Жирийн мэт боловч цаанаа гунигт түүхийг агуулсан гэрэл зургууд

Хэн хүний амьдралд тохиох уйтгар гуниг, баяр хөөр, аз жаргалтай мөчүүд гээд зураг бүхэн тухайн хүний амьдралын өөр өөр цаг үеийн түүхийг өгүүлж байдаг билээ. Тэдний дунд ихэнх хүмүүс хамгийн аз жаргалтай, эерэг сайхан зүйлсээ гэрэл зураг болгон хадгалж, урсаад өнгөрсөн цаг хугацааг хожмын нэг өдөр үгүйлэн дурсдаг нь олон. Харин бидний танд үзүүлэхээр бэлдсэн дараах зургууд цаанаа тун гунигт түүхийг агуулсан болно.

Жирийн мэт боловч цаанаа гунигт түүхийг агуулсан гэрэл зургууд
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

  • Энэхүү зураг дээр байгаа хүмүүс зүгээр л хөгжилдөж байгаа хамт олон шиг харагдаж болно. Гэвч тэд үнэндээ Аушвицийн бөөнөөр хорих лагерийн харуулууд аж.

  • Эдгээр хүүхдүүд Аушвицид хоригдож байжээ. Тэд өөрсдийгөө хорт хийн өрөө рүү явж байгаа гэдгийг мэдэхгүй. 

  • Энэ зургийн зүүн буланд байгаа хүн бол 1989 оны Тиананмэний жагсаалын үеэр танкны цувааг зогсоосон эр юм. Түүнийг яг хэн болохыг тогтоогоогүй ч тухайн үед 19 үед настай байсан Бээжингийн их сургуулийн оюутан гэх таамаг бий. Өдгөө түүний хувь заяа хэрхсэн нь бүрхэг хэвээр. 

  • Энэ бол 1970 оны үеийн нэгэн цэнгээнт нэвтрүүлгийн үеэр дарсан зураг юм. Тэр тодруулсан эрийг Рони Алкала гэдэг. Тэрээр энэ нэвтрүүлэгт оролцож байхдаа аль хэдийн хэд хэдэн эмэгтэйн хүчиндэж, амийг нь хороосон нь хожим илэрсэн байна.

  • Энэхүү зургийг дарах үед тус сансрын багийн сууж явсан Колумб сансрын хөлөгт асуудал үүссэн гэдгийг хэн ч мэдэхгүй байгаа. Үүнээс хэдхэн өдрийн дараа дэлхийн агаар мандалд орж ирэх үед Колумб дэлбэрч, багийн гишүүд бүгд амиа алджээ.

  • Эцэг, охин хоёрын энэ зургийг 1998 онд дарсан байна. Зураг авснаас хэдхэн мөчийн дараа тэдний хажууд байгаа улаан машин дэлбэрчээ. Жинхэнэ Ирландын Бүгд найрамдах арми хэмээх хорлон сүйтгэгчдийн бүлэглэл тус машинд бөмбөг байрлуулсны улмаас уг зургийг дарсан гэрэл зурагчин тэргүүтэй 29 хүн амиа алдсан юм. Азаар аав охин хоёр амьд үлдсэн байна.

  • Аав, охин хоёрын сайхан зураг шиг харагдаж байна уу? Үнэн хэрэгтээ зураг дээрх Франклин Делано Флойд хэмээх эр 1974 онд хуучин эхнэрээсээ салахдаа эхнэрийнхээ дагавар охин Сюзанна Мари Севакисийг хулгайлжээ. Тухайн үед 10 нас ч хүрээгүй байсан бяцхан охин олон жилийн турш гаж донтой хөгшин эрийн бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон байна. Улмаар 1988 онд Сюзанна хүү төрүүлж, 1989 онд хөгшин эртэй гэрлэсэн аж. Үүгээр зогсохгүй Франклин Делано Флойд гэгч  Сюзанна охинд Тоня Хьюз хэмээх нууц нэрийг авч өгсөн тул төрсөн ээж нь түүнийг хайгаад ч олж чадаагүй байна. Сюзанна 1990 онд Флойдоос салахдаа хүү Майклаа хамт авч явахаар шийджээ. Тэр жилийн 4-р сард Сюзанна хурдны замын хажууд зодуулсан байдалтай олдсон бөгөөд эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараахан амьсгал хураасан байна. Харин Майкл хүүг өөр нэгэн гэр бүл үрчилж авсан боловч 1994 онд Флойд түүнийг хулгайлсан бөгөөд тэр цагаас хойш хүүгийн сураг тасарсан гэнэ.

