"Үхлийн марш" - Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн нүүлгэн шилжүүлэлтүүд

Үхлийн марш гэдэг нь ихэвчлэн олон хүнийг хүчээр нэг тийш нь алхуулахыг хэлдэг бөгөөд эдгээр хүмүүс замдаа ядарч сульдах, өлсөх, гадны нөлөө гэх мэт олон хүчин зүйлээс болж амиа алддаг юм. Ихэвчлэн үндэс угсаагаар нь гадуурхаж, нутаг орноос нь хөөхөд хэрэглэгддэг энэхүү харгислал нь Женевийн конвенцийн дагуу албан ёсоор дайны үеийн гэмт хэрэгт тооцогддог. Өнөөдөр та бүхэнд түүхэн дэх хамгийн олон хүний аминд хүрсэн үхлийн алхалтуудын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

"Үхлийн марш" - Түүхэнд хамгийн олон хүний аминд хүрсэн нүүлгэн шилжүүлэлтүүд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Батааны үхлийн марш - 1942 он

Дэлхийн II дайны үед Филлипины Батаан мужид АНУ болоод Японы цэргүүд мөргөлдсөн юм. Энэ тулаанд япончууд ялалт байгуулсан бөгөөд АНУ, Филлипин нийлсэн 78,100 цэргийг олзолсон байна. Олзлогсдыг шилжүүлэхийн тулд гурван сарын турш бараг хоол ундгүй алхуулсан учир  20,000 гаруй нь амиа алджээ. Дайны дараа Японы цэргийг коммандалж байсан генерал Масахару Хомма үүнээс болж шүүхээр орж, цаазлуулсан юм. 

Батааны үхлийн марш - 1942 он

2 Нулимсан зам - 1830-1847 он

“Нулимсан зам” бол 1830 онд уугуул иргэдийг устгах тухай хууль батлагдсаны дараа АНУ-ын зүүн өмнөд нутгийн уугуул омгуудыг одоогийн Оклахома, Арканзас муж руу хүчээр нүүлгэн шилжүүлсэн үеийг илтгэнэ.

Зарим овог аймгууд нүүлгэн шилжүүлэлтийг дагаж мөрдөж байхад зарим нь эсэргүүцэж дайн эхлүүлсэн юм. Гэвч тэд ялагдаж хүчээр туугдан нутгаа сольжээ. 

АНУ-ын цэргийн хяналтанд байсан нүүлгэн шилжүүлэлтийг хуурай болон гол устай замаар явуулсан байдаг. Хуурай замаар явсан хүмүүс өлсгөлөн, цасан шуурга, халдварт өвчин зэрэгт нэрвэгдсэн юм. Энэхүү нүүлгэн шилжүүлэлт 1830-1847 оны хооронд болсон бөгөөд ойролцоогоор 61,000 уугуул америкчуудыг албадан нүүлгэн шилжүүлснээс 8-16 мянга орчим нь замдаа амь үрэгдсэн аж.

АНУ-ын цэргүүд нүүлгэн шилжүүлсэн уугуул иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч байсан боловч нас барсан хүний тоо өндөр байгаа учраас “Нулимсан зам”-ыг үхлийн алхалт гэж үздэг юм. Цаашилбал, нүүлгэн шилжүүлэх ажлыг хариуцаж байсан АНУ-ын засгийн газрын байгууллагууд уугуул иргэдийн хэрэгцээг үл тоомсорлож, буруу шийдвэрүүд гаргасан хэмээн буруутгагдсан байна. 

Нулимсан зам - 1830-1847 он

3 Армянчуудын хоморголон устгал - 1915–1917 он

Армянчууд нь Исламын шашинт Османы эзэнт гүрний (орчин үеийн Турк) харъяалалд байдаг христийн шашинтэй иргэд байв. XX зууны эхэн үед хэт үндсэрхэг үзэлтэй Туркчууд засгийн эрхэнд гарсан бөгөөд тэд Армянчуудыг нэгдмэл Исламын шашинтай улс байгуулахад саад болж буй хаалт хэмээн үзжээ. 

Дэлхийн I дайн эхлэхэд хэт үндсэрхэг үзэлтнүүд Армянчуудын эсрэг хөдөлсөн юм. Армянчууд Османы эзэнт гүрний дайсан Оросын талд тусалж байсан гэсэн шалтгаанаар тэднийг мянга мянгаар нь хорьж, алж хядаж байсан юм. 1915 онд Арменчуудыг бөөнөөр нь Сирийн хойд хэсэг рүү нүүлгэн шилжүүлж эхлэв. 

