Хүүхдийн зургийг сошиалд оруулахдаа царайг нь хаах ямар ач холбогдолтой вэ?

2021-07-23, 15:05
2,454

Хүн бүхний үр хүүхэд гэдэг эцэг эхийнхээ хувьд хэнээс ч илүү эрхэм нандин, таниж мэдэхгүй хүний нүдэнд үзүүлэмгүй эмзэгхэн санагддаг талтай. Олны хэл ам, элдэв цуурхлаас хол байхын тулд хувийн амьдралаа аль болох нууцлахыг эрмэлздэг загвар өмсөгч Жижи Хадид (Gigi Hadid) саяхан өөрийн нялх хүүхдийнхээ зургийг цахим ертөнцөд хуваалцахдаа нүүрийг нь балласан байжээ. Энэ мэт олны танил хүмүүс хүүхдийнхээ царайг нууцлахыг илүүд үзэх болсон байна. Үүний цаад гол шалтгаан нь юу юм бол?

Хүүхдийн зургийг сошиалд оруулахдаа царайг нь хаах ямар ач холбогдолтой вэ?

Жижи Хадид папарацци, хэвлэл мэдээлэл, фенүүддээ зориулж бичсэн тэмдэглэлдээ бяцхан охиныхоо царайг гэрэл зургаар харуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлжээ. Загвар өмсөгч бүсгүй түүнийг энгийн хүүхэд шиг өсөж торниосой гэж хүссэндээ ийм шийдвэх гаргасан гэсэн байв. Гэхдээ охиныг өөрөө шийдвэр гаргах насанд хүрсэн хойноо олны өмнө байх уу, үгүй юу гэдгийг нь сонгуулах бодолтой байгаа аж.

Хүүхдээ нуухыг хүсдэг өөр нэг алдартан бол Кристен Белл юм. Тэрээр хүүхдийнхээ царайг эможигоор нуудаг аж. Тэрээр энэ бүх үйлдлээ охиныхоо хувийн орон зайг нь хамгаалах үүднээс хийдэг нь тодорхой. Үнэхээр ч нэрд гарсан алдартнуудыг цаг үргэлж папарациуд дагаж, өөрийн гэсэн хувийн орон зай өгөх нь бүү хэл, олон нийтийн "өмч" мэт ханддаг нь үнэн билээ.

Хүүхдийн эрхийн төлөөх байгууллагууд насанд хүрээгүй байхад нь хүүхдийн зураг, бичлэг зэрэг хувийн мэдээллийг бусадтай хуваалцахгүй байхыг уриалдаг. Цаашлаад хэрвээ эцэг эхчүүд зургийг нь цахим ертөнцөд хуваалцахыг хүсвэл хүүхэдтэйгээ сайтар ярилцаж, тэднээс зөвшөөрөл авах хэрэгтэй гэнэ. Ингэснээр та хүүхдэдээ бие даан шийвэр гаргах чадвар суулгахаас гадна эцэг эхтэйгээ илүү сайн ойлголцох чанар, өөрийгөө үнэлэх үзэл, өөрөө өөртөө хувийн орон зай олгох зэрэгт сургах аж.

Төсөөлөхөд бэрх ч үнэндээ интернетэд таны хүүхдэд хор хөнөөл учруулж болзошгүй асар олон муухай хүмүүс байдаг. Та хүүхдээ хэчнээн хөөрхөн, үзэсгэлэнтэй, ухаалаг, авъяастай болохыг дэлхий нийтэд харуулах, гайхуулах үүднээс зургийг нь олон нийтэд хуваалцаж болох ч тэдгээр зургуудыг ашиглан үл таних хүмүүс юу ч хийж магадгүй гэж болгоомжлох нь зүйтэй.

Эцэг эх бүр олон нийтийн сүлжээнд хүүхдүүдийнхээ зургийг хуваалцах эсвэл хуваалцахгүй байх өөрсдийн гэсэн шалтгаантай байдаг. Гэвч энэ үйлдлийг хийхээсээ өмнө гэр бүлийн хүнтэйгээ болон хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж байж шийдвэр гаргах нь аль аль талдаа зөв арга зам болно гэдгийг санаарай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()