Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй трансжендер моделиуд

2021-07-29, 12:40
20,077

Трансжендер хүмүүсийн талаар хэн ч юу ч ярьж байсан үнэндээ эргэн тойрныхон, нийгэм нийтээрээ тэднийг ойлгодоггүй тул амаргүй байдаг нь тодорхой. Трансжендер гэж хэн болохыг орчин үед бараг бүх хүн мэдэж байгаа. Гэхдээ мэддэггүй хүнд зориулан тайлбарлахад, трансжендер гэдэг нь байгалиас заяасан хүйс нь өөрт нь таарч тохирдоггүй, өөрөөр хэлбэл байгалиас эсрэг заяагдсан хүмүүс юм. Гэхдээ дэлхий дахинд шуугиулж яваа трансжендер загвар өмсөгчид цөөнгүй бий. 

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй трансжендер моделиуд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Кевин Белот (Kevin Belot)

Филиппинд төрж өссөн Кевин багаасаа мисс болохыг мөрөөддөг байжээ. Харамсалтай нь эрэгтэй хүн миссийн тэмцээнд оролцож болохгүй байв. Тиймээс Кевин хүйсээ өөрчилж Тайландад болсон трансжендер хүмүүсийн дунд зохиогддог гоо сайхны тэмцээний оролцогч болжээ. Тэргүүн байр эзэлсэн Кевин их хэмжээний мөнгө, алдар нэр, улсынхаа нийслэл дэх тансаг зэрэглэлийн орон сууцанд үнэгүй амьдрах эрхээр шагнуулсан байна. 

Кевин Белот (Kevin Belot)

2 Клаудиа Чарриез (Claudia Charriez)

Клаудиа Чарриез анх харсан хүмүүс түүнийг анх эр хүн байсан гэдэгт огт итгэдэггүй. Асар олон удаагийн давтамжтай сайхны хагалгаанд орсны дараа тэрээр ийм төрхийг "цогцлоож" чаджээ. Клаудиа өдгөө олон брэндүүдийг төлөөлдөг болсон төдийгүй телевизийн салбарт хүртэл хүчээ үзэх болсон аж. 

Клаудиа Чарриез (Claudia Charriez)

3 Жина Росеро (Gina Rosero)

Жина Росеро бол Америкийн хамгийн эрэлттэй загвар өмсөгчдийн нэг юм. Филлипин гаралтай гэрээр нэгэн телевизийн нэвтрүүлгийн үеэр эрэгтэй хүн гэдгээ зарлаж, дэлхий нийтийг шуугиулж байсан аж. Тэрээр өөрийнх нь нууцыг өөр хэн нэгэн дэлгэхээс урьтаж үнэнээ хүлээхээр шийдсэн нь энэ юм. Энэ явдлын дараа Жинагийн нэр хүнд улам өссөн байдаг. 

Жина Росеро (Gina Rosero)

4 Лаверн Кокс (Laverne Cox)

Лаверн бол амжилттай загвар өмсөгч төдийгүй жүжигчин, хуульч, телевизийн продюсер юм. Кокс 11 настайгаасаа эхлэн ангийнхаа эрэгтэй хүүхдүүдэд татагдаж эхэлснээсээ хойш хүйсээ солих талаар бодож эхэлсэн гэдгээ тайлбарлаж байсан. Time сэтгүүл Коксыг 2015 онд тухайн оны хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр нэрлэсэн бөгөөд Коксын зургийг сэтгүүлийн нүүрэн дээрээ гаргажээ. Энэ нь трансжендер хүний зураг тус сэтгүүлийн нүүрэнд анх удаа тавигдсан анхны явдал болсон юм.

Лаверн Кокс (Laverne Cox)

5 Айсис Кинг (Isis King)

Алдарт загвар өмсөгч Исис Кинг саяхан болтол Дарелл Уоллс хэмээх эр байжээ. Исис Америкийн "Next Top Model" шоу нэвтрүүлэгт хоёр удаа оролцсон ч ялж чадаагүй юм. Загвар өмсөгч бүсгүй эр зоригоороо шоуны хөтлөгч Тайра Бэнксийг гайхшруулж чадсан учраас Тайра түүнд хүйсээ солиулах хагалгааны мөнгөө олоход нь тусалсан юм. Тус нэвтрүүлгийн тусламжтайгаар Айсис загвар өмсөгчийн карьераа эхүүлсэн байдаг. 

Айсис Кинг (Isis King)

6 Камила Асанка (Kamila Asanka)

Шри Ланк гаралтай трансжендер загвар өмсөгч Камила Асанка Олон улсын трансжендер миссийн тэмцээнд оролцсоноороо дэлхий даяар танигджээ. Төрөлх эх орондоо маш алдартай загвар өмсөгчийн тоонд багтах болсон түүний зургууд хотын хаа сайгүй үзэгддэг гэнэ.

