Олимпын аварга болсон ах дүү хоёрын фото түүх

2021-07-27, 14:52
9,769

Токио-2020 олимпын эргэн тойронд дэлхий нийтээр шуугиан дагуулсан олон сонирхолтой үйл явдал өрнөж байгаагийн нэг нь яахын аргагүй хоёул олимпын аваргаар тодорсон Япон ах дүүс юм. Олимп эхэлснээс хойш 7-р сарын 26-ны байдлаар Япон улс нийт 13 медальтайгаар дэлхийн улс орнуудыг тэргүүлж байна. Үүний дотор хоорондоо ердөө 30 минутын зайтай хоёр алтан медаль хүртсэн ах дүү хоёртой танилцацгаая!

Олимпын аварга болсон ах дүү хоёрын фото түүх
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

Эхлээд 21 настай Ута Абе 52 кг жинд Францын жудоч Амандин Бюшардтай финалд үлдэж Олимпын аварга болсноос хагас цагийн дараа түүний ах 23 настай Хифуми Абе 66 кг жинд Гүржийн жудоч Важи Маргвелашвилиг ялж, Олимпын аварга ах дүүс хэмээн түүхэнд тэмдэглэгдлээ.

Ахаасаа түрүүлж Олимпын аварга болсон дүүгээ хараад Хифуми "Дүүгээ надаас түрүүлж алтан медаль хүртсэнд бахархах сэтгэл төрж, дотор минь ассан. Надад ялалтын төлөөх дарамт мэдрэгдээгүй." гэж хэвлэлийнхэнд сэтгэгдлээ хуваалцсан байв. 

Үнэхээр ч тэрээр өөртөө итгэлтэйгээр талбайд тайван гарч, барилдааныг амжилттай дуусгасан юм. 

Өөрөө барилдах, ахынхаа барилдааныг үзэхийн аль нь илүү хүнд байсан бэ гэсэн сэтгүүлчийн асуултад Ута "Сэтгэл хөдлөлөө барьж, алдаа гаргахгүйг хичээсэн гэдэг утгаараа өөрөө барилдах нь илүү хэцүү байсан." гэж хариулжээ.

Ута 2018 оны есдүгээр сард Азербайжаны нийслэл Бакуд болсон жудогийн ДАШТ-нд жиндээ түрүүлж, дэлхийн аварга болсон байна. Үүний дараа жил тэрээр Японы нийслэл Токио хотноо зохион байгуулагдсан ДАШТ-д мөн л алтан медаль хүртсэн онцгой амжилт гаргаж байв.  Ийнхүү Ута Абе хоёр удаагийн дэлхийн аварга болж байсан бөгөөд энэ удаад Токио-2020 Олимпын аваргаар тодорсон байна. 

Хифуми Абегийн тухайд 2018 оны Бакугийн ДАШТ-нд алтан медаль хүртэж байсан бол 2019 оны Токиогийн ДАШТ-нд хагас финалиас хасагдаж байсан аж.

Эгэл жирийн Япон гэр бүлээс гаралтай Олимпын аварга ах дүүс нэг ахтай. Тэдний ах мөн урьд нь жудогоор хичээллэж байсан ч хожим усан поло сонирхох болж, спортын чиглэлээ өөрчилсөн байна.

Утагийн аав ганц охиноо хөгжмийн сургуульд элсүүлж, урлагийн хүн болгохыг хүссэн бөгөөд охин ч хөгжим тоглох дуртай болсон аж. 
 

Гэвч түүний жудо бөхийг сонирхох сэтгэлийг юу ч ялж чадаагүй. Мөн Хифумигийн амжилт Утад бүр ч их түлхэц болсон тухай хэвлэлийнхэнд хуваалцжээ.

Ах дүү хоёр өсвөр наснаасаа спортын карьераа маш амжилттай эхлүүлж байсан юм.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()