Таныг хэзээ ч хуурахгүй залуугийн 11 шинж

2021-07-26, 18:08
4,146

Бүсгүй та аятайхан залуутай танилцаад түүнийгээ хэр халамжтай бас үнэнч болохыг мэдэхийг хүсэх нь лавтай. Хайр сэтгэл, хосын ирээдүй, амьдралын сонголт гэх эмзэг нарийн асуудалд хэт яаран дүгнэлт гаргах гэсний хэрэггүй. Харин гарын доорх "материалаар" л нөгөө залуугаа ямар хүн болохыг баримжаалан тодорхойлж, тухайн эрэгтэйн дотоод хүнийг бага багаар таних алхам хийх боломжтой. Энэ үүднээс бид уншигч та бүхэнд хайртай эмэгтэйгээ хэзээ ч хуурахгүй залуугийн нийтлэг шинжүүдээс хүргэхээр бэлтгэлээ. 

Таныг хэзээ ч хуурахгүй залуугийн 11 шинж

1 Өөрсдийн харилцаагаа нуудаггүй

Тэр залууг тантай үерхэж байгааг бүгд мэднэ. Та хоёрын нийгмийн сүлжээгээр дүүрэн хамтдаа авхуулсан зураг байдгаас гална гэр бүлтэйгээ таныг байнга уулзуулж байвал танд санаа зовох зүйл алга. Хамтрагчаа хуурдаг залуус үүний эсрэгээр аль болох таныг нууц байлгахыг хичээх нь олон. 

Өөрсдийн харилцаагаа нуудаггүй

2 Өмнө хуурж байгаагүй

Өмнөх хамтрагчаа хуурч байсан бол одоо таныг хуурахгүй гэх баталгаа үгүй. Сурсан занг сураар боож болохгүй гэхчээр амнаас нь гарах үг бүр нь хуурамч, худалч хүн эцэстээ худалчаараа л үлддэг. Харин эсрэгээрээ өмнө нь сонгосон хүнээ чамлаж, араар нь тавьж байгаагүй бол одоо тэгэх үндэслэл байхгүй. 

Өмнө хуурж байгаагүй

3 Таныг хүлээлгэдэггүй

Тэр таны мессежэнд хариу бичих гэж хэдэн цаг болдоггүй. Тэр бас тань руу залгана гэж хэлсэн цагтаа залгадаг, уулзана гэж товлосон цагаа маш сайн барьдаг бол сайн хэрэг. Түүний амьдралд юу ч болж байсан хамаагүй тэр таныг чухалчилдаг учир урмыг тань хугалахгүй.

Таныг хүлээлгэдэггүй

4 Утсаа нуудаггүй

Хэрэв таны найз залуу таныг утсандаа гар ч хүргэдэггүй бол танаас нуух зүйлтэй болоод л утсаа харуулахгүй байна гэсэн үг. Мэдээж хэрэг хүнд өөрийн гэсэн хувийн нууц байдаг нь үнэн ч түүнийгээ нуухыг хүссэн бол учраа тайлбарлаад утсаа өгч болно. Харин утсаа огт харуулахгүй байна гэдэг ноцтой.

Утсаа нуудаггүй

5 Араар тавих тухай ярьдаггүй

Мэдээж хэрэг тэр таныг хуурч байгаа бол өөрт тань юу ч хэлэхгүй. Харин ойр дотны найзууддаа далан булчирхайгаа тоочно. Тэд харин ам алдах нь цаг хугацааны асуудал болж хувирах нь гарцаагүй. Гэхдээ таны найз залуу өөрийнхөө найзуудад ийм зүйлийн талаар ярьдаггүй бол та айх зүйлгүйд тооцож болох юм. 

Араар тавих тухай ярьдаггүй

6 Найзууд нь араар тавьдаггүй

Хүнийг найзаар нь тань гэдэг үг зүгээр ч нэг үүссэн юм биш. Бүгд биш ч түүний найз нөхдийн дийлэнх нь хайртай эмэгтэйгээ хуурдаггүй, хуурч байгаагүй, хамтрагчдаа үнэнч чин сэтгэлээсээ ханддаг бол танай хүн ч гэсэн адил гэсэн үг. 

Найзууд нь араар тавьдаггүй

7 Тантай цуг байх даа бусадтай сээтгэнэдэггүй

Эелдэг зан нэрээр олон эмэгтэйчүүдтэй харилцаа холбоо тогтоож, тэдний анхаарлыг татдаг эрэгтэй хажуудаа байгаа эмэгтэйдээ эргэлзээ төрүүлдэг. Бусад эмэгтэйчүүдтэй харьцахдаа аальгүй зан гаргалгүй, төв байдаг бол тэрээр ганцхан таньтай л сээтгэнэх дуртай юм байна. 

Тантай цуг байх даа бусадтай сээтгэнэдэггүй

8 Юу болсноо ярьдаг

Та өдөржин түүний нийгмийн сүлжээг ухаж байж мэдээлэл авалгүйгээр юу хийж байгааг нь мэддэг бол маш сайн байна. Өдөрт ядаж нэг удаа хаана, яаж байгаагаа таньд хэлдэг бол үнэхээр хар буруу санаагүй, танд чин үнэнгээсээ хандаж байгаагийн тэмдэг юм. Араар тавьж байгаа хүн эсрэгээрээ хаана юу хийснээ нуухыг хичээдэг. 

Юу болсноо ярьдаг

9 Ээжтэйгээ ойр

Ээжийгээ чин сэтгэлээсээ ойлгож хайрлаж, ойр дотно байдаг эрчүүд хайртай эмэгтэйгээ дээд зэргээр хүндэлж чаддаг. Харин бүсгүй хүнийг чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлж буй эрэгтэй түүнийг араар нь тавих үндэс байхгүй шүү дээ.

Ээжтэйгээ ойр

10 Өөрийгөө захирдаг

Тэр хэзээ ч таалагдахгүй байгаа зүйлээ хийдэггүй. Жишээлбэл, та хоёр үдэшлэг дээр байж байгаад уйтгартай эсвэл эвгүй болоод ирвэл таны найз залуу шууд явчхаж чаддаг байх ёстой. Эсвэл бусдын ятгалганд автахгүй бол бүр ч сайн. Ийм эр хүнд сээтгэнүүр эмэгтэйчүүд ирж наалдсан ч тоохгүй байж чаддаг. 

Өөрийгөө захирдаг

11 Худал хэлдэггүй

Таны найз залуу өөрийн санаа бодлоо ямар ч эргэлзээгүй илэрхийлж чаддаг бол танд баяр хүргэе. Мэдээж хэрэг ийм хүн таны хувцасны сонголт, үс засалтыг нууж хаалгүйгээр шүүмжилж мэдэх ч эсрэгээрээ танд хэзээ ч худал хэлэхгүй гэдэгт итгэлтэй байж болно. 

Худал хэлдэггүй

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()