Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино

2021-07-26, 17:49
25,137

“Бодит явдлаас сэдэвлэв” гэсэн ямар ч кинонд түүхэн баримтуудыг багахан өөрчлөх, уран сайхны шинэ дүр бүтээх, болсон явдлыг багцлан хураангуйлах нь хэвийн үзэгдэл. Харин аливаа улс орон, дэлхий дахины түүхийг илэрхий гуйвуулах нь наанадаж гүтгэлэг, цаанадаж “гэмт хэргийн” шинжтэй билээ. Учир нь түүхийн нарийн ширийнийг мэдэхгүй үзэгчид, тэр дундаа хүүхэд залуус мөнөөх явдлыг зөвхөн киногоор нь төсөөлөх, дэлгэцэн дээр өгүүлэх явдлыг л бодит үнэн хэмээн ойлгох аюултай юм. Энэ үүднээс та бүхэнд асар их судалгаа хийсний үр дүнд түүхийг чин үнэнээр нь өгүүлж чадсан кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Түүхэн үнэнийг хамгийн бодитоор харуулж чадсан шилдэг 10 кино
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

10 "Selma" (2014)

Selma кино нь 1965 онд Мартин Лютер Кингийн сонгуулийн тэгш эрхийн 3 сарын үргэлжилсэн тэмцлийн талаар өгүүлнэ. Уг кино нь арьс өнгөний ялгаатай байдал, ялгаварлан гадуурхалт, хүний эрхийн ноцтой асуудлуудыг хөнддөг юм.

Зарим кино шүүмжлэгчдийн хийсэн дүн шинжилгээнээс харвал Selma-г бүтээхдээ тухайн үед хийсэн бичлэг хийсэн утасны дуудлага, бичлэг, гараар бичсэн захидал зэргийг маш нарийн судалсан учраас түүхийг бараг баримтат кино шиг харуулж чадсан байна. 

"Selma" (2014)

Хаанаас үзэх вэ?: Netflix, Amazon Prime

9 "Bridge Of Spies" (2015)

Хүйтэн дайны үеэр Америкийн өмгөөлөгч Жэймс Донован (Том Хэнкс) олзлогдож ирсэн Зөвлөлтийн тагнуулыг өмгөөлөх болно. Үүний дараа тэр Зөвлөлтөд олзлогдсон Америкийн U2 тагнуулын онгоцны нисгэгчээр зөвлөлтийн тагнуулчийг солих солилцоог Тагнуулын төв газартай хамтран зохион байгуулахаар ажиллана.

Ерөнхийдөө киноны зохиолыг жинхэнэ түүхээс бараг өөрчлөлгүй гаргасан гэдгээрээ алдартай. Үүний дээр АНУ-ын хүйтэн дайны музейн хамт олон зураг авалтын үед зөвлөхөөр ажиллажээ. 

"Bridge Of Spies" (2015)

Хаанаас үзэх вэ?: iTunes, Amazon Prime

8 "Master And Commander: The Far Side Of The World" (2003)

XVII-XVIII зууны үеийн далайн тулааныг харуулсан олон кино байдаг. Гэхдээ "Master And Commander" -аас илүү дарвуулт завины тулааныг бодит мэт буулгаж чадсан нь байхгүй. 

Хэдийгээр бүх дүрүүд болоод үйл явдал нь зохиомол хэдий ч киноны уран бүтээлчид XVIII зууны хувцаслалт, зэр зэвсэг, байлдааны тактик, тэр байтугай тэнгисийн цэргийн соёлыг бодитоор харуулж чаджээ. 

"Master And Commander: The Far Side Of The World" (2003)

Хаанаас үзэх вэ?: iTunes, Univision

7 "Сталинград" (1993)

Дэлхийн II дайны үеийн цэргүүдийн аж байдлыг харуулдаг олон бүтээл байдаг боловч ихэнх нь бодит байдлыг хэт дөвийлгөж харуулсан байдаг. Харин 1993 оны "Сталинград" кино нь үйл явдлыг нацист цэргүүдийн өнцгөөс харуулдаг цөөн хэдэн бүтээлийн нэг бөгөөд тэдний аж байдлыг үнэхээр нэмэлт хачиргүйгээр үзэгчдэд хүргэснээрээ тун онцлог бүтээл болсон юм. 

