Арабын Нэгдсэн Эмират улсад 50 хэмийн халуунд хиймэл бороо оруулжээ

Ази, Африкийг холбосон Арабын хойг бол манай гарагийн хамгийн хуурай газруудыг нэг билээ. Гэвч орчин цагийн хүн төрөлхтөн байгаль, цаг уурын байдлыг шинэ технологийн тусламжтайгаар хүссэнээрээ өөрчилж эхэлсэн байна. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт эрдэмтэд Арабын Нэгдсэн Эмират улсын хэд хэд бүс нутагт бороо оруулах туршилт хийсэн нь амжилттай болжээ.

Арабын Нэгдсэн Эмират улсад 50 хэмийн халуунд хиймэл бороо оруулжээ
ШИНЭ!
Хаах
Сурталчилгаа

Ойрхи Дорнодын хамгийн хөгжингүй орон болох Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ) -д зуны цагт хур тунадас ордоггүй бөгөөд ердийн өдрүүдэд цельсийн 50 хэмд хүрдэг гэдгээрээ онцлог уур амьсгалтай. Тодруулбал, ойролцоо орших Катарын нутаг дэвсгэрт өнгөрсөн өвөл болон хаврын улиралд л гэхэд ердөө хоёрхон удаа шиврээ бороо оржээ. 

Иймээс Эмиратын эрх баригчид хур тунадасыг нэмэгдүүлэх технологи хөгжүүлж буй эрдэмтдэд дэмжлэг үзүүлэхээр шийдсэн аж. Улмаар Хажар уулс, Вади аль-Хилу, Калба  болон Хувайлат тосгоны орчим гэх газруудад өдрийн цагаар бараг 50 хэмийн халуунд аадар бороо асгарч, эрдэмтдийн ажил үр дүнгээ өгч эхэлсэн байна. 

Катарын цаг уурын хүрээлэнгээс эдгээр бүсүүдийн оршин суугчдад энэ ер бусын үзэгдэл хэдэн хоног дарааллан үргэлжилж болзошгүйг мэдэгдээд, хур тунадасыг зохиомлоор оруулах шинэ арга туршиж байгаагаа тайлбарлажээ. 

Зохиомлоор хур тунадас унагах ажлыг үүлэнд цахилгаан ялгаруулж бороо оруулах чадвартай дрон ашиглан хийсэн байна. Өмнө нь тус улсад зөвхөн уламжлалт "үүл буудах" технологи буюу онгоцноос үүл рүү химийн нэгдлүүд цацаж борооны үүл болгох аргыг хэрэглэдэг байжээ. 

Дубай дахь SANAD академи болон Их Британийн Ридингийн их сургуулийн эрдэмтдийн хамтран явуулсан энэхүү туршилт цаашид амжилттай хэрэгжвэл АНЭУ цөлжилтөөс ангижрах боломжтой юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()