Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино

2021-08-01, 14:45
12,659

Гэмт бүлэглэл гэдэг хэзээд үе үеийн кино сонирхогчдын анхаарлыг татсан сэдэв байсаар ирсэн билээ. Тэдний хоорондох тулаан, урвалт, нууц төлөвлөгөө, хуйвалдаан гээд үзэгчдийн цөс хөөргөх үзэгдэл ихтэй байдаг учраас арга ч үгүй байх гэлтэй. Энэ үүднээс та бүхэнд хар тамхины бүлэглэлийн тухай кинонуудаас хүргэж байна. 

Хар тамхины бүлэглэлийн тухай өгүүлэх хамгийн алдартай 10 кино
10% ОНОО АВ!
Хаах
Сурталчилгаа

10 Maria Full Of Grace (2004)

Колумбын жүжигчин Каталина Сандино Морено 2004 оны Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг эмэгтэй жүжигчний номинацид тус киноны дүрээрээ өрсөлдсөн байдаг. Тэрээр Колумб гаралтай өсвөр насны охин Мариа Альваресын дүрд тоглодог аж. Киноны гол баатар Мариа энэ аргаар их хэмжээний ашиг олж болохыг мэдээд хар тамхины наймаанд орооцолддог. Тэрээр жижиг ууттай хар тамхи залгиж, онгоцоор тээвэрлэх ажил олсноор үйл явдал өрнөнө. Харамсалтай нь, Мариа охин том алдаа гаргадаг. Maria Full Of Grace кино нь аргагүй байдалд орсон хүмүүс ямар зүйлтэй нүүр тулдгийг тун чадварлаг харуулсан бүтээл юм. 

Maria Full Of Grace (2004)

9 The Last Stand (2013)

Хэдийгээр хангалттай амжилт олж чадаагүй ч The Last Stand нь Шварценеггерын сүүлийн үед гаргасан хамгийн сайн кино болж чаджээ. Бүр зарим талаараа түүний залуудаа тоглож байсан зарим бүтээлүүдээс илүү гарсан гэж болно. 

Шварценеггер хөгшин шерифийн дүр бүтээх бөгөөд түүний хариуцдаг хотод зартай хар тамхины бүлэглэлийн толгойлогчийг тээвэрлэсэн Холбооны мөрдөх товчооны цуваа ирж байгаагаар үйл явдал өрнөнө. 

The Last Stand (2013)

8 Traffic (2000)

Traffic нь 2000 оны Оскарын шагнал гардуулах ёслолын шилдэг зохиол шагнал хүртсэн юм. Түүнчлэн Бенисио дель Торо шилдэг туслах дүр, Стивен Содерберг шилдэг кино найруулагч номинацид нэр дэвшсэн байдаг.

Жинхэнэ оддын цуглуулга болсон Traffic дэлгэцийн бүтээл нь хар тамхи нийгмийн бүхий л давхаргад хэрхэн нөлөөлж байгааг тун чадварлагаар харуулсан бүтээл болсон байна. 

Traffic (2000)

7 No Country For Old Men (2007)

Ах дүү Коэны найруулсан No Country For Old Men кино нь нийтдээ 109 шагналд нэр дэвшиж, 79-ийг нь хүртсэн бөгөөд 2000-аад оны шилдэг бүтээлд зүй ёсоор тооцогддог. 

Антон Чигүр хэмээх хөлсний алуурчин хар тамхины наймаа бүтэлгүйтсэний дараа дүүрэн мөнгөтэй чемоданы араас хөөцөлдөж буйгаар үйл явдал өрнөнө. Энэхүү кинон дээр нэг ч уйтгартай үзэгдэл гардаггүй. 

No Country For Old Men (2007)

6 Sicario (2015)

Ерөнхийдөө гэмт бүлэглэлүүд ямар харгис болохыг харуулахыг зорьсон энэ кино гэмт хэрэг гэхээсээ илүү триллер төрлийн бүтээл болжээ. 

Холбооны мөрдөх товчооны ажилтаны эмэгтэй АНУ болон Мексикийн хилийн бүсийн дагуу гардаг хар тамхины гэмт хэрэгтэй тэмцэх засгийн газрын тусгай хүчинд элсэнэ. Гэвч тэр бүсгүй бүх зүйл төсөөлж байснаас нь өөр болохыг ойлгох болно. 

Sicario (2015)

5 Blow (2001)

Blow нь жүжигчин Жонни Деппийн карьерийн яг оргил үед хийгдсэн гайхалтай кино юм. Депп хар тамхины наймааны хаан гэгдэх Жорж Юнгийн дүрийг бүтээжээ. Ерөнхийдөө Blow нь Жоржийн амьдралын түүхийг өгүүлдэг. 

Жорж Юнг 60-аад оны үед Бостон хотоос Калифоринд нүүж ирэх бөгөөд амьдрахын эрхээр хар тамхины наймаанд орооцолдоно. Яваандаа тэрээр зартай хар тамхины наймаачин Пабло Эскобарын барааг АНУ-руу нэвтрүүлдэг хүн болдог аж. 

Blow (2001)

4 Miss Bala (2011)

Испани хэл дээрх бүтээлүүд алдартай болохоос өмнө Miss Bala шиг кинонууд аль хэдийн дэлхий даяарх кино сонирхогчдыг байлдан дагуулж байсан юм. 

Топ модель болохыг хүсдэг Лаура хэмээх бүсгүй гэмт бүлэглэлийн гишүүд хүн алж байгааг хардаг байна. Үүнийг мэдсэн гэмт бүлэглэл түүний гэр бүлийг барьцаалж харсан зүйлээ хэнд ч ярихгүй байхыг тушаана. Лаура дараа нь нэгэн Миссийн тэмцээнд түрүүлдэг ч олны танил болсон тэрээр илүү хүнд байдалд орно. 

Miss Bala (2011)

3 Savages (2012)

Хэдийгээр зураг авалтыг нь дуу алдам сайхан газруудад авсан ч Savages нь маш хүнд сэдэвтэй кино юм. 

Хоёр найз АНУ-д маш өндөр чанарын мариухан тариалж багагүй мөнгө олж эхэлнэ. Харин тэдний тухай нэгэн гэмт бүлэглэл олж мэдэх бөгөөд бизнесийг нь булааж авахыг оролдож буйгаар үйл явдал өрнөнө. 

Savages (2012)

2 American Made (2017)

Том Крузын тоглосон энэ киног бодит явдал дээрээс сэдэвлэсэн байна. Тагнуулын төв газарт орохоосоо өмнө Бэрри Сийл (Том) энгийн нэгэн нисгэгч байжээ. Тэрээр эх орныхоо төлөө Өмнөд Америкийн орнууд дээрээс тагнуулын онгоц нисгэж мэдээлэл цуглуулах ажил хийж эхэлдэг. 

Гэвч түүнийг дэлхийн хамгийн хүчирхэг хар тамхи наймаалагчдын анхаарлыг татах бөгөөд Бэрри хар тамхи зөөвөрлөгч, галт зэвсэг хууль бусаар худалдаалагч төдийгүй мөнгө угаагч болж хувирна. 

American Made (2017)

1 Desperado (1995)

90-ээд оны шилдэг тулаант кинонуудын нэг Desperado нь мөн жүжигчин Антонио Бандерасын хамгийн сайн бүтээлд тооцогддог. 

"Эль Мариячи" хэмээх нууцлаг залуу амиа алдсан найз бүсгүйнхээ өшөөг авахын тулд Бучо хэмээх хар тамхины наймаачинг ангуучилж буйгаар тус киноны үйл явдал өрнөнө. 

Desperado (1995)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()