Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад

Өнөөдрийн байдлаар дэлхий дээрх амьтан, ургамлын аймгийн нийт зүйлийн тоо 5.3 саяас 1 их наядын хооронд хэлбэлзэж байна. Амазоны ширэнгэн ой дахь өчүүхэн жижиг шавьжнаас эхлээд далайг хөндлөн гулд туулах сүрлэг цэнхэр халим хүртэл үүнд хамаарна. Гэтэл сонирхолтой нь яаж ч төсөөлсөн хоорондоо холбоогүй юм шиг санагдаж болох амьтдыг нарийвчлан судалвал нэгэн өвгөөс үүссэн хамаатнууд болж таардаг юм. Өнөөдөр та бүхэнд тэдгээр амьтдын талаар хүргэхээр бэлтгэлээ. 

Хоорондоо "ойрын хамаатнууд" болж таарсан амьтад
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Заан ба далайн үнээ

Хойд Америкийн зүүн өмнөд эрэгт амьдардаг "Манати" буюу Далайн үнээг үүнээс хойш далайн заан гэж нэрлэх хэрэгтэй бололтой.

Учир нь тэд нэг өвөг дээдэстэй юм. Далайн үнээ нь хувьслын явцад бараг л усны амьтан болсон боловч боловч хэдэн сая жилийн өмнө 4 хөлтэй байжээ. Гэхдээ сайн ажиглавал энэ хоёрт төстэй зүйл олон байгаа. 

Заан ба далайн үнээ

2 Далайн залхаг ба шүр

Нэг нь байнгын хөдөлгөөнтэй, нөгөө нь ургамал шиг харагддаг ч энэ хоёр үнэндээ нэг төрлийн амьд биет ажээ. 

Тэд Книдар хэмээх багт харъяалагддаг байна. Тус багийн амьтад дотор эрхтэнгүй байдаг бөгөөд биеийн гадна тал нь мэдрэлийн судлаар бүрхэгдсэн байдаг. 

Далайн залхаг ба шүр нь өөрийгөө хамгаалах ижилхэн аргатай. Тэр нь ойртож ирсэн бүрийг хатгах аж. 

Гэхдээ энэ хоёр тийм ч эв найртай байдаггүй гэнэ. Шүр залхагийг барьж идэх хамгаас дуртай бөгөөд заримдаа бусад шүрнүүдийн хамтаар зохион байгуулалттай ан хүртэл хийдэг гэнэ. 

Далайн залхаг ба шүр

3 Халим ба үхэр

Халим, үхэр хоёр өвөг дээдэс нэгтэй. Тэр нь өмнөд Азид амьдардаг байсан Индохюс ("Энэтхэгийн гахай" гэсэн утгатай) хэмээх нарийхан хөл, туруутай жижиг хөхтөн амьтан юм. Гэрийн муур шиг жижигхэн биетэй Индохюс нь хэдийгээр хуурай газрын амьтан байсан ч үргэлж гол мөрдийн дэргэд амьдардаг байжээ.

Археологийн олдвор дээр судалгаа хийхэд тэрхүү амьтад араатнуудаас сэргийлэхийн тулд голын усанд нуугддаг байсан бололтой. Яваандаа зарим төрөл нь газар дээр үлдэж үхэр болсон бол зарим нь бүрмөсөн усандаа үлдэж халим болжээ. 

Халим ба үхэр

Үхэр, халимыг “үеэлүүд” болохыг батлах хамгийн чухал нотолгоог молекулын түвшинд шинжилгээ хийж олсон байна. Мөн тэдний хамгийн ойрын хамаатнууд нь гахай, усны үхэр, анааш зэрэг туруут амьтад болохыг тогтоожээ.

Индохюс

4 Хүн ба имж

Хүний хамгийн ойрын төрөл бол бич, сармагчин гэдгийг бид мэддэг. Тэгвэл имж ч гэсэн тэдний нэг бололтой. 

Хүн ба имжийн ДНХ нь зарим талаараа маш адилхан гэнэ.  

Бид хувьслын замд өөр амьтад болж хувирсан ч асар олон сая жилийн өмнө амьдарч байсан нэг өвөгтэй байжээ. Мөн судалгаанаас харахад имжүүд хүнтэй харьцах гэж оролдож, янз бүрийн чиглэлд "зааж" тусламж хүсдэг байна. 

Хүн ба имж

5 Шувуу ба үлэг гүрвэл

Өндөг тахиа хоёрын аль нь анхдагч вэ гэдэг тааврын хариу нь үнэндээ үлэг гүрвэл юм. Ерөнхийдөө шувуудын бүхэл төрөл зүйлийн өвөг нь үлэг гүрвэл гэдгийг тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй. Сайн ажиглавал тэдний биеийн бүтэц тун төстэй болохыг хэн ч гэсэн анзаарч чадна.

Ерөнхийдөө тэд нэг өдрийн дотор одоогийнх шигээ жижигхэн болоогүй юм. Олон удаа галав юүлсний дараа хөхтөн амьтад илүү томорч эхэлсэн бөгөөд үлэг гүрвэлүүд жижгэрч сүүлээ алджээ. Үүний оронд тэд далавчтай болж, дэлхийн цаг агаар илүү хүйтэн болсон тул дулаацаах үүднээс өд "ургуулсан" гэнэ. 

Шувуу ба үлэг гүрвэл

6 Эхидна ба нугасан хошуут

Эхидна ба нугасан хошуут нарын аль аль нь өндөг гаргадаг хөхтөн амьтан юм. Тиймээс тэднийг нэг төрөлд хамаардаг гэдэгт хэн ч гайхахгүй биз. Гэхдээ өмнөх жишээнүүдтэй адилаар энэ хоёр нэг өвөгтэй ч маш өөр амьдралын хэв маягтай аж. 

Эхидна хуурай газар амьдарч хорхой шавжаар хооллодог. Харин нугасан хошуут нь ихэнх цагаа усан дээр өнгөрүүлдэг юм. 

Эхидна ба нугасан хошуут

7 Тахан хавч ба аалз

Тахан хавч нь 480 сая жилийн өмнөөс хойш тасралтгүй оршсоор байгаа амьтан бөгөөд энэ нь тэднийг зарим төрлийн үлэг гүрвэлээс илүү эртний төрөл болгож байгаа юм. Гэхдээ тэднийг Арахнид буюу аалз, хилэнцтэй гарал нэг гэдгийг хэн ч төсөөлөхгүй биз. 

Энэхүү эртний амьтан маш өвөрмөц шинж чанартай юм. Жишээлбэл, хараа нь харьцангуй муу ч гэсэн тэдний нүд шөнийн цагаар гэрэлд хэдэн сая дахин илүү мэдрэмтгий болдог. Тэдний цус нь хөх өнгөтэй бөгөөд дотор бактери орсон тохиолдолд цусны эс нь шууд биеэс гадагшлуулдаг байна. 

Тахан хавч ба аалз

8 Адуу ба хирс

Адуу, хирс нь туурайтан хэмээх нэг багийн амьтад бөгөөд мэдээж ижилхэн өвөг дээдэстэй аж.

Эрдэмтэд Cambaytherium thewissi нэртэй амьтны олдворыг хоёр жилийн өмнө Энэтхэгээс олжээ. Олон шинжилгээ явуулсны үр дүнд түүнийг туурайтнуудын өвөг болохыг тогтоосон аж. 

Адуу ба хирс

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()