Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан

2021-07-27, 14:50
42,859

Шоу бизнесийн ертөнц дэх алдартнууд ямар нэг байдлаар гэмт хэрэгт орооцолдох нь элбэг байдаг. Тэдгээр нь ихэвчлэн согтууруулах ундаа, хар тамхи, зодоон цохионоос хэтэрдэггүй. Тэгвэл зарим уран бүтээлчид асар хүнд зүйл ангид буруутгагдаж болохоор маш ноцтой хэрэгт орооцолдсон "хар бараан" түүхтэй байдаг аж. Өнөөдөр та бүхэнд тэрхүү "хүнд гар"-уудын талаарх мэдээллийг хүргэхэд бэлэн болоод байна.

Хүндхэн гэмт хэрэг үйлдэж байсан 10 алдартан
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Майкл Жэйс (Michael Jays)

"The Shield" цурвалын од Майкл Жэйс 2016 оны 6-р сард эхнэрээ хөнөөсөн хэрэг буруутгагдан 40 жилийн ял авсан байна. Түүний гэргий асан Април Жэйсийн цогцос 2014 оны 5-р сарын 1-нд гэрээс нь олдсон байдаг. Тэрээр нас барахаасаа өмнө нөхрөөсөө сална гэж олон нийтэд мэдэгдэж байсан бөгөөд үүнд уурссан Майкл эхнэрийнхээ аминд хүрсэн байна. 

Майкл Жэйс (Michael Jays)

Шүүх хурлын үеэр Майкл Жэйс хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр эхнэртэйгээ муудалцсаныхаа дараа сэтгэлээр унаж амиа хорлохоор шийдсэн гэнэ. Майкл өөрийгөө буудах гэж байгаад гал алдаж эхнэрээ оносон гэж албан ёсны мэдүүлэгт дурдсан байдаг. 

2 Лилло Бранкато (Lillo Brancato)

Лилло Бранкато дөнгөж 17 настай байхдаа Роберт Де Нирогийн хамт "A Bronx Tale" хэмээх кинонд тоглож багагүй нэр алдрыг олсон байдаг. Үүний дараа "Renaissance Man" хэмээх киноны гол дүрийг бүтээсний дараа түүнийг Холливудын өсөж яваа од гэж олон хүн хүндэтгэж эхэлсэн байна. Харамсалтай нь Лилло алдар нэрийн шалгуурыг давж чадалгүй хар тамхинд донтож, бүтэхгүй хүмүүстэй нийлж эхэлжээ. Үүнээс болоод түүнийг тоох кино найруулагч байхгүй болсон юм. 

Лилло Бранкато (Lillo Brancato)

2005 оны 6-р сард түүнийг хар тамхи тээвэрлэсэн хэргээр баривчилсан бөгөөд мөн оны 12-р сард цагдаагийн ажилтны амийг хөнөөсөн хэрэгт буруутгаж байсан юм. Лилло тухайн үед дээрмийн хэрэгт оролцсон ба хэргийн газарт ирсэн цагдаа буудуулж амь үрэгдсэн аж. Шүүхээс түүний хамсаатан Стефан Армено хэмээх эрд бүх бурууг үүрүүлэн Лиллог хүний амь хөнөөгөөгүй гэж үзжээ. Гэсэн хэдий ч Бранкато зүгээр өнгөрөлгүй, дээрэм хийхийг завдсан хэргээр 10 жилийн ял авчээ.

3 Фэй Девитт (Fay DeWitt)

"The Patsy" болон "The Farmer's Daughter" зэрэг киногоороо олонд танигдсан энэ эмэгтэй 1965 онд нөхрөө хороосон хэрэгт буруутгагдсан юм. 

Фэй Девитт (Fay DeWitt)

Түүний нөхрийн цогцсыг цаасны хутгаар олон удаа сийчсэн байжээ. Цагдаагийн зүгээс шүүхэд олон янзын нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч Фэйг үнэхээр нөхрийнхөө аминд хүрсэн гэдгийг нотлох баримт хангалтгүй байна гэж үзсэн юм. Фэй Девиттийн гэм буруу нь нотлогдоогүй учраас суллагдсаныхаа дараа үргэлжлүүлэн олон кино, уран бүтээлүүдэд тоглосон байна.

4 Марк Уолберг (Mark Wahlberg)

Жүжигчин Марк Уолберг нэрд гарахаасаа өмнө олон хэрэгт холбогдож байсан гэнэ. Тэрээр нийт 25 удаа баривчлагдаж байсан түүхтэй. Нэг удаа бүр мансуурсан байхдаа эмийн сан дээрэмдэхийг завдаж, хүнд буу тулгасан хэргээр 2 жилийн ял сонсож байжээ. 

