтдаа ирсэн харагддаг. 

Охин Декстер, хүү Дьюк (Dexter, Duke) - нас 24 ба 20

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()