Өөрийг нь аварсан хүмүүсийг өдөр бүр тэвэрдэг имж

Австрали улсын Алис Спрингс хотод амьдардаг Куинн Абигейл (Queen Abigail) имж "тэвэрдэг" гэх хочоороо цахим ертөнцөд ихээхэн алдартай. Энэ эгдүүтэй амьтныг хүмүүс одоогоос арав гаруй жилийн өмнө эхээсээ өнчрөн үлдсэн байхад нь аварч,  тусгай хамгаалалттай газарт авч ирсэн байна. Ашгийн бус байгууллагын сайхан сэтгэлт ажилчдын хараа хяналтад байдаг имжнүүдээс Аби хамгийн хөгшин нь хэрнээ хамгийн эрх, наалинхай ааштай нь бөгөөд ирсэн зочид бүрийг халуун тэврэлтээр угтан авдаг гэнэ.

Өөрийг нь аварсан хүмүүсийг өдөр бүр тэвэрдэг имж

Абигейл имж ердөө таван сартайдаа зэрлэг байгальд ганцаар өнчирч үлдсэн байхдаа The Kangaroo Sanctuary ашгийн бус байгууллагын ажилчдын буянаар аврагдсан байна.

Ихэнх имж 10 сар хүрч байж эхийнхээ уутнаас гарч бие даан амьдрах чадвартай болдог тул Абигейл хүмүүсийн тусламжгүйгээр зэрлэг байгальд амьд үлдэх боломжгүй байсан аж.

Амийг нь аварсан ачтануудад талархлаа илэрхийлэхийг хүссэн мэт Аби хүмүүсийг тэврэх дуртай.

Төрөл нэг амьтдаасаа ер бусын эелдэг, зөөлөн зангаараа ялгардаг Аби нутагтаа их алдартай.

Энэ газарт зөвхөн түүнтэй уулзаж, хамт зургаа авхуулахыг хүссэн олон зочин ирдэг бөгөөд Аби ч үүнд их сурцтай гэнэ.

Ихэнх имж өөр хоорондоо болон хүмүүсийн өөдөөс маш огцом авир гаргадаг гэдэг ч Аби бусдаасаа тэс өөр аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()