Камила Асанка (Kamila Asanka)

7 Сирапассорн Аттякорн (Sirapassorn Attayakorn)

Сирапассорн Аттякорн маш хүнд амьдралыг туулсан бөгөөд хүйсээ солиулахаас өмнө болон дараа ч бусдад доромжлуулж хараалгаж байсан юм. Өдгөө тэрээр Азийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг болж чадсан байна.

Сирапассорн Аттякорн (Sirapassorn Attayakorn)

8 Лиа Тэ (Lea Tee)

Лиа бол дэлхийн хамгийн алдартай Трансжендер загвар өмсөгчдийн нэг юм. Тэрээр бүр Givenchy загварын ордны нүүр царай болж байсан удаатай. Католик гэр бүлд төрсөн тэрээр эмэгтэй хүний хувцас өмсөж эхэлснээр өөрийгөө бүсгүй хүн мэтээр мэдэрч эхэлсэн гэдэг. 

Лиа Тэ (Lea Tee)

9 Харису (Harisu)

Харису бол Өмнөд Солонгосын алдарт дуучин, загвар өмсөгч, жүжигчин юм. Тэрээр Өмнөд Солонгост хүйсээ солиулах шийдвэр гаргасан анхны алдартан болжээ.

Харисугийн жинхэнэ нэрийг Ли Киун Ип гэдэг. Тэрээр багаасаа хүүхэлдэйгээр тоглож, өөрийгөө охин хэмээн мэдэрч байснаа хүлээн зөвшөөрсөн. 2002 онд тэрээр хүйсээ солиулахыг хуулиар зөвшөөрүүлэхийн тулд Солонгосын шүүхэд ханджээ. Харису тухайн үед аль хэдийн алдартай жүжигчин болоод байсан тул эрх баригчид ингэхийг нь зөвшөөрсөн байна. 

Харису (Harisu)

10 Кармен Каррера (Carmen Carrera)

Кармен Каррера реалити шоунд оролцсоныхоо дараа өөрийн үзэсгэлэнтэй төрхийхөө ачаар нэр алдар олсон юм. Тэрээр үүний дараа амжилттай загвар өмсөгч болж олонд танигдсан байна. Бусад трансжендер алдартнууд илүү нэр алдартай болохын тулд өөрсдийнхөө түүхийг дэлгэдэг бол Кармен эсрэгээрээ энэ тухай удаан хугацааны турш нуусан гэнэ. 

Кармен Каррера (Carmen Carrera)

11 Карина Минаева (Karina Minaeva)

Карина Минаева "Украйны топ модель" телевизийн нэвтрүүлгийн эхний улиралд оролцож, алдартай болсон юм. Тэрээр тэмцээний ялагчаар тодроогүй ч олон газруудтай гэрээ байгуулж чадсан байна. Карина мөн насан багын мөрөөдлөө биелүүлж кинонд хүртэл тоглоод амжжээ. 

Карина Минаева (Karina Minaeva)

12 Инэс Рау (Ines Rau)

Хойд Африк гаралтай Францын загвар өмсөгч Инэс Рау одоо АНУ-д амьдардаг. Тэрээр 15 настайдаа хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн бөгөөд үүнийхээ дараа шууд л загварын ертөнцөд хөл тавьжээ. Инес Playboy тэргүүтэй олон алдартай загвар, гоо сайхны томоохон сэтгүүлүүдийн нүүрийг чимж байв.

Инэс Рау (Ines Rau)

13 Флоренсиа де ла Ви (Florencia de la Vie)

Роберто Карлос Тринидад бол Флоренсиагийн өнгөрсөн амьдралын нэр юм. Аргентин гаралтай загвар өмсөгч хэд хэдэн дуурьт эмэгтэй хорон санаатны дүрд тоглосон бөгөөд үүнийхээ ачаар нилээд алдартай болжээ. Хожим нь Флоренсиа загварын салбарт хөл тавьж мөн багагүй амжилт олсон юм. 

Флоренсиа де ла Ви (Florencia de la Vie)

14 Андреа Пежич (Andrea Pejic)

Андреа Пежич бол Серби-Хорват гаралтай Австрали трансжендер загвар өмсөгч юм. Хүйсээ солиулахаасаа өмнө тэрээр алдартай загварын орднуудад эрэгтэй загвар өмсөгчөөр оролцдог байжээ. 

2008 онд түүнийг Чадвик загварын агентлаг анзаарчээ. Үүний дараа Пежич өмнөхөөсөө илүү амжилт олсон юм.  2014 оны 7 -р сард Пежич трансжендер эмэгтэй гэдгээ зарласан байна. People сэтгүүл болон Entertainment Tonight нэвтрүүлгээр дамжуулан тэрээр хэдэн сарын өмнө хүйсээ солиулах хагалгаа хийлгэсэн гэдгээ мэдэгджээ. Эндрю өөрийн нэрээ эмэгтэйлэг буюу Андреа болгож сольсон байдаг. 

Андреа Пежич (Andrea Pejic)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()