  • Жон Леннон алуурчин Марк Чапмэнд буудуулж амиа алдахаас хэдхэн цагийн өмнө түүнд гарын үсэг зурж өгч байгаа нь. Зурагны баруун буланд байгаа хүн нь Марк Чапмэн юм.

  • Физикч Харольд Агню 1945 онд Нагасакид хаясан атомын бөмбөгний плутоныг бариад зогсож байгаа нь. 

  • Энэ охиныг Жини гэдэг. Түүнийг бага байхаас нь эхлээд сандал дээр хүлж суулгаад өчүүхэн авиа гаргасан ч гэсэн зодож шийтгэдэг байсан учраас ярьж сураагүй гэнэ. Хожим түүнийг цагдаа нар аварсан байна. Эрдэмтэд Жинид хэл заах олон туршилт хийсний хүчинд тэрээр тодорхой хэмжээнд авиа гаргаж сурчээ. Гэвч яг хүүхдийн тархинд хэл яриа суудаг үе нь хэдийнээ өнгөрсөн учраас Жини хэзээ ч энгийн хүн шиг ярьдаг болж чадаагүй юм. 

  • Их Британийн нэгэн галт тэрэгний буудлын хяналтыг камерт 2 настай Жэймс Булгерыг 10 настай 2 хүү хөтлөөд явж байгаа нь үлджээ. Тэд өөрийгөө ч бүрэн илэрхийлж сураагүй байсан бяцхан Жэймсийг хүнгүй газар авч очоод тамласаар аминд нь хүрсэн. 

  • Вебстерийн эгч дүүс галт тэрэгний зам дээр зогсоод зургаа авч байгаа нь. Харамсалтай нь тэд ардаасаа ирж байгаа галт тэргийг огт анзаараагүй учраас газар дээрээ нас барсан бөгөөд утас нь холгүй шидэгдсэн аж. 

  • Энэхүү хийл нь хийлч, Титаник найрал хөгжмийн оркестрын найруулагч Уоллес Хартлигийнх байв. Титаник хөлөг онгоц живэхэд тэрээр энэ хийлээ тоглосоор байжээ. Амьд үлдсэн зорчигчид хөлөг онгоц живж байхад Хартли болон түүний хамтлаг хөлөг онгоцны тавцан дээр байхыг харсан аж. Хөгжимчид аврах завин дээр суух гэж тэмцэлдэх зорчигчдыг тайвшруулахын тулд хөгжим тоглохоор шийдсэн тэр байсан бөгөөд Хартли болон бусад хөгжимчид хөлөг онгоцтой хамт живсэн байна. Нас барахаасаа өмнө Хартли хийл хөгжмөө хайрцганд нь хийж тавьсан нь хожим нь цогцосных нь дэргэдээс олджээ. 

  • Цуврал алуурчин Жон Эдвард Робинсон (шар цамцтай) Тиффани Стази хэмээх нялх хүүхдээ өвөр дээрээ тэвэрсэн байна. Тэрээр уг зургийг авхуулахаас өмнөх өдөр бяцхан охиныхоо ээжийг хөнөөсөн юм.  Дараа нь тэрээр Тиффаныг дүүдээ өргүүлсэн аж. Түүний эргэн тойрон дахь хүмүүс бүх үнэнийг 15 жилийн дараа л мэдсэн байна. Одоогийн байдлаар Робинсоны хохирогчдын зөвхөн найм нь л тогтоогдсон юм. Тэрээр 2000 онд цаазын ял сонссон бөгөөд өдгөө ялын гүйцэтгэлийг хүлээж байгаа гэнэ. 

  • Энэ зургийг авснаас хойш 13 цагийн дараа буюу 1980 оны 5-р сарын 18-ны өдөр галт уул дэлбэрч, 57 хүн амь үрэгдсэн юм. Түүний дотор уг зураг дээрх эр, Америкийн галт уул судлаач Дэвид А.Жонстон багтжээ.

  • "Бяцхан лусын дагина", "Гоо үзэсгэлэн ба араатан", "Алладин" зэрэг алдартай кинонуудын хөгжмийн зохиолч Ховард Ашман, Алан Менкен нар "Бяцхан лусын дагина" киногоороо Оскар авсны дараахан уг зургийг даруулжээ.  Үүний дараахан Ашман арав гаруй жил хамт ажиллаж байсан, тэр үед "Гоо үзэсгэлэн ба араатан" киноны хөгжмийг бичиж байсан Менкенд ДОХ-оос болж үхэж байгаагаа хэлсэн байна. 

  • Энэ бол Уругвайн Агаарын цэргийн хүчний Андын нуруунд осолдсон 571-р нислэгээс амьд үлдсэн хүмүүсийн зураг юм. Эцэст нь тэд аврагдсан боловч амьд үлдэхийн тулд бусдынхаа махыг идэх шаардлагатай болжээ. 