Марк Уолберг (Mark Wahlberg)

Тухайн үед Марк дөнгөж 16 настай байсан бөгөөд шоронд байхдаа тэрхүү олхиогүй амьдралаа өөрчлөх хэрэгтэй гэдгээ ухаарсан аж. 

5 Дэнни Трехо (Danny Trejo)

Дэнни Трехо мөн олон нийтэд танигдахаасаа өмнө цагдаагийн газраас салдаггүй байжээ. Тэрээр Калифорни мужийн бараг бүх цагдаагийн газарт саатуулагдаж сууж үзсэн бөгөөд хамгийн сүүлд зэвсэгт дээрэм, хар тамхи тээвэрлэсэн хэргээр 12 жилийн ял сонссон байна. 

Дэнни Трехо (Danny Trejo)

Тэрээр үүний дараа хар тамхинаас гарч, амьдралаа цоо шинээр эхлүүлж чадсан билээ. 

6 Шелли Мэлил (Shelley Malil)

"The Forty Year Old Virgin" киногоор нэрд гарсан Шелли Мэлил бүх насаараа хоригдох ял авч байсан гэнэ. Учир тэрээр хуучин найз бүсгүйгээ 23 удаа хутгалсан аймшигт үйлдэл хийж байсан аж. Азаар найз бүсгүй нь амьд гарчээ. 

Шелли Мэлил (Shelley Malil)

Шелли Мэлил найз бүсгүйтэйгээ муудалцсанаас хэдэн долоо хоногийн дараа эвлэрэхээр гэрт нь очтол бүсгүй өөр залуутай хамт байсан аж. Тэрээр шүүх хурлын үеэр хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн ч шүүгчдийн бүрэлдэхүүнд сэтгэгдэл төрүүлж чадаагүй юм. 

7 Рикардо Медина (Ricardo Medina Jr)

"Power Rangers" цувралын од Рикардо Мединад 2017 оны 3-р сард найзынхаа амийг хөнөөсөн хэргээр зургаан жилийн хорих ял оноожээ. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргааны үеэр Рикардо нэг метр хагасын урттай сэлмээр найзынхаа гэдэс рүү бүлсэн гэнэ. 

Рикардо Медина (Ricardo Medina Jr)

8 Жой Сон (Joe Son)

"Austin Powers: International Man of Mystery" -оор нэрд гарсан тулаанч Жой Сон 2008 онд бүлэглэн хүчингийн хэрэг хийсэн, тамласан, хүн хулгайлсан хэрэгт оролцсон хэмээн буруутгагдсан юм. Шүүх хурлын дараа түүнд хугацаанаас нь өмнө суллах боломжтой бүх насаар нь хорих ял оноосон боловч цуг хоригдож байсан хүнээ хөнөөсний дараа хугацаанаасаа өмнө суллаглах эрхээ алдсан байна. 

Жой Сон (Joe Son)

9 Аллисон Мак (Allison Mack)

"Smallville" цувралаар нэрд гарсан Аллисон Мак эмэгтэйчүүдийг бэлгийн мөлжлөгт оруулдаг NXIVM хэмээх байгууллагын гишүүн байсан юм. Тэрээр NXIVM-д зориулж эмэгтэйчүүд олж өгдөг байсан нь 2018 онд илэрсэн байна. Түүний шүүх хурал үргэлжилж байгаа бөгөөд хэрвээ буруутай нь тогтоогдвол 15 жилийн ял авах юм. 

Аллисон Мак (Allison Mack)

10 Роман Полански (Roman Polanski)

1977 онд алдарт жүжигчин, найруулагч Роман Полански насанд хүрээгүй Саманта Гамерыг хүчиндсэн хэргээр баривчлагдсан юм. Полански сайн дураараа байцаалт өгсөн тул тэнсэн харгалзах ял авна гэдэгтээ итгэлтэй байв. Гэвч тэрээр шүүхээс өөрт нь 30 жил хорих ял өгөхөөр төлөвлөж байгаа талаар олж мэдээд Франц руу зугтжээ. Франц улс гэмт хэрэгтнүүдийг Америкт шилжүүлдэггүй тул Поланскийг шийтгэх асуудал 40 жилийн турш шийдэгдээгүй хэвээр байна.

Роман Полански (Roman Polanski)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()