Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан газрууд

Энхийн цагт ч гэсэн стратегийн чухал шаардлагатай байршлыг эзлэх нь тухайн улс үндэстний хувьд "амьдрал, үхэл"-ийг шийддэг асуудал юм. Тиймээс тэдгээр газруудын төлөөх дайн зуун дамжиж үргэлжлэх нь ч бий.  Энэ үүднээс та бүхэнд хамгийн олон эзлэгдэж байсан газруудын тухай хүргэхээр бэлтгэлээ. 

Түүхэндээ хамгийн олон удаа эзлэгдэж байсан газрууд
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

1 Бервик-ап-Твид - Их Британи

Дөрвөн зууны турш энэ хот нь Англи, Шотландын хоорондох хилийн дайны гол талбар болж, дор хаяж 13 удаа эзнээ сольсон байдаг. 

Нөгөөтэйгүүр Бервик-ап-Твид нь мөн өнөөг хүртэл Орос улсад дайн зарласан хэвээр байгаа гэнэ. Крымийн дайны үед тус нутаг нь өөртөө засах эрхтэй байсан бөгөөд Их Британийн нэрийн өмнөөс Оросын эзэнт гүрэнд дайн зарласан байдаг. Хэдий Англи болоод Оросын тал энхийн гэрээ байгуулсан ч Бервик-ап-Твид хэзээ ч нөгөө талтайгаа эвлэрээгүй юм. 

Бервик-ап-Твид - Их Британи

2 Палермо - Итали

Энэхүү газар дундын тэнгисийн хотыг түүхэн дэх хамгийн олон эзлэгдэж байсан суурин газар гэж нэрлэх нь ч бий. Сицилийн нийслэл Палермог МЭӨ 8-р зуунд Финикчүүд үүсгэн байгуулсан бөгөөд энэ нь Палермог  Европын хамгийн эртний хотуудын нэг болгож байгаа юм. Тэр цагаас хойш тус хотыг Грек, Ром, Вандал, Византин, Араб, Норман, Герман, Ангевин, Арагон, Бурбон, Австричууд эзэлж байсан аж. Хэрвээ та тус хотоор зочилох юм бол дээрх үндэстнүүдийн үлдээсэн өвийг хаа сайгүй харах боломжтой. 

Палермо - Итали

3 Тобаго

Тринидад ба Тобаго улсын нэг хэсэг болсон энэхүү арал нь Карибийн тэнгисийн хамгийн олон гарт очсон газар байх. Кристофер Колумб уг арлыг 1498 онд анх нээсэн бөгөөд үүнээс хойш 33 удаа эзнээ сольсон гэж зарим түүхчид үздэг.

Уг арлыг эзэлсэн орнууд гэвэл Корланд ба Семигаллиягийн герцог (одоо Латви улсын нэг муж болсон), Нидерланд, Англи, Франц, Испани, тэр ч байтугай Швед (17 -р зууны үед өөрийн гэсэн колонитой болохын тулд Карибын тэнгис, Баруун Африк, Делавэр муж зэрэг газрууд руу дайрч байсан) зэрэг орно. Гэсэн хэдий ч ихэнх хэсэг нь удаан хугацаанд Британийн эзэнт гүрний мэдэлд байсан гэнэ.

Тобаго

4 Щецин - Польш

Одер голын эрэг дээр байдаг тус хот нь 8-р зуунд байгуулагдсанаас хойш асар их зовлон үзсэн байна. Хуучин Герман нэр нь "Штеттин" гэгддэг энэхүү хот нь Померан мужийн нийслэл бөгөөд Польш, Герман улсын голд оршсоор иржээ. Мэдээж хэрэг ийм чухал байрлалтай учраас асар олон орны "гар" дамжсан юм. 

Үүнд Шведийн эзэнт гүрэн (1648-1720), Пруссын хаант улс (1720-1871), Франц (1806-1813 онд эзэлсэн), Герман (1871-1945) нарыг дурдаж болно. Зөвлөлтүүд тус хотыг Дэлхийн 2-р дайны төгсгөлд эзэлсэн бөгөөд 1945 оноос хойш Польшийн нэг хэсэг болжээ. 