  • 1978 онд АНУ-ын Тэргүүн хатагтай Розалин Картер тухайн үед улстөрч байсан цуврал алуурчин Жон Уэйн Гэйситэй гар барьж байгаа нь. Энэ зургийг дарах үед Жон хэдийнээ 20 гаруй хүний аминд хүрсэн байв. Жоны энгэр дээр "S" үсэг тэмдэглэсэн байгаа нь түүнийг Нууц Товчооноос шалгаж аюулгүй хүн болохыг тогтоосныг илэрхийлнэ. 

  • Энэ зургийг уулчин Курт Димбэргэр өөрийн хамтрагч Херман Бюлийг Гималайн нурууны нэгэн ангалд унасны дараа авсан байна. Бюл Димбергерийг хэсэг зуур дагаж явснаа зүүн тийш хөл алдаж унасныг эндээс харж болно. Түүнийг цогцсыг олж чадаагүй.

  • Жүжигчин Жон Пиерпонт Морган, Лиа Граф нарын зураг. Одой биетэй Лиа Граф нь  АНУ-д Барнамын ах дүүсийн циркид жүжигчнээр орсон бөгөөд богино хугацааны дотор олны танил болж чаджээ. Гэвч түүнд алдартай байх таалагдаагүй учраас төрөлх Герман руугаа буцсан байна. Харамсалтай нь удалгүй нацистууд төрийн эрхэнд гарч ирсэн бөгөөл еврей гаралтай Лиаг гэр бүлийнх нь хамтаар хорих лагерь руу илгээжээ. Энэ аймшигт цаг үеийг Лиа давж гарч чадсан эсэх нь тодорхойгүй байгааа ч гэр бүлийнхнийхээ хамт хорих лагерьт нас барсан байх магадлал тун өндөр юм. 

  • Энэ зураг дээрх залуу Танзани дахь усан доорх зочид буудалд найз бүсгүйтэйгээ цуг байрлажээ. Тэрээр найз бүсгүйдээ гэнэтийн бэлэг барихаар шийдэж, өрөөнийхөө гадна талаас сэлж очихоор шийджээ. Харамсалтай нь залуу нэмэлт хүчил төрөгчийн хэрэгсэлгүй байсан учраас живж амиа алджээ.  Түүний барьсан байгаа бичгийг орчуулбал: "Би чиний хайр хүргэдэг бүх зүйлийг бичих хүртлээ хангалттай удаан амьсгаагаа барьж чадахгүй нь, гэхдээ би чамайг өдөр ирэх тусам илүү ихээр хайрладаг" гэсэн байна. 

  • Хуана Барраза хэмээх энэхүү нохой зодоонч бүсгүй цуврал алуурчин байжээ. Түүнийг ээж нь 12 настай байхад нь үл таних хүнд гурван шил шар айргаар зарсан бөгөөд хойд эцэг нь түүнийг таван жилийн дараа л олсон байдаг. Үүнээс болоод сэтгэцийн асуудалтай болсон Хуана хөгшин эмэгтэйчүүдийн итгэлийг олж, дараа нь боомилж аминд нь хүрдэг болсон аж. 

  • 1984 оны 4-р сарын 1-ний өдөр Лас Вегас дахь худалдааны төвд болсон Seventeen загварын шоуны үеэр дарагдсан цуврал алуурчин Кристофер Уайлдерын гэрэл зураг. Уайлдер загварын шоу дээр харсан 17 настай Мишель Корфман охиныг хулгайлж, амийг нь бүрэлгэсэн юм. 

  • Энэ өсвөр насны хүү Хавайн Том арлыг тойрон аялж яваад сураггүй алга болжээ. Тэрээр аяллын үеэр гэрийнхэндээ эргэн тойрны зургуудаа илгээж байсан аж. Түүнийг гэртээ эргэж ирэлгүй хэсэг хугацаа өнгөрсний дараа эрлийн ажлыг эхлүүлсэн ч хүүг олж чадаагүй юм. Хүүгийн авсан зургууд дотор араас нь үл таних хүн дагаж байгаа нь буусан болохыг хүүгийн гэр бүлийнхэн сүүлд анзаарсан байна. 

  • Хуучин цагт нас барсан хүний цогцсыг гэр бүлийнхнийх нь хамт суулгаад зургийг нь дардаг байжээ. Энэ бол хэдийн хорвоог орхисон охинтойгоо хамт сүүлчийн гэрэл зургаа татуулахаар сууж буй аав ээж хоёрын зураг юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()