Нүүлгэн шилжүүлэлт маш хүнд нөхцөлд явагдсан бөгөөд Туркийн эрх баригчид дээрэмчдэд Армянчууд руу дайрахыг зөвшөөрсөн аж. Дээрэмчид зөвхөн армянчуудаас хулгай хийхээс гадна охид бүсгүйчүүдийг нь хүчирхийлэх, алах, хулгайлах зэрэг увайгүй үйлдлүүд хийдэг байжээ. Туркчууд өөрсдөө хүртэл энэ хэрэгт оролцсон гэдэг.

Армянчуудын зовлон Дэлхийн I дайны төгсөлд буюу 1918 онд дууссан юм. Нийтдээ 1.5 сая иргэн амиа алдсан боловч энэ хэрэгт оролцсон гэдгээ Туркийн тал өнөөг хүртэл үгүйсгэсээр байгаа. 

Армянчуудын хоморголон устгал - 1915–1917 он

4 Холокостын үеийн үхлийн марш - 1944-1945 он

Нацистууд эзэлсэн орон бүртээ еврей, дайны олзлогсод зэргийг байрлуулах хорих лагерийг олноор нь барьсан юм. Харин 1944 онд ухрахаас өөр аргагүй болсон тэд ихэнх хоригдлуудаа дайсны гарт алдахгүйн тулд Герман руу нүүлгэн шилжүүлэхээр болсон юм. Ихэнхийг нь галт тэрэг болоод завиар шилжүүлж байсан ч зарим тохиолдолд явган явахаас өөр сонголт үлдээгүй аж. Хорих ангийн хатуу дэглэмээс болж хэдийн туйлдсан хоригдлууд олон зуун км замыг хөлөөрөө туулж чадалгүй олноороо нас барсан байдаг. 

Мөн нацистууд сульдсан хүмүүсийг газар дээр нь буудан унагаж байв. Галт тэргээр явсан хүмүүс ч тийм азтай байгаагүй. Тэднийг ямар ч халаалтгүй бүхээгт оруулж, өвлийн хүйтэнд тээвэрлэснээс болоод зарим нь осгож байв. Мөн хоригдол зөөвөрлөж буй усан онгоцнуудыг холбоотнууд цэрэг тээвэрлэж байна гэж андууран бөмбөгдөх болов. Зөвхөн үүний нөлөөгөөр л гэхэд 200-500 гаруй мянган гэм зэмгүй еврейчүүд амиа алдсан аж. 

Холокостын үеийн үхлийн марш - 1944-1945 он

5 Солонгосын үндэсний батлан хамгаалах корпусын хэрэг - 1951 он

Солонгосын дайны эхний үед Хойд Солонгос илүүрхэж хойгийн ихэнх хэсгийг эзлээд байсан юм. Тиймээс цэргийн хүчээ зузаатгахаар шийдсэн Өмнөд Солонгосын арми 1951 онд "Үндэсний батлан хамгаалах корпус" нэртэй хөтөлбөрөөр Хойд Солонгосын ойролцоох нутгуудаас 17-40 насны эрчүүдийг цуглуулав.

Ийнхүү 400,000 орчим цэрэг цуглаж, 49 хороо зохион байгуулжээ. Тухайн үеийн Өмнөд Солонгос нь засгийн газрын түвшинд хүртэл авлига, хээл хахууль нэлээд газар аваад байсан юм. Дайны үед АНУ-аас Өмнөд Солонгосыг дэмжихийг тулд асар олон санхүүжилтийн хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч түүнээс эрх мэдэлтнүүд маш их мөнгө завшсан гэдэг. Тиймээс Үндэсний батлан хамгаалах корпусын хөтөлбөрийн санхүүжилтийг дээд албан тушаалтнууд нь хулгайлсанд гайхах зүйл байхгүй. 

Үүний нөлөөгөөр цэрэг татлагад хамрагдагсдыг наад захын зүйлсээр хангаж чадахгүй болсон учраас өмнө зүгт Өмнөд Солонгосын баазууд руу явган шилжүүлэхэд хүргэсэн байна. Энэ нь яг өвлийн улиралтай зэрэгцэж таарсан бөгөөд хоол хүнс, дулаан хувцасны хүрэлцээ муутай байсан учраас ойролцоогоор 50-90 мянган цэрэг нас баржээ. Үүний дараа Өмнөд Солонгосын Үндэсний Ассемблей уг хөтөлбөрийг татан буулгаж, болсон явдлыг шалгаж хөрөнгө шамшигдуулсан хэрэгт холбогдсон дээд албан тушаалтнуудын тавыг нь цаазаар авчээ.

Солонгосын үндэсний батлан хамгаалах корпусын хэрэг - 1951 он

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()