Бүх цаг үеийн хамгийн шилдэг Олимпын нээлтийн ёслолууд

2021-07-23, 20:13
20,128

Дөрвөн жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг Олимпын наадам цар тахлаас үүдэж бүтэн жилээр хойшилсон билээ. Ийнхүү харамсалтайгаар цуцлагдсан Токио-2020 Зуны Олимпын наадам эхлэхэд өдгөө хэдхэн хором үлдээд байгаа тул спортын хорхойтнууд хором мөч бүрийг хуруу даран хүлээж байгаа нь гарцаагүй. Дэлхий нийтийн эв нэгдлийг бэлгэддэг энэхүү нүсэр арга хэмжээний нээлтийн ёслолыг тэсэн ядан хүлээх та бүхэнд бүх цаг үеийн хамгийн сонирхолтой Олимпын нээлтүүдийг онцолж байна.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг Олимпын нээлтийн ёслолууд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

10 1964 оны Токиогийн Олимп

Ази тивээс хамгийн анх удаа Олимпын наадам байгуулах нэр төртэй үүргийг хүлээж байсан Япон улс Токио-2020 наадамтай нийлээд ийнхүү хоёр дахь удаагаа тус үйл ажиллагааг зохион байгуулж байгаа юм. Мөн дэлхийд анх удаа Олимпын наадмыг шууд дамжуулсны зэрэгцээ мянга мянган бөмбөлөг,  8000 мянган тагтааг хөөргөж, нисдэг тэргээр тэнгэрт Олимпын цагирагуудыг зуржээ.

1964 оны Токиогийн Олимп

9 1996 оны Атлантын Олимп

Америкийн Нэгдсэн Улсын Жоржиа мужийн нийслэл Атланта хотод зохион байгуулагдсан энэ Олимпийн наадамд олон зуун хүний парад, гайхамшигт үзүүлбэрүүд, Глэдис Найт болон Сэлин Дион тэргүүтэй дэлхийн хэмжээний алдарт уран бүтээлчид оролцсон гэдгээрээ олон хүний сэтгэлд нийцсэн байдаг. Дашрамд дурдахад, 1996 оны Атлантын Олимпоор Монгол улсын тамирчин Доржпаламын Нармандах жүдо бөхийн 60кг-д хүрэл медаль хүртэж байсан билээ.

1996 оны Атлантын Олимп

8 2006 оны Турины өвлийн Олимп

Итали улсын 4-р том хот Туринд зохион байгуулагдсан 2006 оны Турины өвлийн Олимпийн нээлтийн ёслол дэлхий нийтэд дизайн, урлаг соёлоороо тэргүүлдэг улс орныхоо бахархлыг Giorgio Armani, Moschino зэрэг томоохон брэнд болон нэрт дуурийн дуучин Лучано Павароттигийн үзүүлбэр зэргээр батлан харуулсан юм.

2006 оны Турины өвлийн Олимп

7 1984 оны Лос Анжелесын Олимп

1984 оны Лос Анжелесын Олимпын наадмын нээлтийн хамгийн онцлог зүйл нь хөгжмийн зохиолч, удирдаач, төгөлдөр хуурч Жон Уиллиамсын Олимпын наадамд зориулан бичсэн "Olympic Fanfare and Theme" байсан юм.

1984 оны Лос Анжелесын Олимп

6 2016 оны Рио-де-Жанейрогийн Олимп

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын хамтарсан найруулагч Фернандо Мейреллез үйл ажиллагааны зардлыг хамгийн бага байхаар төсөвлөсөн ч түүнийг дэлхийн сая сая хүнийг гайхршуулах ер бусын үзүүлбэр хийж чадсанд тооцдог байна. Нээлтийн ёслолд Амазоны ургамал, амьтдын онцлог, уугуул нутгийн соёлыг багтаасан байв.

2016 оны Рио-де-Жанейрогийн Олимп

5 2002 оны Солт-Лэйк Ситийн өвлийн Олимп

Асар олон хүний амийг авч одсон 9-р сарын 11-ний халдлага болсноос хэдхэн сарын дараа зохион байгуулагдсан 2002 оны Солт-Лэйк Ситийн өвлийн Олимп шийдэмгий өнгө аястай болсон боловч энгийн бөгөөд эх оронч чанарыг шингээсэн нь сая сая хүний сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.

2002 оны Солт-Лэйк Ситийн өвлийн Олимп

4 2004 оны Афины Олимп

Олимпийн наадмын үүслийг дурсан тэмдэглэхийн тулд 2004 оны Афины Олимпын нээлт бүхий л "түүхэн" зүйлсийг багтааснаараа Олимпын бусад нээлтүүдээс онцлог юм. Мөн наадамд оролцохоор улс улсаа төлөөлөн ирсэн тамирчдын парад Грекийн цагаан толгойн үсгийн дарааллаар явсан байна.

2004 оны Афины Олимп

3 2000 оны Сиднейн Олимп

2000 оны Сиднейн Олимп Австрали улсаар аялна гэж төсөөлж ч байгаагүй хүмүүсийн аяллын төлөвлөөнд Австралийг хамгийн эхэнд оруулахуйц арга хэмжээ болж өнгөрсөн гэж тодорхойлж болно. Хойд болон Өмнөд Солонгосын тамирчид нээлтийн ажиллагаанд нэгэн тугийн дор жагссан нь энэ олимпийн өөр нэг онцлог болсон юм.

2000 оны Сиднейн Олимп

2 2008 оны Бээжингийн Олимп

Дэлхийд хүн амын тоогоороо тэргүүлдэг Хятад улсад зохион байгуулж буй арга хэмжээ нь хүртэл асар олон хүний бүрэлдэхүүнтэй байдаг аж. 2008 оны Бээжингийн Олимпын зөвхөн нээлтийн ёслолд л гэхэд 14 мянган хүн оролцсон бөгөөд дангаараа 100 сая гаруй долларын зардалтай бүтсэн байна. Үүнээс гадна 2008 хөгжимчин эртний хятадын уламжлалт хөгжмийг ямар ч алдаа гаргагүй, гайхамшигтай тоглож дэлхий нийтэд сонордуулсан байна.

2008 оны Бээжингийн Олимп

1 2012 оны Лондонгийн Олимп

"Slumdog Millionaire" буюу "Ядуусын хорооллын саятан" киноны найруулагч, Оскарын шагналт уран бүтээлч Дэнни Бойлын найруулсан нээлтийн ёслолын үеэр Их Британийн түүхэн ололт амжилтыг аж үйлдвэрийн хувьсгалаас эхлээд дэлхийн түвшинд хүрсэн хөгжим зэрэг олон зүйлээр илтгэн харуулжээ.

2012 оны Лондонгийн Олимп

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()