"Сталинград" (1993)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime

6 "Zodiac" (2007)

1960-аас 80-аад оны хооронд АНУ-д "Zodiac" хэмээх цуврал алуурчин 30 гаруй хүмүүсийг хөнөөсөн байдаг. Түүнийг мөрдөх ажиллагааг эрчимтэй явуулсан боловч барьж чадаагүй юм. 

Найруулагч Дэвид Финчерийн оргил бүтээлүүдийн нэг гэгддэг "Zodiac" дээр нэгэн сэтгүүлч дээрх цуврал алуурчныг мөрдөж байгаа талаар харуулдаг. Дэвид хожим нь ил болсон мөрдлөгийн баримтууд дээр тулгуурлан зохиолоо бичсэн байдаг. 

"Zodiac" (2007)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Netflix, Univision

5 "Glory" (1989)

"Glory" бол АНУ-ын иргэний дайнд тулалдаж байсан Холбооны армийн Массачусетс дахь 54-р явган цэргийн салааны тухай өгүүлдэг кино юм. 54-р салаа нь дан хар арьстай цэргүүдээс бүрдсэн тул тэд жинхэнэ эрх чөлөөнийхөө төлөө тулалдаж байсан гэхэд болно. 

"Glory" (1989)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision

4 Tora! Tora! Tora! (1970)

Tora! Tora! Tora-г орчуулбал японоор "бар, бар, бар" гэсэн утгатай юм. Энэ нь Дэлхийн II дайны үед АНУ-ын Сувдан эргийг бөмбөгдөх ажиллагааны нууц нэр байсан учраас киног ингэж нэрлэжээ. 

Ерөнхийдөө Сувдан эргийн бөмбөгдөлтийг бүх талаас нь ямар ч илүү дутуу зүйлгүйгээр харуулж чадсан учраас энэ киног түүхийн хичээл дээр хүртэл үзүүлдэг байна. 

Tora! Tora! Tora! (1970)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision, iTunes

3 "Apollo 13" (1995)

Энэхүү кино нь "Apollo 13" сансрын хөлгийн түүхээс сэдэвлэн хийсэн дэлгэцийн бүтээл юм. Үйл явдал 1970 онд өрнөх ба Америкийн гурван сансрын нисгэгч Apollo 13 хөлгөөр сар руу хөөрөх аж. Гэвч санаандгүй тохиолдлоор хөлөгт доголдол үүсэж, дэлхий рүү буцаж ирэх шаардлагатай болно. 

Найруулагч Рон Ховард киног аль болох бодитой болгохын тулд NASA-ийн техникч, инженерүүдтэй хүртэл зөвлөлдсөн юм. Аз болоход тус үйл явдлыг маш сайн баримтжуулсан тул тэдгээрийг өөрчлөлгүй шууд кино зохиолдоо оруулжээ.

"Apollo 13" (1995)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision, iTunes

2 "The Wolf Of Wall Street" (2013)

"The Wolf Of Wall Street" -ийг үзсэн хүмүүст тус кинон дээр гардаг түүх нь арай л хэтрүүлэгтэй мэт санагдаж магадгүй. Гэхдээ киноны гол дүр болох Жордан Белфорт бодит хүн байсан бөгөөд түүний намтар, бодит түүхийн гэрч нарын ярианаас сэдэвлэн тус киног бүтээсэн байна.

Тэр бүү хэл уран бүтээлийн багийнхан кинон дээр гаргаж болохооргүй дэндүү задгай гэмээр олон үйл явдлыг хассан гэнэ. 

"The Wolf Of Wall Street" (2013)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision, iTunes, Netflix

1 "12 Years A Slave" (2013)

Хар арьст эр Соломон Нортап нь эрх чөлөөтэй нэгэн байсан боловч бусдад хулгайлагдаж, цааш боол болж "зарагддаг" байна. Ийнхүү тэрээр эрх чөлөөгөө эргүүлэн авах хүртлээ 12 жил тарчилдаг юм. 

Боолчлолын нийгмийн үнэн төрхийг уг киногоор тусган харуулсан бөгөөд өнгөт арьстай хүмүүс ямар харгис, хэрцгий, хатуу нийгэмд амьдарч байсныг та энэхүү киноноос үзээрэй.

"12 Years A Slave" (2013)

Хаанаас үзэх вэ?: Amazon Prime, Univision, iTunes, Netflix

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()