"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх

1973 онд Америкийн сэтгэл судлаач Дэвид Розенхан "Сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дундах эрүүл хүмүүс" гэх туршилтыг явуулсан бөгөөд үүний үр дүнд сэтгэцийн эрүүл мэндийн салбар тэр чигтээ оршин тогтнох нь эргэлзээтэй болж байжээ. Дэвид өөрөө энэ салбарын эмч төдийгүй хэд хэдэн нэр хүндтэй их сургуулийн багш байсан тул сэтгэл мэдрэлийн оношлогооны аргуудын найдвартай байдал, мөн хүмүүсийг буруугаар оношлох нь хэр их байгааг тогтоохоор шийджээ. 

"Сэтгэцийн эмнэлэгт эрүүл хүн хэвтвэл юу болдог вэ?" - Маргаан дагуулсан туршилтын түүх
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

Розенханы өөрөө багтсан 8 сайн дурын ажилтан Америкийн таван мужид байрладаг найман өөр сэтгэцийн эмнэлэгт хандсан байна. Ингэхдээ тэд улсын эмнэлгээс өндөр төлбөртэй хувийн сэтгэц мэдрэлийн клиникүүдийг сонгожээ. Тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй хүмүүсийн дүр эсгэсэн бөгөөд ингэснээр тухайн үеийн эмчилгээний аргыг бүхий л түвшинд судлах боломж олдох юм. 

Дээрх 8 мэргэжилтэн бүгд хий юм сонсдог гэж гомдоллож, "хоосон", "хөндий", "дүлий" гэсэн гурван үгийг байн байн давтаж байв. Бусдаар тэд өөрсдийнхөө тухай бүх зүйлийг нуулгүй үнэнээр ярьж байсан юм. Эмнэлгүүд бүгд тэднийг шалгаж үзсэнийхээ дараа шизофрени эмгэгтэй хэмээх онош тавьжээ. 

Сонирхолтой нь эмнэлэгт хэвтсэний дараа оролцогчид эмнэлгийн ажилтнуудад бие нь дээрдсэн, хий юм сонсохоо больсон, гэртээ харихад бэлэн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч хугацаанаасаа өмнө "суллагдаагүй" байна. Түүнээс гадна, сайн дурынхны ердийн үйлдлийг ч гэсэн эмч нар хэвийн бус шинж тэмдэг гэж үзэх болсон байна. Жишээлбэл, бусад өвчтөнүүдтэй энгийн яриа өрнүүлэх гэж оролдох үед тэднийг бусдын анхаарлыг өөртөө татах гэж оролдож байна гэв. 

Эмч нар хуурамч өвчтөнүүдийн хуурамч шинж тэмдгийг туйлын нухацтай авч үзэж байхад жинхэнэ өвчтөнгүүд тэднийг хуурамч гэдгийг нь шууд мэдсэн аж. Бүр 10 гаруй жинхэнэ өвчтөн тэднийг сэтгүүлч эсвэл эрдэмтэн гэж мэдэж байв.

Дунджаар тэд сэтгэцийн эмнэлэгт гурван долоо хоногийг өнгөрөөжээ. Тэд хамгийн эртдээ долоо хоног, хамгийн уртдаа 52 хоног болж байж эрүүл болсон гэдэг онош авсан юм. 

Шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн туршилтын үр дүн нь жинхэнэ дуулиан тарьсан юм. Розенханыг төрөл бүрийн салбарынхан шүүмжилсэн бөгөөд түүнийг хамгийн ихээр үзэн ядсан хүмүүс нь мэдээж сэтгэцийн эмч нар байв. Тэдний олонх нь туршилтыг буруу аргаар явуулсан гэж үзсэн гэнэ. 

Розенхан өөрийг нь хамгийн хүчтэй шүүмжилсэн эмнэлэгтэй хамтарч өөр нэг туршилт хийхээр болжээ. Тус эмнэлгийн мэргэжилтнүүд хэзээ ч эрүүл хүмүүсийг сэтгэцийн өвчтэй гэж андуурахгүй хэмээсэн байна. Тус эмнэлэг дахиж адилхан судалгаа явуулахыг санал болгосонд Розенхан ч зөвшөөрөв. Тэрээр хуурамч өвчтөнгүүд тус эмнэлэг рүү илгээхээрр болсон бөгөөд гурван сарын дараа тус эмнэлгийн удирдлага 41 эрүүл хүнийг илрүүлсэн гэж мэдээлэв. Гэвч эцэст нь Розенхан тухайн эмнэлэг рүү хэнийг ч явуулаагүй байж таарчээ.

Энэ бүгдийн дараа Доктор Розенхан хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтнүүд хүртэл эрүүл хүнийг сэтгэцийн өвчтэй хүнээс ялгаж чадахгүй байна гэж дүгнэжээ. Гэсэн хэдий ч, тэрээр ийм үр дүн гарсан нь эмч нар эрүүл бус хүнийг оношлохдоо хойрго хандаж байгаатай холбоотой гэсэн байна.  

Олон жилийн дараа Розенханы туршилтыг сонирхсон сэтгэл судлаач, сэтгүүлч, зохиолч Лорин Слейтер дахин ийм зүйл хийхээр шийджээ. Тэрээр нэр хүнд бүхий клиникийг сонгож, эмчид нь үзүүлсэн байна.  Лорин эмчтэй ярилцаж байхдаа "splash" гэсэн үгний талаар гомдоллож эхэлсэн бөгөөд үүнийг анзаарсан "мэргэжилтэн" түүнийг нэг төрлийн эмгэгтэй гэж үзээд эм бичиж өгчээ. 

Слайтер дараа нь өөр найман эмнэлгээр зочилж ижил зүйл хийсэн байна. Ихэнх тохиолдолд түүнийг сэтгэл гутралд орсон гэх онош тавьсан аж. Туршилтын үеэр Слайтер нийтдээ солиорлоос сэргийлэх 25, сэтгэл гутралаас сэргийлэх 60 эмийн жортой болсон байна. Үүний зэрэгцээ эмч нар түүнтэй 12.5 минутаас илүүгүй хугацаанд ярилцаад оношоо тавьжээ. 

Слейтерийн туршилтын үр дүн нь өмнөхтэй адилаар маш их маргаан дагуулсан юм. Мөн шинжлэх ухааны нэр хүндтэй сэтгүүлд тус туршилт хэвлэгдсэн учраас олон нийтийн сэтгэл зүйч нарт итгэх итгэлд маш хүнд цохилт учруулсан гэж мэргэжилтнүүд үзсэн байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()