Щецин - Польш

5 Гданск - Польш

Померан мужийн өөр нэг хот болох энэхүү хотын Герман нэрийг Данзиг гэдэг. 1308 онд тус хотыг Бранденбургийн вант улс (Өдгөө Германы нэг хэсэг болсон) эзлэн авч, 10,000 орчим оршин суугчдыг хоморголон устгасан байдаг. Дараагийн жилүүдэд Герман ба Польш хоёр Гданскыг хоорондоо булаацалдсан юм. Герман эцэст нь 1793 онд өөртөө нэгтгэсэн боловч Дэлхийн 1-р дайны дараа Версалын гэрээний дагуу Гданск "чөлөөт хот" болжээ (гэхдээ Польшийн нөлөөнд орсон байдаг). Гитлер 1939 онд Гданскыг эргүүлж авах нэрийдлээр шалтаглан Польш руу довтлосон бөгөөд Дэлхийн 2-р дайны дараа Польшид эргэн иржээ. 

Гданск - Польш

6 Эдирне - Турк

Жон Киганы "Дайны түүх" номонд урьд нь Адрианополь гэж нэрлэгддэг байсан Туркийн энэ хот (Ромын эзэн хаан Адрианы нэрээр нэрлэгдсэн) нь дэлхийн хамгийн "маргаантай" газар гэж тооцогддог гэжээ. МЭ 313, 324, 378, 718, 813, 914, 1003, 1094, 1205, 1254, 1255, 1355, 1362, 1829, 1912 онуудад тус хот нь тулаан, бүслэлтүүдийн гол талбар болж байсан бөгөөд Ром, Гот, Болгар, Визант, Осман, Грек, Оросууд захирч байжээ. Яагаад ийм олон орон Эдирнег сонирхох болсон юм бол? Европ, Азийн огтлолцол дээр байрладаг учраас уг хотыг өөрийн эршээлдээ оруулсан улс маш том стратегийн давуу талыг эдэлдэг байсан юм. 

Эдирне - Турк

7 Иерусалим - Израйль, Палестин

Ойрхи Дорнодын олон хот эртнээс нааш тулааны талбар болсоор ирсэн. Багдад бол дэлхийн хамгийн их халдлагад өртсөн нийслэл хэмээн тооцогдох бүрэн боломжтой. Гэхдээ Иерусалим хот Иудаизм, Христийн шашин, Лалын шашинтнуудын хувьд хамгийн ариун хотод тооцогддог ч 52 удаа халдлагад өртөж, 44 удаа эзлэгдэж, 23 удаа бүслэгдэж, хоёр удаа үнс нурам болтлоо сүйдэж байсан юм. Үүний дээр Израиль, Палестин хоёулаа Иерусалимыг өөрсдийн нийслэл гэж зарласан нь өнөөг хүртэл маргаантай асуудал хэвээр байна.

Иерусалим - Израйль, Палестин

8 Ницца - Франц

Өдгөө Францын эзэмшилд байдаг Ницца хот нь 1860 он хүртэл Италийнх байсан юм. Уг хотыг Массалийн Грекчүүд үүсгэн байгуулж, ялалтын охин тэнгэр Найкийн нэрээр нэрлэсэн бөгөөд 7-р зуунд Италийн харъяанд элссэн байдаг. 13-14 -р зууны үед Францын гүнгүүд уг хот руу олон удаа дараалсан дайралт хийсэн бөгөөд эцэст нь 1388 онд Савойн гүн эзэлсэн байна. Франц-Османы хамтарсан цэргүүд 1543 онд дайрч, Францын хааны гэр бүл эцэст нь  1600 онд Ниццаг эзлэн авчээ. Францчууд 1814 он хүртэл тус хотыг захирч байсан ч Пиемонт-Сардинийн (Итали) хаант улсад дайны нөхөн төлбөр болгон шилжүүлж өгсөн юм. Харин италичууд 1860 онд Турины гэрээгээр Ниццаг Францад буцааж өгсөн аж. 

Ницца - Франц

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()